Энэ долоо хоногт дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Швейцарийн Давос хотод 45 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ. Энэ сарын 21-нээс 24-ний хооронд үргэлжлэх форумд дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн, 140 гаруй орны бүс нутгийн бизнес, Засгийн газар, олон улсын байгууллагууд, академи, иргэний нийгмийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл 2500 гаруй хүн оролцох юм.
"Исламын улс" бүлэглэлийн босогчид хоёр япон иргэнийг барьцаалж, 200 сая ам.доллар нэхэмжилсэн дүрс бичлэгээ энэ сарын 20-нд цахим сүлжээнд байршуулсан юм. Японы эрх баригчид 72 цагийн дотор мөнгө өгөхгүй бол барьцааны хүмүүсийг хөнөөнө гэж мэдэгдсэн бөгөөд товлосон хугацаа өчигдөр Токиогийн цагаар 14:50 /Улаанбаатарын цагаар 13:50/ дууссан. Барьцааны хүмүүсийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 20-нд жил бүрийн эхэнд Конгрессын өмнө тавьдаг “Улс орны өнөөгийн байдал” ээлжит илтгэлээ тавилаа. Ирэх 2016 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан энэ нь түүний Ерөнхийлөгчийн хувьд хийж буй сүүлийн илтгэл хэмээн шинжээчид таамаглаж байна. Энэ жилийн илтгэлээр тэрбээр Эдийн засаг өсөж, Ирак болон Афганистан дахь дайн төгслөө гэдгийг онцолсон юм.
ОХУ-Украины харилцаа, Украины хямралын асуудал энэ жилийн дэлхийн эдийн засгийн чуулганы анхаарал татсан асуудлуудын нэг болж байгаа юм. Давосын уулзалтад тэрбээр өнгөрсөн долоо хоногт халдлагад өртсөн Донецкийн автобусны жижигхэн хэлтэрхийг аваад ирсэн нь олны анхаарлыг татав. Бууны суманд оногдсон автобусны хэлтэрхийг харуулан Порошенко "Миний хувьд энэ бол Украины эсрэг террорист халдлагын бэлгэ тэмдэг. Харин терроризм дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал, бид үүнийг ялна" гэж хэлжээ.
Саудын Арабын хаан Абдалла ибн Абдель Азиз Аль Сауд өчигдөр /01.23/ 91 насандаа таалал төгслөө. Хаан ширээнд түүний дүү, 79 настай Салман ибн Абдул Азиз Аль Сауд сууж байгаа аж.
Мали улсад сүүлийн 42 хоногийн хугацаанд эбола вирусын шинэ халдвар бүртгэгдээгүй, үхлийн аюултай тус вирусбн дэгдэлт бүрэн зогссон хэмээн НҮБ-аас мэдээллээ. Мали улсад эбола вирусын халдвар анх өнгөрсөн оны аравдугаар сард гарч байсан бөгөөд үүнээс хойш тус вирусээр таван хүн амиа алджээ.
АНУ-ын эрх баригчдын зүгээс Крымийн эсрэг тавьсан хориг арга хэмжээтэй холбогдуулан ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Крымийн нутаг дэвсгэрт Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалахгүй болохыг тус компанийн албаны хүмүүс мэдээллээ.
Ухаалаг утас, технологийн бүтээгдэхүүн гэхээр ихэнх хүмүүсийн санаанд тус салбарын хоёр том тоглогч болох Apple, Samsung компаниудын бүтээгдэхүүнүүд л санаанд нь буудаг.
Тэгвэл үндэсний портал GoGo.mn сайтын технологийн булан технологийн салбарын бүх төлөөлөгчдийн шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллүүдийг хүргэж байна.
АНУ, БНХАУ-ын эрдэмтэд хамтран өөрийгөө эрчим хүчээр хангаж, өөрийгөө цэвэрлэдэг кейбоард бүтээлээ. Энэ кейбоардын товчлуурууд нь эрчим хүч хүлээн авагч болох бөгөөд таны биеийн эрчим хүчээр цэнэглэгдэнэ. Жун Ли Ван гэх мундаг хүний санааг нь олж, бүтээж байгаа энэ кейбоард таны хуруу хүрэхийн төдийд өөрийгөө цэнэглэж эхлэх аж. Зөвхөн өөрийгөө ч биш таны ашиглаж байгаа хулгана, trackpad зэргийг ч эрчим хүчээр хангана гэхээр гайхалтай биш гэж үү.
SkyNet, HAL 9000, V.I.K.I зэрэг хүн төрөлхтний оюунаас урган гарсан устгагч хиймэл оюун ухаан олон бий. Гэтэл эд үнэхээр бодит байдал дээр биеллээ олж, биднийг устгах уу гэсэн энэ асуултын хариуг олохыг хичээсэн Хиймэл оюун үнэхээр хүн төрөлхтний дайсан уу? сонирхолтой нийтлэлийг хүлээн авна уу.
Таны чихэвч сугараад байна уу? Эсвэл утас нь орооцолдоод хэцүү байна уу? Том чихэвчид дургүй юу? Тэгвэл зөвхөн танд зориулсан чихэвчийг бүтээжээ. OwnPhones гэх энэхүү чихэвч нь таны чихний хонхорт яг таарах бөгөөд дэвшилтэт технологид суурилжээ. Үндсэн дөрвөн төрлийн загвартай энэхүү чихэвч ямар ч утасгүй бөгөөд Bluetooth ашиглан өөрийнхөө утас, хөгжимтэй холбон сонсох юм. Хамгийн гол нь орчны чимээ тусгаарлах горимтой бөгөөд та үүнийг нь хүссэнээр тохируулж болох аж.
Өдөр бүр хэдэн мянгаараа шинэ аппликейшн төрөн гардаг. Тэр бүрийг хайж, аль нь хэрэгтэй болохыг татаж авч туршина гэвэл утгагүй хэрэг болно. Тиймээс бид та бүхэнд өнгөрсөн сард гарсан хамгийн хэрэгтэй, сонирхолтой Анзаараагүй өнгөрсөн байж магадгүй 8 аппликейшнийг онцолж байна.
Тийм ээ, спорт гэх энэ зүйл та бидний хүсэн хүлээж, нойроо хугаслан байж үздэг, дэмждэг багийнхаа хожилтой хамт баярлаж, хожигдолд нь гутран гунигладаг тэр зүйлүүдийн нэг мөн.
Тэгвэл үндэсний портал GoGo.mn сайт Хөлбөмбөг шинэ булангаа нээсэн бөгөөд энэхүү булангаас та дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн ярилцлага, амжилтын түүх, шилдэг багуудыг түүх гэх зэрэг сонирхолтой мэдээллүүдийг хүлээн аваарай.
1957 оноос зохион байгуулагдаж эхэлсэн Африк Үндэстний Цомын тэмцээн энэ жил 30 дах удаагаа болж байна. Энэ удаагийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг Марокко улс аваад байсан ч онц аюулт Эбола вирусын баруун Африк дах тархалтын улмаас өнгөрсөн оны 12-р сард тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаас татгалзсан юм. Гэвч төд удалгүй Экваторын Гвиней улс 30 дах удаагийн Африк Үндэстний Цомын тэмцээнийг зохион байгуулахаар болсон.
Барселона клубын бүх цаг үеийн шилдгүүдийн нэг Карлес Пуйоль Сафоркада. Тэрээр карьерынхаа туршид ганцхан Барселона клубын төлөө хүчин зүтгэсэн бөгөөд клубынхээ хамт хөлбөмбөгчин хүний авч болох бүх цом, шагналыг авч чадсан юм.
Карлес Пуйолийн карьерын түүхэн замналын талаарх сонирхолтой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.