Мэргэжлийн сумогийн 2015 оны Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Японы төдийгүй Монголын түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой өдөр боллоо. 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 13 дахь даваагаа авч итгэл төгс түрүүлэх болзлоо хангалаа. Дархан аварга Ж.Мөнхбатын отгон хүү М.Даваажаргал ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 33 дахь түрүүгээ хүртэж арлын Япон орны төдийгүй Монголын түмнийхээ магнайг тэнийлгэлээ. Сүмогийн түүхэн амжилтын гэрч болж 69 дэх их аваргаа дэмжихээр гэр бүлийнхнээс нь гадна 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг явжээ. Спортын мэдээ мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
“Өвчтөнүүд зовж, өвгөнтийнхөн жаргаж байна” нэртэй манай сэтгүүлч Б.Нямдарийн хийсэн сурвалжлага энэ долоо хоногийн “хамгийн их уншсан” хэсгийг тэргүүллээ. 2013 онд ЭМ-ийн болон Хууль зүйн сайдын гаргасан тушаалын дагуу дүүргийн эмнэлэгүүдийн хүлээн авах тасаг эрүүлжүүлэхтэй адилхан болж, энгийн иргэдийн эмчлүүлэх эмнэлэгийн ариун цэврийн дэглэм алдагдаж, эмч ажиллагсадынх нь аюулгүй байдалд ч нөлөөлөх болжээ. Энэхүү сурвалжлагыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Сэтгүүлч Г.Одгаравын “Иргэдийн төөрөгдөл буюу ХИЛЭЭР ОРЖ ИРЭЭГҮЙ "АМЕРИК АЛИМ"” нийтлэл мөн л олны анхаарлын төвд байлаа. Дэлгүүрүүдийн лангуун дээр байх олон орны алим дунд арай л “үлгэрийн орны алим” гэх нь холгүй холын улс орнуудын нэрс зүүгээстэй. Хүүхдүүдийнхээ эрүүл хооллолтын төлөө эцэг эхчүүд нэг ширхэг алимыг 2000-3000 төгрөгөөр авах нь ч бий. Гэтэл эдгээр алим үнэхээр алс холын орноос ирсэн байдаг уу, манай улсын алимны импортын хэдэн хувийг аль улс эзэлж байна вэ, мөн та алим авахдаа юу анхаарах ёстой вэ гээд өдөр тутмын тань амьдралд хэрэгцээтэй мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
“Тун хэрэгтэй мэдээлэл байна” гэх сэтгэгдлүүдийг олноос хүртсэн мэдээлэл бол сэтгүүлч А.Наранцацралын бэлтгэсэн “Нэмэлт уураг тунг нь тааруулбал эм” гэх ярилцлага байлаа. Сүүлийн үед залуус фитнессээр хичээллэж, эрүүл мэнд гоо сайхандаа анхаарах болсон. Үүнтэй холбогдуулаад уургийг хэрэглэхээр ихээхэн сонирхож, зарим нь ихээр хэрэглэж байна. Тэгвэл уургийн хэрэглээ ямар байх ёстой, ашигтай ашиггүй эсэх гээд олон мэдээллийг агуулж чадсан дээрх ярилцлагыг та бүхэн ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Цэцэрлэг, төрийн байгууллага, их дээд сургуулиудын эхлэх цагийг өөрчлөх талаарх захирамжийг Э.Бат-Үүл дарга энэ долоо хоногт багтан гаргах байлаа. Гэтэл манай сайтад орсон “Цэцэрлэг, төрийн байгууллага, их дээд сургуулийн ажил, хичээл эхлэх цагийг зөрүүлнэ” мэдээллийн дор иргэд маш ихээр бухимдан эсэргүүцсэн нь олонхи байсан тул дээрх захирамжийг хойшлуулж буй бололтой. Юутай ч ирэх даваа гарагаас шинэ хуваариар эхлэх ёстой байсан цагийн өөрчлөлт хойшлогдохоор боллоо.
Татварын буцаан олголтын материал хүлээн авах ажиллагаа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Нэгдүгээр сараас эхэлсэн энэ ажил хоёрдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Хэрвээ та нэг удаа орон сууц худалдан авч байгаа бол улсаас гурав хүртэл сая төгрөгөө буцаан авах ёстой гэдгээ мэдэж байгаа биз дээ? Мэдэхгүй байгаа бол ЭНД ДАРЖ ямар материал бүрдүүлэн, харьяа дүүргийнхээ татварын албандаа очиж бүртгүүлэх ёстойгоо мэдэж аваарай.
Улстөрийн амьдрал үргэлж л олны анхаарлын төвд байдаг. Өнгөрөгч долоо хоногт “Ч.Сайханбилэг бууж өгөв” нийтлэлийн дор 100 шахам сэтгэгдэл оржээ. Зоримог алхам хийхээр, олон олон халамжийг хасна хэмээн шийдвэртэй үг хэлж гарч ирсэн Ерөнхий сайд маань өдгөө чимээгүй болж, өнөөх хэлсэн амлалтууд нь бараг л бүгд хүчингүй болж байх шиг. Гэтэл үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гарч ирэн “эх, хүүхдийн мөнгө рүү орохдоо тултлаа ядраагүй байна Ч.Сайханбилэг ээ. Битгий худлаа шуугиан тариад бай” хэмээв. Нэг нь болохоо байлаа гэхээр нөгөөдүүл нь болноо гээд л өгөөд байдаг халамж үргэлжилсээр. Харин бид эцэст нь ямар хананд тулах бол. ЭНД ДАРЖ улстөрийн амьдралд өрнөж буй үйл явдлуудыг хүлээн аваарай. Энэ долоо хоногт УИХ-ын даргад “Согтууруулах ундааны хяналтын тухай хууль”-ийг өргөн барьсан.
УИХ-ын гишүүд дэд сайдын албан тушаал байх эсэх талаар хэсэг ярилцаад ерөөсөө байх нь зүйтэй хэмээн шийдэв. Аргагүй биз, сонгуулиар бусдаас авч тараасан хэдэн цаасныхаа хариуд “дэд сайд” гэх албан тушаалыг гарган өгөх ёстой хүмүүстээ өгдөг болохоор энэ албан тушаалыг байхгүй болгочихвол өөр юугаа өгөх билээ дээ. Дэд сайд, тэдэнтэй холбогдох зардлууд гээд багагүй мөнгө гарна. Үнэндээ эдийн засаг бус энэ засаг, засаглал л хямраад байх шиг.