Сүү, сүүн бүтээгдэхүүнд аливаа нэмэлт хүнсний бүтээгдэхүүн хийлгүйгээр дангаар нь хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
Гэтэл үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ, тэр дундаа тарганд хадгалалтын хугацааг уртасгах, амт үнэр оруулах зорилгоор хүнсний нэмэлт хийдэг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж “Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэгчийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Цэрэн мэдэгдлээ.
Манай сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Е кодтой нэмэлт тарганд хэрэглэдэг бөгөөд түүний мэдэгдэж буйгаар эдгээрийг тарганд хийх стандартын зөвшөөрөл байхгүй гэв.
Код |
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нэр | Зориулалт | Хэрэглэх заалт |
Е1442 | ЦАРЦСАН УСТӨРӨГЧИЙН ФОСФОРЫН ХҮЧИЛ | тогтворжуулагч, дүүргэгч, өтгөрүүлэгч, хадгалалтын хугацааг уртасгах | Шар сүү, шар сүүн бүтээгдэхүүнд |
Е451 | ФОСФОРЫН ХҮЧЛИЙН ДАВС | Хүчлэгийг зохицуулдаг үйлчилгээтэй, үл исэлдүүлэгч, бөөгнөрлийн эсрэг, нөөцлөгч зэрэг олон төрлийн үйлчилгээтэй. | Үүнийг сахрын пудр, давс, жимсний шүүс, жимсний шүүсний концентраци |
Е331 | НИМБЭГНИЙ ХҮЧЛИЙН НАТРИЙН ДАВС | Хүчлэгийг зохицуулж, үл исэлдүүлэх үйлчилгээтэй | Цөцгийн тос, шар тос |
Е440, Е331, Е451, Е1442 зэрэг хүнсний нэмэлтүүд нь хүний биед орсноор хоолны шингэцийг удаашруулах, бодисын солилцоонд өөрчлөлт оруулах, харшил үүсгэх гэх мэтчилэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
Тарганд карамель, хүнсний элсэн чихэр, төмрийн ислүүд, тосны ислүүдийг нэмэхийг зөвшөөрсөн байдаг гэнэ.
"Тараг ходоодонд ороод бүх исэлдэлтийг бий болгож, сайн бактериуд нь ходоодны хоолыг задлан, хорыг гадагшлуулах үүрэгтэй. Хүнсний нэмэлт хийсэн бүтээгдэхүүн ашиггүй будагтай ундаанаас ялгаагүй" гэж “Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэгчийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Цэрэн хэллээ.
Энэ асуудлыг Мэргэжлийн Хяналтын газар тавихад НМХГ-ын дэд дарга М.Баасандорж албан тоот илгээжээ. Тус албан тоотод энэ хүнсний нэмэлт хийснийг шинэчилж тогтоох чадвар байхгүй гэж мэдэгджээ. Мөн батлагдсан шинжилгээний арга байхгүй гэжээ.
Монгол улсад хүнсний нэмэлтийг тун хэмжээгээр хэрэглэх зохицуулалт байхгүй. Хэмжээг хэтрүүлвэл хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт үлдэж байна хэмээн Б.Цэрэн хэллээ.