“Гэрэл зурагчид бол он цагийн түүхийг бичигчид” гэж тэрбээр тодорхойлсон. Энэ ч жишгээр Монголын гэрэл зургийн түүхэнд өөрийн орон зайгаа хэдийнэ эзэлж, ирээдүйд дуурсах түүхийг бичилцэж яваа гэрэл зурагчин С.Бадамхандтай GoGoCafe буландаа уулзаж ярилцлаа. Тэрбээр Монголын мэргэжлийн гэрэл зургийн ертөнцөд тодорсон цөөн тооны эмэгтэй зурагчдын нэг бөгөөд 1985 онд ОХУ-ын Омск хотын Технологийн сургуулийг фототехник мэргэжлээр төгсчээ.
ЭМЭГТЭЙ ГЭРЭЛ ЗУРАГЧДАД АППАРАТ ҮҮРЧ ЯВНА ГЭДЭГ ИХ ХҮНД АЧАА
-Таны зургуудыг үзэх нь ээ ахуй болоод байгалийн гэрэл зурагт “элэгтэй” юм шиг санагдлаа?
-Би ахуй талдаа зураг авах дуртай. Байгалийн содон үзэгдэл, ахуй, хөрөг зураг авах сонирхолтой. Болж байгаа үйл явдлын зургуудыг гэрэл зургийн хүнд хэлбэр гэж ярьдаг. Хүмүүсийн дунд орж үйл хөдлөлтэй зураг авна гэдэг амаргүй. Ер нь нүд бол хэдэн тийшээ бэлчиж байна л байна гэсэн үг. Харин байгалийн зургийг машин, техниктэй, зав байвал хэзээ л бол очоод хөлөө зоогоод авчихна.
-Та ингэхэд хэзээнээс зураг авч эхлэв?
-Би Омск хотын технологийн сургуулийг төгссөн. Тэнд Орос оюутнуудын дунд анх зураг авч эхэлсэн. Өмнө нь ердөө зураг авч үзээгүй байсан. Эндээс ээж аавдаа аппарат захиж Их дэлгүүрээс 508 төгрөгөөр Зенит авахуулж байлаа. Тэр үеэс хойш 27-28 жил өнгөрсөн байна. Зах зээлийн шуурганд зураг аваагүй бага хугацаанд завсарласан үе бий.
-Бүхий л насаа гэрэл зурагт зориулсан гэхээр таны авсан зургуудыг хэмжиж барахгүй байх?
-Асар их зураг байгаа. Надад 1 терабайтын хард гурав байна. Мөн сидинүүд их бий. Хард гарахаас өмнө сидин дээр хуулж архивладаг байсан шүү дээ. Би залуу техникчдийн ордонд багшилж байхад тэндээ архивтай байсан. Гэвч хариуцлагагүй удирдлагуудын уршгаар хальснууд устсан. Залуу техникчдийн ордны түүх устсан шүү дээ. Тэр байшинг нурааж болно түүхийг нурааж болохгүй л байхгүй юу.
-Зурагчин хүний мэргэжлийг би тэтгэвэрт гардаггүй мэргэжил гэж тодорхойлмоор санагддаг?
-Тийм шүү. Гэхдээ эмэгтэй гэрэл зурагчдад аппарат үүрч явна гэдэг их хүнд ачаа шүү. Дор хаяж 7-8 кг ачаа үүрнэ. Ер нь дийлэнх зурагчин хожим нурууны өвчтэй болдог талтай. Миний хувьд амралтын өдөр болгон гурван дурангаа үүргэвчиндээ үүрээд л уул руу гарна шүү дээ.
МИНИЙ МЭРГЭЖИЛ БОЛ ГЭРЭЛ СҮҮДРЭЭР ЗУРСАН БОДИТ ЯРУУ НАЙРАГ
-Ажлаа хийнгээ байгалийн сайханд аялна гэдэг сайхан юм аа?
-Тэгэлгүй яахав. Байгалиас гадна хүмүүс дунд явах бүр ч сайхан. Биднийг гэрэл зургийг хүмүүс л бий болгож байгаа шүү дээ.
-Таныг анзаараад байхад оюун санааны ертөнцдөө үргэлж л аливааг эргэцүүлж явдаг юм шиг бодогдсон?
-Тийм шүү. Хүмүүстэй явж байхад тэд нар яриа өднө, гэтэл би огт өөр юм бодоод, харчихсан л явж байдаг. Тэгж л ажигч байж л биднээс бүтээл гарна шүү дээ. Нэг л амьдрах амьдралыг харамсахааргүй л өнгөрөөмөөр байна. Мэргэжил бүхэн сайхан. Хүн бүр амьдралынхаа мэргэжлийг сонгож авсан бол тэрэндээ зүрх сэтгэлээ өгөх юм бол хэзээ ч харамсахгүй. Хэрвээ хүн бүр өмнөх ажилдаа үнэн сэтгэлээ зорилж чадвал улс хөгжинө.
-Уран зургийг харах яруу найраг гэдэг. Таны хувьд гэрэл зургийг юу гэж тодорхойлох вэ?
-Гэрэл сүүдрээр зурсан бодит яруу найраг. Гэрэл сүүдэргүй бол гэрэл зураг байхгүй шүү дээ. Нээрэн саяхан ОРТ үзэж байсан чинь гэрэл зурагчид их урт насалдаг гэж ярьж байсан. Шалтгааныг нь тодруулахаар эрдэмтэд судалж үзсэн чинь дээрх гаргалгаа. Өөрөөр хэлбэл тэд дэлхийгээс тасархай сэтгэлгээнийхээ ертөнцөд амьдардагт хамаг учир оршиж байгаа юм байна.
-Тийм шүү. Гэрэл зурагчид сэтгэлгээ талаасаа маш өөдрөг гэгээлэг хүмүүс байдаг юм шиг санагддаг шүү.
-Гэрэл зурагчид түүхийг бичиж, хүмүүст мөнхийн бодол төрүүлдэг. Бавуугийн Лхагвасүрэн гуай нэвтрүүлгээрээ Д.Нацагдоржийн хэлсэн нэг үгний талаар ярьж байсан. “Буулгарлыг үзэж мөнхийн бодолд орлоо” гэж хэлж байсан санагдана. Үнэхээр гайхалтай хэлсэн байгаа юм.
-Бидний нүдэнд үзэгдэж буй амьдрал хуурмаг. Хэзээд сарних манан зэрэглээ шиг гэж боддог. Харин гэрэл зураг тэр бүх агшныг авч үлддэгээрээ гайхалтай юм уу даа.
-Тийм ээ. Бид өвөө эмээгийнхээ зургуудыг хараад оюун санаагаараа хүүхэд насандаа оччихдог шүү дээ. Энэ л чанараараа гэрэл зураг гайхалтай.
“ДИЖИТАЛ ЗУРАГ МИНИЙ ГЭРЭЛ ЗУРГИЙГ УСТГАСАН” ГЭЭД БИЧЧИХСЭН БАЙСАН
-Мэргэжилдээ дурлаж өвчилнө гэдэг амьдралаас авах бас нэг сайхан мэдрэмж юм шиг?
-Тэгэлгүй яахав. Би энэ мэргэжлийг сонгосондоо үнэхээр баяртай байдаг.
-Миний үзсэн дийлэнх уран бүтээл тань өгүүлэмжтэй байсан. Зургийг өгүүлэмжтэй авахад туршлага хэрэгтэй юу. Өөрөөр хэлбэл аливаа зүйлээс өгүүлэмжийг харж гэрэл зурагт буулгах мэдрэмж угаас байсан уу, эсвэл цаг хугацааны явцад туршлагажин бий болдог уу?
-Орос багш нарын школа байхаа. Багш нар маань аливаа зургийг авахаасаа өмнө сайн бод. Та нарын авч байгаа зураг хүнд хүрэхдээ юуны тухай өгүүлэх гэж буйг төсөөлөх хэрэгтэй гэж зааж сургадаг байсан. Тэдний өвлүүлсэн боловсрол мэдлэгт их зүйл бий. Мөн би жаахан байхдаа үсэг дармалдах дуртай хүүхэд байсан. Ер нь урлагийн мэдрэмжтэй байх нь зураг авахад нөлөөлдөг юм шиг байгаа юм. Би өөрөө бас уран зурагт дуртай энд тэндэхийн үзэсгэлэн их үзнэ. Мэргэжилдээ сайжирч байгаа ч бас болоогүй л байна.
-Гэрэл зураг заавал өгүүлэмжтэй байх ёстой юу?
-Заавал. Ер нь бүх зураг ямарваа зүйлийг өгүүлж байдаг шүү дээ. Баримтат зураг дээр жишээ авъя л даа. 1970-аад оны эмэгтэй хүний зураг байлаа гэж бодоход тэрхүү зургаас тухайн үеийн байдал, эмэгтэйчүүдийн зүс царай, хувцасны загварыг харах боломжтой.
-Гэрэл зургийн одоогийн хандлага хаашаа яваад байна аа?
-Дэлхийн хандлага баримтат гэрэл зураг руу дөхөөд байна. Баримтат зураг моданд орно гэдэг ч юм уу.
-Зураачид бийрээр цаасан дээр бүтээл туурвидаг бол гэрэл зурагчдыг би техникээр зурагчид гэж тодорхойлмоор санагддаг. Гэвч техник хөгжих тусам зурагчид камера сайтайн дээр элдэв программ ашиглан засч янзлах боломжтой болсон болохоор мэргэжлийн гэх ур чадвар төдийлөн гаргах шаардлагагүй болсон юм шиг?
-Зураачид сэтгэлдээ байгаа бүхнээ төсөөлөөд хийсвэр ухагдахуунаар бодож янз бүрийн өнгө бүтээдэг. Харин фото зураг уран зургаас тусдаа бодит өнгөөрөө л баймаар санагддаг. Сая 80 гарсан Америкийн нэгэн мундаг зурагчин өмссөн футболк дээрээ “Дижитал зураг миний гэрэл зургийг устгасан” гээд биччихсэн байсан. Тэр хүн насаараа хальсны зураг авсан бөгөөд дижиталаар зураг аваад хүссэнээрээ засч янзлаад эхлэхээр тухайн хүнд бухимдал төрсөн юм шиг байгаа юм. Тэгээд өөрийн байр сууриа тэгж илэрхийлжээ. Бидэн шиг хар багаасаа хальсны зургаар гараагаа эхэлсэн хүмүүс түүнийг илүүтэй ойлгож байгаа юм. Одооны залуучууд бол ойлгохгүй л дээ. Юу бичээд байгаа юм бол л гэж гайхах байх.
-Хальсны гэрэл зурагчид илүүтэй ур чадвартай байсан юм шиг. Одооных шиг чанартай зураг дартлаа шүршээд байхгүй, хальсандаа тааруулаад бранк болгочихгүйн тулд чанартай дарахыг хичээдэг байсан байх. Тэгж зүтгэл гарган дарсан зургаа угааж байхдаа их догдолно биз?
-Та нар шалгалт өгөөд дүнгээ сонсох үед хэрхэн догдолдог байсан, тийм л мэдрэмж төрнө дөө. Тэгээд зургаа үзэхэд фокус нь таарсан өнгө будаг нь зохицсон байвал сая нэг санаа амарна. Миний хувьд бол зургийг дүрмээр нь авах дуртай. Таарсан болгоноо биш. Бодож боловсруулж төлөвлөж байж ухаан бодолдоо оруулаад мэдэрч байж л гоё зураг авмаар байдаг.
ЗУРАГ АВЧ БУЙ БҮХ ХҮН ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦЭЖ БАЙГАА ЮМ
-Зарим хүн сайн камератай л байвал сайн зураг авна гэж боддог. Энэ талаар?
-Хүмүүс бие биенээ дуурайгаад асар үнэтэй аппарат авах гээд л байдаг. Аппарат бариагүй гоё зураг авах хүсэлтэй хүмүүс миний бодлоор хагас мэргэжлийн аппаратнаас эхэлмээр байгаа юм. Тэгээд дадаад ирэхээрээ дараагийн шатны аппаратаар сайжруулдаг ч юм уу. Гэтэл үнэтэй аппараттай хэр нь гэр бүлийнхээ, хөдөө орон нутгаар явахад уул усны зураг авах тохиолдол их. Хагас сонирхогчийн аппараттай хэр нь уралдаанд түрүүлэх тохиолдол цөөнгүй байдаг. Мянган үнэтэй аппараттай байгаад ашиглаж чадахгүй бол ямар хэрэг байна?
-Зураг авах сонирхолтой дийлэнх хүн тухайн обьектийг авахын тулд хайр найргүй “шүршчихдэг”. Гэтэл тухайн аппаратныхаа ашиглах хугацааг багасгаж байгааг тэр бүр мэддэггүй юм шиг?
-Мэргэжлийн аппаратууд 150 мянга, сонирхогчийнх 100 орчим мянган кадр дарах хэмжээтэй байдаг. Ингээд л ажиглаад байхад хүмүүс хальс худалдаж авахгүй юм чинь гэсэн байдлаар зураг авахдаа хайр найргүй шүрших нь бий. Тэгснээр аппаратаа элээгээд л байгаа гэсэн үг. Битгий кадраа олноор нь дараач ээ гэж хүсэх байна. Зураг авна гэдэг чинь бид дэлгүүр ороод хүсний сонголт хийхтэй их адилхан шүү дээ. Энэ төмсийг авах уу, нөгөөхийг нь авах уу гэдэг шиг сонголт хийгээд авбал чанартай зураг авна. Элэгдлийн хугацаа дуусвал нэг л өдөр яагаад ч ашиглах боломжгүй болно.
-Шүүмжлэлд хэр мэдрэмтэй ханддаг вэ?
-Би хүнээр шүүмжлүүлэх дуртай. Хүмүүс нэг зураг авчихаад би мундаг зураг авчихлаа гэдэг. Мөн сүүлийн үед ихэвчлэн өнгөний хойноос хөөцөлддөг болчихож. Энэ нь нэг төрлийн урсгал ч гэрэл зураг бол амьдралын бодит үнэн, байгаа байдлыг баримтаар, бодитоор гаргах ёстой. Гэтэл тэнгэрийг номин болгосон байдаг ч юм уу. Гэтэл бидний нүдэнд хэзээ л тэнгэр тийм өнгөтэй байлаа. Мэдээж энэ төрлийн урсгалууд хөгждөгөөрөө хөгжинө л дөө. Миний хандлага, үзэл бодол бол энэ.
-Сүүлийн үед хүүхэд, залуус гэрэл зурагт дурлах боллоо. Энэ талаар?
-Залуучууд сүүлийн үед гэрэл зураг сонирхох болсон. Би үүнийг зөв гэж боддог. Нэг ёсондоо тэд урлаг руу татагдан орж байна гэсэн үг. Зураг авдаг хүүхдүүдийг анзаарай. Цаанаа л өөр хүмүүжилтэй байдаг. Аливаад тайван нухацтай, хайр гамтай хандах нь бий. Тэр үнэтэй аппаратыг хайр гамгүй шидээд байж болохгүй шүү дээ. Өлгийтэй хүүхэд шиг цэвэрч нямбай нандигнах ёстой. Залуучуудыг өшөө илүү гэрэл зурагт дурлаасай гэж боддог. Сурвалжлагч сэтгүүлчид ч бай зураг авч буй бүх хүн дэлхийн түүхийг бичилцэж байгаа юм.
ӨӨРТ ОНОГДСОН АЖЛАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН ХИЙЖ, ҮҮНИЙХЭЭ ҮР ШИМЭЭР ШИРЭЭГЭЭ ТОЙРЧ БАЯР ХӨӨРТЭЙ ХООЛЛОЖ БУЙ ГЭР БҮЛ ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ
-Таныг юу хамгийн ихээр эмзэглүүлдэг вэ. Гудамжаар явж байхад ямар дүр зураг танд сөрөг мэдрэмжийг өгч байна?
-Гудамжаар алхаж яваа хүмүүсийн царайг харахад маш баргар байна. Гадаадад явж байхад огт өөр дүр зураг харагддаг шүү дээ. Улсыг нь хүмүүсийнх нь нүүр царайгаар дүгнэнэ гэдэг шиг ядарсан хүмүүс их байна. Хэзээ нэг үнэн сэтгэлээсээ жаргалтайгаар инээмсэглэх бол гэж бодогдох үе гардаг. Ер нь анзаараад байх нь ээ баярын өдрүүдэд л хүмүүсийн царайнд инээмсэглэл тодорсон харагддаг. Бусад үед бол өнөөх л дүнсгэр саарал царай... Хот нь шил толь болсон ч хүмүүсийнх нь дотор гэрэл гэгээ алга. Энэ бүхэнд л хамгийн ихээр эмзэглэдэг.
-Зурагчин хүн өнгөний асар их мэдрэмжтэй байдаг. Ямар өнгөнд илүүтэй дурладаг вэ?
-Би зөөлөн өнгөнүүдэд дуртай. Зөөлөн ногоон, зөөлөн сарал ч юм уу. Хурц өнгөнд тийм ч дуртай биш.
-Амьдралыг туулж зовлон хийгээд жаргалын мөн чанарыг ухаарах тусмаа хүний амьдралд дурлах өнгө өөрчлөгддөг юм шиг ээ?
-Тийм шүү. Амьдралыг ухаарах тусмаа хүний нулимс ихэддэг гэдэг. Хөгшрөхөөрөө л уйлаад байна гэж ярьдаг. Тийм биш юм билээ. Хүн цаг хугацааг туулах тусмаа ухаан суугаад л байдаг. Хүүхэд өсөх бүрт улам л ухаажина. Тэгэхээр амьдралыг ойлгож ухаарах тэр хэрээр уян хатан бэлэн нулимстай болдог юм шиг...
-Та хэр өөдрөг хүн бэ?
-Би ер нь өөдрөг хүн. Гэхдээ залуудаа жаахан гутранги байсан. Амьдрал хүнийг хүмүүжүүлчихдэг юм билээ. Хүүхэд, гэр бүлийнхээ төлөө гутарч гуниж болохгүй чанга байх ёстой гэдэг ч юм уу. Зовж байсан үедээ хязгаар тавьж амьдрал үргэлжилж байна гэх мэтээр өөрийгөө зоригжуулна. Би ер нь амьдралын идэвхтэй байдлыг эрхэмлэдэг.
-Таны бодлоор ямар гэр бүлийн амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн байдаг вэ?
-Саяхан сошиалаар энгийн хүмүүсийн амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн байдаг гэж уншсан. Өнөөдөр өөрт оногдсон ажлаа сэтгэл хангалуун хийж, үүнийхээ үр шимээр ширээгээ тойрч баяр хөөртэй хооллож буй гэр бүлийг хамгийн жаргалтай гэж хэлнэ.
-Тэгвэл ямар хүн таны сэтгэлд гэгээ өгдөг вэ?
-Би ер нь энгийн бодь хүмүүст дуртай. Тэд хамт байхаар хар бодол байхгүй нь мэдрэгдэж, гэгээн бүхнийг ярьж явдаг. Тийм хүмүүсийн зургийг авахад хүртэл маш гоё мэдрэмж төрдөг.
ГЭРЭЛ ЗУРАГЧИН С.БАДАМХАНДЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ӨӨРИЙНХ НЬ ТАЙЛБАРТАЙГААР ХҮРГЭЖ БАЙНА
“ТАЙЛБАРГҮЙ”
Сэдэл: “Навчис модноос тасарч амжаагүй намар шувтарч байсан үе. Тэр үед маш том ширхэгтэй анхны цас орж байсан. Цонхоо нээгээд харахад гадаа бүрсийгээд үнэхээр сайхан харагдаж байлаа. Шонгийн гэрлийн тусгалд урсаж буй цасан ширхгүүд гайхалтай санагдаад тагтан дээрээ гурван тулгуурт хөлөө зоож байгаад уншуулж авахад урссан мэт зөөлөн, уянгалаг дүр зураг бий болсон. Зурагчин хүн чинь бүтээл гэж бодсон зүйлдээ анхаарал хандуулахаараа орчноос тасарчихдаг гэмтэй. Тэр жишгээрээ нэг мэдсэн тагтан дээр гэрийнхээ углааштай зогсож байсан шүү. Хүмүүс миний энэ зургийг харахаараа ямар уянгалаг, романтик юм бэ гэж дуу алддаг. Энэ зургандаа би их хайртай байдаг юм.
Зохиомж: Энэ зургаа “Тайлбаргүй” гэж нэрлэж байсан нь санагдаж байна. Зарим хүн хараад бороо орж байна уу гэдэг. Харин гярхай нэгэн нь цас гэдгийг хэдийнэ ажиглачихсан байдаг. Тэгэхээр зургийг минь үзсэн хэн ч өөр өөрсдийнхөөрөө ойлгоосой” гэж хүсдэг. 2804.
“ХЭМНЭЛ”
Сэдэл: “Бээжинд ажлаар явж байхдаа багагүй хугацаа шаардаж авсан зураг. Хоол идэх гээд нэг дэлгүүр руу ороход энэ шат харагдсан юм. Өнгө нь надад үнэхээр таалагдаж билээ. Энэ шатан дээр хүмүүс суучихдаг юм билээ. Намайг ажиглаад л сууж байхад цагаан даашинзтай охин тоглож байгаа харагдсан. Яаж аятайхан кадр авах вэ гээд хүлээж суутал охины аав бололтой нэг залуу босоод охиныгоо хөтлөөд шат өөд өгсөж байна. Тэгээд зураг дарах гэсэн шатан дээр олон хүн суучихсан байдаг. Жаахан хүлээлээ. Хүмүүс босч эхэллээ. Тэгсэн өнөө хоёр маань буцаж доошоо шатаар бууснаа эргээд дээшээ өгсдөг юм байна. Тэр агшныг амжиж хоёр кадр дараад л энэ зураг бий болсон юм. Бараг цаг гармын хугацааг энэ зургийг дарахад зарцуулсан байхаа.
Зохиомж: Энэ зургандаа би “Хэмнэл” гэдэг нэр өгсөн. Гэрэл зургийн түүх хар цагаан өнгийн зургаас улбаатай. Тэр үед аав нь ч яаж хар өнгийн хувцастай явж таарсан юм. Миний хувьд гайхалтай мартагдашгүй агшин болсон. Би өөрөө арван жилийн л хөгжимд дуртай хамтлагт дуулж байсан болоод ч тэр юм уу дараа нь зургаа хараад сууж байхдаа хэрэв энэ шат гишгэлт тутамд дуугардаг байсан бол гэж бодож байлаа. Хэмнэл гэдэг нь амьдралын хэмнэлийг хэлж байгаа юм. Зурган дээрх аав охиноо амьдралд өөд хөтлөөд аваад явж байгаа ч юм уу. Амьдрал өөрөө хөгжим ч юм шиг. Тэнд жаргал ч бий зовлон ч бий. Ер нь хүн өөрөө өөрийнхөө ертөнцөөр ойлгоно. Би саяхан Балхжавын концертоор олон авьяаслаг залуусыг хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулдагийг нь бодолцон түүнд тохирох бэлэг гэж бодоод энэ зургийнхаа дээжээс бэлэглэсэн.”
“ШҮҮДРИЙН ДУСЛУУД”
Сэдэл: Би ням гариг болгон эрүүл мэндээ бодоод уул уруу алхалт хийдэг юм. Нөгөө талаар аялангаа ажлаа хийгээд явчихаж байна гэсэн үг. Аалзны шүлсэн дээр өглөөний шүүдэр тогтсон байсан.
Зохиомж: Шиврээ борооноос бага дуслуудтай нүүр чийглэсэн бүрсийсэн өглөө байдаг даа. Тийм өглөө хөл доор энэ дүр зураг харагдсан. Сайн ажиглавал бидний хөл доор бичил ертөнц оршин тогтнож байгаа шүү дээ. 5360
“ШҮТЛЭГ”
Сэдэл: Нэг ламын араас явж байгаад хүнийг нь бус сүүдрийг нь гэнэт гэрэл зурагт буулгамаар санагдаад авсан юм. Гэрэл зураг өөрөө гэрэл, сүүдэр гэсэн Грек үгнээс гаралтай гэж түрүүн хэлсэн. Тэр утгаараа энэ зурагт гэрэл нь ч сүүдэр нь ч байгаа юм. Миний хувьд хүнээсээс илүү сүүдэр нь таалагдсан юм. Сүүдрээс нь харвал буддын бойпор харагдана. Би өөрөө бага зэргийн шүтлэгтэй болоод ч тэр юм уу энэ зургийг авсны дараа сэтгэл цэлмээд л ирэх шиг болсон.
“ӨРСӨЛДӨӨН”
Сэдэл: Зуслан дээр ойд зугаалж явах үед авсан зураг. Хоёр удаагийн кадраар дарсан.
Зохиомж: Би анх энэ зургандаа “Амьдрал өөд” гэж нэр өгч байсан юм. Харин манай найз нэг цох нь дээр нөгөөх нь доор байгаа юм чинь “Өрсөлдөөн” гэж нэрлэвэл яасан юм гэсэн. Ер нь ч амьдрал өрсөлдөөн шүү дээ. Хөдөлмөрлөсөн нэг нь өөдөө алхаж байхад гараа хумиад суусан нь урууддаг.
“ЭЭЖ ИРЛЭЭ”
Сэдэл: Миний энэ бүтээл 2007 онд Ц.Батзоригийн нэрэмжит гэрэл зурагчдын уралдаанд хошин шогийн мэдрэмжтэй зургаар шалгарч байсан. Би өөрөө хошиг шогийн мэдрэмжтэй хүн шиг байгаа юм. Заримдаа хошин зураг авах их дуртай. Хөдөө явж байгаад санаандгүй энэ дүр зургийг хараад газар шороон дээр хэвтэж байгаад авсан.
Зохиомж: Уг нь “Хүсэл хясал” гэж нэр өгсөн чинь нэр нь зургандаа хүнддэж байна гээд “Ээж ирлээ” гэдгээр сольсон. Хүүхэд эхийнхээ мөөмийг харахаар яаж онгирч хөөрдөг билээ. Би тугал, мөөм хоёрыг зохиомжиндоо тусгахыг хичээсэн. Уг нь ингэж авахгүй мөөмийг нь хөхүүлэх гэж оролдсон боловч эх нь дургүйцсэн янзтай мөөрөөд ер халгаагаагүй л дээ.
“ОГТЛОЛЦОЛ”
Сэдэл: Төв аймагт явж байхад ёстой ховор агшин таарч дарсан зураг байгаа юм. Тэр үед өвөөгийн бага дүүгийн бие муу гээд гэрт нь очсон. Тэгээд сайхан хоол идэж халууцчихаад сэрүүцэхээр гэрийн гадаа зогсч байсан чинь хань минь дээшээ зааж, бушуухан ганц кадр дарж амжсан. Зургаараа Ц.Батзоригийн нэрэмжит уралдаанд алтан медал авч байлаа. Энэ зургандаа би их хайртай. Номын хавтасны зураг болж байсан бүтээл юм.
“ШАР ГЭРЛИЙН ХҮҮХДҮҮД”
Сэдэл: “Боролдой” студээс зарласан “Бидэнд ойрхон ирээдүй” зургийн фестивалаас дэд байрны шагнал хүртсэн. Мөн Батзоригийн нэрэмжит гэрэл зургийн уралдаанаас Хошин шогийн мэдрэмжтэй зургаар шалгарч байсан. Хүүхдүүд гутал руугаа шээчихдэг шүү дээ. Тэгээд хөдөөний айлууд хүүхдүүдийнхээ гутлыг ийм байдлаар хатаадаг. Хөдөө явж байгаад нэг айлын тооныг ажиглаж байгаад энэ зургийг авч байсан юм. Тэгсэн миний хань зураг мундсан биш чи ийм юм аваад байхдаа яахав дээ гэж зэмлэж билээ.
Зохиомж: Энэ зургийг холбиролгүй оргил өөд яваач гэсэн утга санааг илэрхийлэх гээд “Өвөг дээдсийн замаар” гэдэг нэр өгч байсан. Гэтэл комиссынхон “Шар гэрлийн хүүхдүүд” гээд нэрлэчихээч гэх санал тавьснаар өөрчилсөн.
“МӨРГӨЛ”
Сэдэл: Манай гэрэл зургийн баг Хятадын Чинду гэдэг хотод байдаг 3500 метрийн өндөрт орших уул өөд өгсөж байхад авсан зураг. Уул өөд өгссөн мянга гаруй шат байдаг юм билээ. Нүглийг цайруулах бэлгэдэл бүхий шатаар өгсөхдөө хүмүүс гурван шат тутамд мөргөж харагдсан. Хүмүүс нь ямар буддадаа үнэнч юм.
Зохиомж: Энэ зургаар дэлхийд энх тайван байгаасай гэсэн утгыг илэрхийлэхийг хүссэн. Хэрэв хүрдний сүүдэр ороогүй байсан бол энэ зураг юуг ч өгүүлэхгүй байсан.