Энэ өвөл жигтэйхэн дулаарч байна. Өдгөө “дөрвөн есөд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө” гэх дөрөв дэх ес болж буй. Гэтэл дөнөн үхрийн эвэр хуга хөлдөх нь байтугай цагаан сарын бууз хийсэн ч хөлдөхөөргүй янзтай.
Өдийд тачигнаж байдаг хүйтэн хаачив хэмээн сүүлийн гурван жилийн цаг агаарыг харьцуулан харав. Гэтэл Улаанбаатарт 2013 оны өдийд өдөртөө -26 хэмийн хүйтэн байсан бол харин өдгөө -9 хэм л байх аж. Бид 2013, 2014, 2015 онуудын нэгдүгээр сарын 1, 8, 12-ны өдрүүдэд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болох Улаанбаатарт болон монголын хамгийн хүйтэн аймагт ордог Завхан аймгийн Тосонцэнгэл, хамгийн дулаахан газар болох Ханбогдын цаг агаарын мэдээг харьцуулан харлаа.
МОНГОЛ УЛСЫН ЦАГ АГААРЫН ЖИЛИЙН ДУНДАЖ ТЕМПЕРАТУР 2,1 ГРАДУСААР НЭМЭГДЖЭЭ
Хүний үйл ажиллагааны улмаас хүлэмжийн хий буюу нүүрсчхүчлийн хий, азотын хүчлийн хий, метан агаар мандалд ихээр дэгдэж буй нь дэлхийн дулааралд хүчтэй нөлөө үзүүлж байна. Жишээ нь, цахилгаан станцын яндан, машин, техник, хөдөө аж ахуйн төрөл бүрийн боловсруулалтаас хөрс хуулахад метан ялгардаг. Харин үйлдвэржилтийн улмаас хүлэмжийн хий дэгдэж байна.
Хүлэмжийн хийнээс хамаараад манай дэлхийн бөмбөрцөг сүүлийн 100 жилд 0,86 градусаар нэмэгдэж дулаарсан байна.
Монгол орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 75 жилийн хугацаанд 2,1 градусаар дулаарчээ.
Гэтэл Улаанбаатарт 2013 оны өдийд өдөртөө -26 хэмийн хүйтэн байсан бол харин өдгөө -9 хэм л байх аж.
Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Гомлүүдэв:
-Энэ өвлийг харахад харьцангуй дулаан өвөл болж байна. Цаашид нэгэнт агаар мандалд дэгдчихсэн хүлэмжийн хий алга болохгүй учраас дулаарал үргэлжилнэ. Гагцхүү бид энэ дулаарлыг шууд зогсоож чадахгүй. Магадгүй байгалд халтай технологио багасгавал сааруулах боломжтой. Үгүй бол бид дасан зохицоод амьдрахаас өөр аргагүй.
-Өмнөх онтой харьцуулахад өнгөрсөн жилийн Монгол орны дундаж температур хэрхэн нэмэгдсэн бэ?
-Дулаарлыг өнгөрсөн онтой нь харьцуулахад хэцүү байдаг. Хамгийн багадаа 20 жилийн дундаж, дэлхийн байгууллагын зөвлөмжөөр 30 жилийн дундажтай харьцуулдаг. Тухайн жил дулаан байж болно, хүйтэн жил байж болдог учраас нийтдээ дулаарч байгаа эсэхийг олон жилийн дунджаар авч үздэг. Зөвхөн нэг жилээр ярих гэж байгаа бол тэр нь цаг агаар болно.
-Тэгвэл цаг агаарын дулаарлын талаар ярихгүй юу?
-Цаг агаарын дулаарал гэж ярихгүй уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэж ярина. Уур амьсгал, дэлхийн дулаарал гэдэг нь цаг агаарын олон жилийн дундаж горим байгаа юм. Цаг агаар гэдэг нь уур амьсгалаа бүрдүүлж байгаа хоног хоногийн жижиг өөрчлөлт. Бидэнд мэдэгдэхгүйгээр тухайн жилийн өдөр хоногийн агаар температур бага багаар нэмэгдсээр олон жилийнхээ цуваанд мэдэгдэхүйцээр нөлөөлж байгаа.
Уур амьсгалын өөрчлөлтөөр агаар мандлын гамшигт үзэгдэл, хэт халуун болох, аадар тунадас орох зэрэг гамшигт үзэгдлийн давтагдал ихэсдэг.
МЯНГАН ЖИЛД АЖИГЛАГДААГҮЙ ДУЛААРАЛ СҮҮЛИЙН 10-20 ЖИЛД ТОХИОЖ, ОДОО ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
-2014 он дэлхийн хэмжээнд түүхэнд байгаагүй их дулаан жил тохиосон гэж НАСА мэдээлсэн байна. Энэ дулаарал Монголд хэрхэн мэдрэгдсэн бэ?
-Манай байгууллагаас 2014 оны мэдээллийг бүрэн цуглуулж, эцсийн байдлаар дүн шинжилгээ хийж дуусаагүй байна. Ерөнхийд нь авч үзвэл, ялангуяа энэ өвөл маш дулаан болж байна бас цаашид дулаарах магадлалтай байна. Дэлхийн хэмжээнд 100 жилийн дэлхийн дундаж температуртай харьцуулаад үзэхэд хамгийн дулаан жил гарсан.
Ерөнхийд нь авч үзвэл, ялангуяа энэ өвөл маш дулаан болж байна бас цаашид дулаарах магадлалтай байна.
Энэ бол нөгөө л уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Сүүлийн 10-20 жил сүүлийн мянган жилд ажиглагдаагүй дулааралтай халуун жилүүд тохиож, одоо хүртэл үргэлжилж байна. Тэрний нэг нь өнгөрсөн 2014 он хамгийн дулаан болсон. Түүнээс өмнө 1998 он мөн халуун жил байсан.
-Энэ дулаарлын хор уршгийн талаар ярихгүй юу?
-Байгаль, нийгэм эдийн засаг, мал аж ахуй, газар тариалан гэх мэт энэ дулааралд өртөхгүй нэг ч салбар байхгүй. Монгол орны тухайд хөдөө аж ахуйн салбарт шууд нөлөөлдөг. Тухайлбал, ган зуд болох магадлал өндөрсдөг. Мөн хүний эрүүл мэнд, ялангуяа зүрх судасны өвчинд нөлөөлж байдаг.
-Бас зуд болдог гэлээ?
-Зуд болох магадлал өндөр. Учир нь зун халуун хуурай болж, ургамал ургахгүйгээс үүдэн ган гачиг болдог. Улмаар мал тарга тэвээр бага авдаг. Өвөл дулаахан болж аятай нөхцөл бүрддэг ч эсрэгээр цас орох нөхцөл ихэсдэг. Тэгэхээр цагаан зуд болох эрсдэлтэй. Ингээд малаа алдах эрсдэл бий болдог.
Иймэрхүү хур тунадас, шороо, цасан шуурга, хэт халуун зэрэг агаар мандлын гамшигт үзэгдлийн эрчим, давтагдал нэмэгддэг. Жишээлбэл ийм үзэгдлүүд таван жилд нэг удаа болдог байсан хоёр жилд нэг удаа болдог болсон учраас үүнийгээ дагаад эдийн засагт учруулж буй хохирол хоёр дахин нэмэгдчихдэг.
ХОЁРДУГААР САРД НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА
Цаг уурч Ч.Сарантуяагаас бид ойрын үеийн цаг агаарыг асууж сонирхлоо.
-Ирэх хоёрдугаар сард цаг агаарын байдал ямар байх төлөвтэй байна вэ?
-Хоёрдугаар сард температурын хувьд нутгийнхаа өмнөд хагаст олон жилийн дунджаас дулаан, хойд хэсгээр дунджийн орчим, хур тунадасны хувьд говийн бүс нутаг буюу нутгийн өмнөд хэсгээр хур тунадас багатай, хойд хэсгээр дунджийн орчим буюу түүнээс ахиу цас орох төлөвтэй байна.
-Цагаан сарын үеэр цаг агаар ямар байх вэ?
-Цагаан сарын үеийн прогнозыг одоо хэлэх боломжгүй. Ойрын хоногуудын мэдээгээр гаргадаг. Сарын төлвөөр сарын эхэн болон 20-доор хүйтний эрч чангарна. 10-д гараад дунд үед хүйтний эрч бас чангарна. Эхний нэгдүгээр 10 хоногийнхоо сүүлийн хагас болон сарын сүүлийн хоногуудад сулрал төлөвтэй байна.
-Хаврын төлвийг гаргах боломжтой юу?
-Гуравдугаар сарын төлвөөр нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Температур нь ч мөн адил зүүн хагастаа олон жилийн дунджийнхаа орчим, баруун хэсгээр дунджаасаа бага зэрэг дулаахан бөгөөд хур тунадас хэвийн хэмжээний орчим буюу бага байх төлөвтэй байна.
Дашрамд дуулгахад, дэлхийн дулаарлын эсрэг таны хийж чадах зүйл бол илүүдэл гэрэл, цахилгаанаа салгаж унтраах, боломжтой бол автомашин хэрэглэхээс татгалзах, аль болох явган алхаж, дугуй унах зэрэг энгийн зүйлс байдаг юм шүү.