-Орхон аймгаас мэдээлж байна-
Өнгөрөгч онд Орхон аймагт нийт 15-р хорооллын 793 айлын орон сууц шинээр ашиглалтад орсон бол он гарснаас хойш буюу 2015 оны нэгдүгээр сард 3-р хорооллын 270 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин 351 айлын орон сууцны барилга угсралтын ажил хүлээгдэж байгаа юм.
Шинээр ашиглалтад орсон орон сууцнуудын үнийн хувьд м2 нь 1,450,000-1,750,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин хуучин орон сууцанд 3 өрөө байр 80-85 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн жилийн үнээс 10-15 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.
Иргэд баригдаад 2-3 жил болсон байрыг шинэ байр гэж үздэг. Гэтэл банканд баригдаад 2-3 жилийн нүүр үзэж байгаа барилгуудыг хуучин байрны тоонд оруулдаг.
Харин 1980-аад оноос өмнө баригдсан байрыг бүр хуучны барилга гэж үзэн өртгийг нь багаар үнэлэх хандлагатай байдаг байна. Гэтэл амьдрал дээр тэдгээр орон сууцууд хэдэн жилийн өмнө баригдсанаасаа үл хамааран үнээ алддаггүйг албаны хүн хэлж байна.
Харин энэ онд ашиглалтад орсон “Сөүл шилтгээн” 20 айлын орон сууц м2 нь 2,500,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь Орхон аймагт худалдаалагдаж байгаа хамгийн өндөр үнэтэй орон сууц болж байна.