СУУТНЫ БАГА НАС БУЮУ БОКСЧНООР ЭХЭЛСЭН СЭТГҮҮЛЧИЙН ГАРАА
Нобелийн шагналт, утга зохиолч Эрнест Хемингуэй Эмч Кларенс Эдмонт Хемингуэй, хөгжимчин Грейс Холл-Хэмингуэй нарын анхны хүү болон Америкийн нэгэн жижиг хотноо 1899 оны долдугаар сарын 21-нд мэндэлжээ.
Тэрбээр эцэг эхийнхээ өөрт нь өгсөн өвөг эцгийн нэрийг хэтэрхий хөрөнгөтний агуулгатай хэмээн дургүйцдэг байв.
Түүнчлэн хэлд ч ороогүй байхдаа ээж аав хоёрынхоо бие биенээсээ хөндийрч, дайсагнасан байдлыг үргэлжид болох хэрүүл, тэмцлээс нь мэдэрдэг байж. Тэдний гэр бүл зуны улиралд Валлун нуур уруу явна.
Хүүд өөрийн амьдардаг Оук-Парк хэмээх жижиг уйтгартай хотоос илүү нуур таалагддаг байлаа.
Нэгэн удаа Эрнест гэрийн ойролцоох ферм рүү сүү авахаар явав. Замаар гүйж харайж явсан хүү гэнэт унаж, барьж явсан саваагаараа хоолойгоо зүсчих нь тэр. Аав нь цусыг нь тун хурдан тогтоосон бөгөөд хоолой нь эдгэрч байсан ч их өвддөг байжээ. Харин эцэг нь “Өвдөж, уйлмаар санагдвал шүгэлд” гэж зөвлөнө. Хожим энэ зөвлөгөө Эрнестэд их тус болжээ. Түүнээс хойш Эрнест санаагаар унаж, эсвэл бие нь өвдвөл шүгэлдэж, өөрт нь тохиолдсон зүйл огтоос дэмий зүйл гэдгийг бусдад харуулдаг байлаа. Аав нь түүнийг багаас нь хатуужилтай хүмүүжүүлсэн гэхэд болно. Гурван настайд нь буу бариулж сурган, өдөрт гурван сум өгдөг байжээ. Хүү нь яав ч сайн хүн болохгүй нь гэдэгтэй эцэг эх нь эвлэрчихсэн байв.
Боксоор хичээллэж, хамар нь мурийж, нүд нь хөхөрчихсөн явахыг харсан хэн ч түүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй байлаа. “Бокс намайг хэвтээгээрээ хэзээ ч үлдэхгүй байхад сургасан” гэж Эрнест Хэмингуэй хожим нь дурсжээ.
Дунд сургуулиа төгсөөд Эрнест Оук-Паркийн бусад хүүхдүүдийн л адил их сургуульд элсэж, хичээлдээ шамдан, мэргэжил эзэмшсэнийхээ дараа гэрлэж, нам гүм Чикаго хотод суурьших ёстой байв. Энэ л хувь заяаг төсөөлсөн Эрнест ийм ирээдүйг төсөөлөх болгондоо дотор нь муухайрна. Тэр тулалдаж, бусдыг дийлж, бүгдийг бишрүүлэхийг хүсэж байв. Тэндээс холдохын тулд тэр хаашаа ч зугтахад бэлэн байсан юм.
Тэнгисийн цаахна Дэлхийн нэгдүгээр дайн гурав дахь жилдээ үргэлжилж байв. Тэрхүү дайн Эрнестийн хувьд өөрийгөө харуулах боломж хэмээн төсөөлөгдөнө. Мэдээж цэрэгт явах гэсэн түүний хүслийг ээж аав нь тас цохив. Ээжийнх нь эцэс төгсгөлгүй яншилт түүнийг хэдийнэ залхааж, Эрнест Канзас-Сити рүү явж авга ахындаа амьдрах болов. Ах нь түүнд тусалснаар сонины сурвалжлагч боллоо. Түүнд чадвар байсан бөгөөд дунд сургуульд байхаасаа л өгүүллэгүүдээ бичиж эхэлсэн байв.
“Томоохон хэмжээний гал түймэр гарсан нь миний хувьд амжилтын эхлэл байлаа” гэж Эрнест дурссан байдаг. Гал гарсан талаар чансаатай сурвалжлага хүргэхийн тулд гал руу гүйж орж, хослолоо шатааж байжээ. Бичлэгийн шагнал дээрээ хослолынхоо хохирол болох 15 долларыг нэмж нэхэмжлэхэд редакц татгалзав. “Энэ нь надад том сургамж болсон. Аливаа зүйлээ алдахад бэлэн биш байгаа бол эрсдэл хийх хэрэггүй” гэж Эрнест дурсаж байжээ.
ДАЙНЫ АМТ
Эрнест сэтгүүлчээр ажиллаж байсан ч цэрэгт явах хүслээ орхиогүй юм. Армид элсэхээр очсон ч түүнийг хараа муутай гэдэг шалтгаанаар цэрэгт татахгүй байлаа. Гэлээ ч тэрбээр Улаан загалмайн нийгэмлэгийн жолоочоор бүртгүүлж, Италид болж байсан Дэлхийн нэгдүгээр дайны фронт руу очиж чадсан юм.
Эрнест болон шинэ цэргүүдийг Миланд галт тэрэгнээс буумагц нь зэвсгийн дэлбэрсэн үйлдвэрийн нутаг дэвсгэрийг цэвэрлүүлэх ажилд орууллаа. Хэдэн жилийн дараа тэрбээр дайнтай анх танилцаж байсан тухай сэтгэгдлээ “Зэр зэвсэг минь баяртай” гэсэн номдоо буулгасан байв. Бөмбөгдүүлсэн үйлдвэрийн барилгыг цэвэрлэж байхад цогцсууд, тэр дундаа эмэгтэй хүний цогцсуудыг зөөхөд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл өвтгөм байсан гэдэг. Энд л залуу Эрнест дайн гэгчийн мөн чанарыг ухаарсан билээ.
Үүнээс өмнө тэрбээр дайныг индианчууд болон ковбойчуудын хоорондох наадгай шиг л боддог байлаа. Үйлдвэрийн балгасыг цэвэрлэсний дараах өдөр нь залуу Хэмингуэйг эмнэлгийн машины жолоочоор томилов.
Шио хотод дайн гэхээсээ илүү зугаа цэнгэл нь илүүтэй байсан тул Эрнест энд удаан тэссэнгүй. Эндээсээ Пьяве гол руу зүглэж, армийн ар талд очиж, улмаар фронтын тэргүүн эгнээнд тулалдаж байгаа цэргүүдэд хүнс хүргэж өгдөг болов. Нэгэнтээ дайсны сумаас мултарч гарсныгаа ихэд бардамнаж байсан ч 1918 оны долдугаар сарын 18-нд дайснууд дайрч, түүний эргэн тойрныхон бүгд алагдав. Сайтар харвал Италийн мэргэн бууч шархадсан байх нь тэр.
Эрнест түүнийг аварч байгаад хүнд шарх авч, биедээ хоёр зуу гаруй шарх авсан ч амьд гарч, өвдгөндөө хөнгөн цагаан протезтой боллоо. Өвдөлтөөсөө болж байнга л коньяк уудаг байв. Гэвч түүний сахиусан тэнгэр Эрнестийг мартсангүй, залуухан сувилагчийн дүрээр ирлээ.
Агнес фон Куровски гэх Эрнестээс долоон насаар эгч америк бүсгүй Эрнестэд ихэд таалагдаж, “шархадсан дайчин, өгөөмөр сэтгэлт бүсгүй” хоёрын хайр дурлалын гал дорхноо л ноцов. Эрнест хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийг хүсэж байв. Хөл нь эдгэрч, хайр дурлалдаа шатаж байх үед нь дайн ч дууслаа. Түүнийг Италийн “Гавьяаны төлөө” одонгоор шагнаж, Дэлхийн нэгдүгээр дайны фронт дээр анхлан шархадсан америк цэргүүдийн нэг байсан тул Америкийн сонинууд түүний алдар гавьяаны талаар сэдэв булаалдан бичиж байсан юм.
ТЭНЭМЭЛ ХҮҮ ЭРГЭН ИРСЭН НЬ
Оук-Паркад Эрнест Хэмингуэй ирэв. Италийн арьсан хүрэм өмсөж, таяг тулан галт тэрэгнээс буусан Эрнест түших гэж сарвайсан аавынхаа гарыг түлхээд, өөрөө машинд суулаа. Гэртээ ирээд айлд байгаа мэт сэтгэгдэл өөртөө төрүүлэхгүйн тулд гуравдугаар давхар дахь өрөөгөө цэргийн нуувч болгон тохижуулж, ханаар нь цэрэгт авахуулсан гэрэл зургууд, цэргийн дүрэмт хувцас, газрын зураг, шагнал, зэвсгээ өлгөв. Тэр Агнесаас захиа хүлээн байж яддаг байв. Эрнест өвдлөө. Аав нь түүний биеийг үзэх гэхэд татгалзаж, гагцхүү дүү охин Мерселиндээ өвчнийхөө шалтгааныг хэлжээ.
Хайртай бүсгүй Агнесаас түүнд захиа ирэв. Тэрбээр захиандаа Эрнестийг хайрласан хайр нь эхийн хайртай адилхан байсан, мөн Италийн офицертой гэрлэх гэж байгаагаа дуулгасан байлаа. Коньяк балгаж, Миланы дурсамжаа арчихын тулд тэрбээр бичих хэрэгтэй байлаа. Валлун нуурын эрэг дээрх коттеждоо очин, цаасан дээр бичсээр л байв. Ээж нь сэтгүүлчийн ажлыг огт хэрэггүй, мөнгө олдоггүй ажил гэж бодон эмх журамтай, чинээлэг айлын хүүхэд зохиолч болно гэдгийг сонсоод ихээхэн хилэгнэдэг байлаа. Эцэст нь Грейс хүүдээ хоёр л сонголт үлдээв, эсвэл ажил хайж ол эсвэл гэрээсээ явах. Эрнестийн сонголт мэдээж хоёр дахь нь байсан юм.
НАЙЗ БҮСГҮЙ ХЭШ
Чикагод найзындаа суурьшлаа. Эдийн засгийн сэтгүүлд туслах редактор ч болж амжив. Өмнө нь зөвхөн өөрийнхөө дураар, хүслээрээ ажиллаж байсан бол энэ удаад гэр бүлээсээ дэмжлэг авах боломжгүй болсон тул мөнгөний төлөө л ажиллаж байлаа. Эрнест Элизабет Хэдли Ричардсон гэх бүсгүйтэй танилцаж, түүнийгээ хөл бөмбөгийн тоглолт үзэхээр урьсан ч бүсгүйн хөл холгочхов.
Гоёмсог дэгжин шаахайны оронд бүсгүй гэрийн шаахай өмсөж, юу ч болоогүй мэт Эрнесттэй хамт хөтлөлцөн гарав. Бүсгүйн энгийн байдал, түүний инээмсэглэл Эрнестэд ихэд таалагдлаа. Хэн хэнийх нь өнгөрсөн амьдрал төдийлөн таатай байгаагүй ч хоёр нэгэндээ татагдаж, захидал бичдэг болов. Эрнестийн бичих авьяасыг хамгийн анх үнэлсэн Хэш /Элизабет/ Эрнестэд бичгийн машин авч бэлэглэхдээ “Би чамд маш сайхан бэлэг өгсөн учраас чи надтай гэрлэхээс өөр аргагүй” гэжээ. 1921 оны есдүгээр сарын гурванд тэд гэрлэв. Ээж нь нас барсны дараа Хэш багахан хөрөнгө өвлөн авч, энэ хөрөнгөө нөхрийнхөө утга зохиолын авьяаст зарцуулахад бэлэн байлаа. Харин Эрнест Парисын тухай л мөрөөдөж байв. Ингээд л “Торонто Дейли Стар” сонины редактор түүнийг Европоор аялан сурвалжлага бэлдэх санал тавилаа. Эрнест бүхий л зардлаа өөрөө гаргаж, редакц зөвхөн нийтлэлийнх нь л хөлсийг төлөх ёстой байв.
Парист хямд төсрөөр хооллох боломжтой нь Хэшт ихээхэн таалагдлаа. Хосууд усны хоолойгүй хоёр өрөө байр хөлслөн амьдарч, газраар дэвссэн гудсан дээр унтаж байв. Хараахан хүлээн зөвшөөрөгдөөгүй суутны хувьд Хэш төгс эхнэр байв. Бүх хүндрэлийг зоригтойгоор туулна. Эрнест Парисын амьдрал, ахуй, соёлын талаар бичиж, Муссолинигоос ч ярилцлага авч амжив.
Ажлаа амжуулж байсан Эрнест ар гэртээ нэг их халамжтай сайн нөхөр байсангүй. Бүхий л цаг зав, эрч хүчээ зохиолдоо зарцуулан, эхнэртэйгээ ганц удаа ган хийхгүй өнгөрөх нь энүүхэнд.
Тэдний амьдрал өдрөөс өдөрт асуудалтай болж байлаа. Удалгүй эхнэр нь жирэмсэн болоход Эрнест энэ мэдээг ихэд цочирдон хүлээж авсан бөгөөд хүүхэд улам л зовлон нэмнэ гэж үздэг байлаа. Гэвч удалгүй эцэг болно гэдэгтэйгээ эвлэрсэн юм. Энэ үеэр Хэшийн өвлөн авсан хөрөнгөөс үлдсэн мөнгө дуусах дөхөж, тэд Америкт хэсэг ажиллаж мөнгө олоод эргэн Европт ирэхээр төлөвлөлөө. 1923 онд Торонто хотод Жон Хэдли Никанор хүү нь төрөв. Эцгийнх нь ажил тийм ч урагштай байсангүй.
МАНАЙ ҮЕИЙН ЗАРЧИМ
Хэтэрхий чөлөөтэй сэтгэдэг гэдгээсээ болж сониноос халагдсан Эрнест гэр бүлийнхэнтэйгээ хамт эргэн Европт ирлээ. Парист мөн л хөлсний байранд амьдрах болов. 1924 онд “Манай үед” нэртэй хоёр дахь номоо цөөн тоогоор гаргав. Аав нь түүний номоос зургаан ширхгийг захиалсан ч тэр даруй буцаагдсан аж.
Үнэнийг дэндүү бодитоор бичсэн түүний зарим өгүүллэг гэрийнхнийг нь цочирдуулжээ. Юуг ч нуулгүй бүгдийг бичих ёстой гэж Эрнест үздэг байлаа. “Эмх журамтай хүмүүс бэлгийн замын өвчнийхөө талаар эмчийн өрөөнөөс гадна хэнд ч ярьдаггүй юм” гэж аав нь түүнд бичиж байжээ. Номынх нь талаар эцэг эх нь дурсахыг ч хүсэхгүй болов. Энэ нь Эрнестийг ихэд эмзэглүүлж, сэтгүүлчийн ажлаа дахиж хийхгүй гэж шийдэв.
Тэдний гэр бүл сонгино, устай хольж арвижуулсан дарс төдийхнөөр хооллож байв. Тухайн үед гэрийнхэнд нь арай илүү хоол оногдоосой гэсэндээ хоолонд уригдсан гэж эхнэртээ худлаа хэлж, Парисын гудамжаар дэмий алхдаг байсан тухайгаа Эрнест хожим нь дурссан байдаг. Шилэн цонхны цаана харагдах амттаныг харахгүйн тулд Люксембургийн цэцэрлэгээр зугаалдаг байжээ. Тэрбээр ганц аяга кофе аваад, эхнэр хүү нь саад болохгүй чимээгүйхэн орчинд өдөржин бичиж суух болов. Өлөн зэлмүүн амьдрал нь Эрнестийг мохоосонгүй. “Өдөр бүр өл залгахын төлөө роман бичвэл намайг чөтгөр аваг” гэж Эрнест хэлдэг байв. Мэдээж амьдралд нь мөнгө хэрэгтэй л хойно бэлтгэлээ хийж байгаа мэргэжлийн боксчдод түнш болон раунд тутамд 10 франкын цалинтай ажил хийх болжээ. 1925 онд Америкийн хэвлэл түүний “Манай үед” эмхэтгэлийн хоёр дахь хэвлэлтийг гаргав.
Эрнест кафед Дафф Твисден гэх америк бүсгүйтэй танилцлаа. Дафф Парисын хамгийн шуугиан тарьсан бүсгүйчүүдийн нэг бөгөөд Британийн тагнуулаар ажиллаж, Английн язгууртантай гэрлэж, нөхрөөсөө зугтан бисексуал хамаатныхаа хамт Парис руу зугтсан гээд түүний паян их. Бүсгүйд Эрнест таалагдав.
1925 оны зун Дафф хамаатныхаа хамтаар мөн шинэ нууц амраг Гарольд Лэб, Хэмингуэй эхнэртэйгээ гээд бүгд нийлж аван Памплона руу аяллаа. Испани руу аялах зуур хайр дурлалын ээдрээтэй адал явдал үүсэв. Даффыг хардсан хамаатан нь түүний нүдийг хөхрүүлж, харин үргэлж ялагч байхыг хүсдэг Эрнест зөрүүлэн хариугаа авлаа. Энэ бүхнийг Хэш дуугүйхэн ажигласаар л байв. Хэш, Эрнест хоёрын харилцаа Хэшийг хоёр дахиа жирэмслэхэд ан цав суув. Эрнест эхнэрээ үр хөндөлт хийлгэ гэж албадаж байлаа.
Эрнестийн Хэшийг гэх сэтгэл улам л хөрж байлаа. Хуучирсан даашинз өмсч, таргалан, үргэлж л гэртээ хүүгээ харах эхнэр нь уйтгартай санагдах болов. Магадгүй үүнээс л болж эхнэрийнх нь найз бүсгүй Полин Пфейферт татагдах болсон байх.
Полин бол гоо бүсгүй гэхээсээ илүүтэй сэтгэл татам хэр нь ухаан муутай бүсгүй байв. Баян эцэг эхийн охин болох тэрбээр “Vogue” сэтгүүлд ажиллах бөгөөд яг л сэтгүүл дээр гардаг загварынхан шиг дэгжин хувцасладаг байв. Эрчүүдийг урхидаж дөнгөдөг Полин нэр алдар нь өсч буй зохиолчтой гэрлэхийн тулд уран бүтээлийнх нь үнэнч шүтэн бишрэгчийн дүрд тоглож, өгүүллэгүүдээс нь иш татан, хэв маягийг нь дуурайж эхлэв.
Эрнест ч урхинд орж, Хэшээс салав. Хожим нь Эрнест Полиныг гэр бүлийг нь сүйтгэсэн гэж буруутган, өөрийн анхны эхнэрээ энэ ертөнцийн хамгийн өгөөмөр сэтгэлтэй эмэгтэй хэмээн үзэж байлаа. Түрүүлж салах санаачлага гаргасан ч хамгийн ихээр шаналж, өөрийгөө зүхсэн юм. Тийм ч учраас “Фиеста”-аасаа олсон бүхий л шагналаа Хэшд өгсөн байдаг. “Хүн гэрлэж болохгүй. Тэр алдаж болохгүй зүйлээ хайж олох ёстой” хэмээн энэ үеийнхээ талаар хожмоо дурссан байдаг.
Өлөн зэлмүүн, хэмнэлтийн үеийн амьдрал нь ард хоцорч Америкт Полинтой тансаг байранд суурьшив. Полин түүнд хүү төрүүлж өглөө. Гэхдээ төрөлт хүндрэлтэй байсан тул Эрнест Полиныг үхнэ гэдэгт итгэлтэй байлаа. Хэрэв үхвэл өөрийнх нь л буруу. Тийм ээ, Эрнест яг л ингэж бодон эмнэлгийн хонгилоор холхиж байсан тухайгаа дурссан байдаг.
Удалгүй түүний аав амиа хорлов. Үл хөдлөх хөрөнгөнд ихээхэн хөрөнгө оруулсан нь бүтэлгүйтснээс ийнхүү амиа егүүтгэж. Харин Эрнест зөвхөн хулчгарууд л энэ мэт амьдралаас явдаг гэж үздэг байсны дээр ээжийгээ л буруутгаж байлаа. Тэр л дарангуйлагч зангаараа бүхнийг залхаасан гэж бодов. Тиймээс ээжийгээ ч үзэхээ болив, оршуулган дээр нь ч ирээгүй юм. Аав шигээ дуулгавартай нэгэн болохгүйн тулд гэртээ эзэрхийлэгч шиг л байдаг байлаа. Түүний дээр үргэлж л ялагч байхыг хүсдэг Хэмингуэй бүсгүйчүүдийн тухайд ч мөн ийм л байв. Түүнд онгод хэрэгтэй, тиймээс үргэлж шинээр дурлана. Нийт гурван эхнэр сольсон ч түүнээс ч их бүсгүйчүүдтэй янаг амрагийн харилцаатай байлаа.
1930-ААД ОН БУЮУ ИХ ЗОХИОЛЧИЙН ҮЕ
1930-аад оны эхээр Хэмингуэй АНУ-ын Флорида мужийн Ки-Уэст хотод суурьшин, загас барьж, Бахамын арал, Кубээр дарвуулт онгоцоороо зугаалан, шинэ өгүүллэгүүдээ бичиж, их зохиолч гэдэг алдрыг чухамхүү энэ үед олж авчээ. Түүний бичсэн бүхэн тэр даруй хувиар хэвлэгдэн, борлогдож байв.
1930 оны намар Эрнест осолд орж, толгойдоо гэмтэл авснаар харандаагаа түр хойш тавин, бичгийн машинаар бичдэг болов. 1932 онд “Үд дундаас хойших үхэл” романаа бичсэн бөгөөд энэ нь Хэмингуэйг Америкийн “№1” зохиолч гэдгийг нь дахин бататгасан юм. Уг ном нь хамгийн их гүйлгээтэй номоор шалгарч байлаа. Дараа жил нь “Ялагч юу ч хождоггүй” өгүүллэгийн эмхтгэлээ гаргаж, орлогоор нь эртний мөрөөдөл болох Африкийн онгон зэрлэг газар руу явав. Африкт очсон Хэмингуэй Танганьик нуурын орчимд суурьшин, ан хийдэг боллоо.
ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙН
1941 онд Хэмингуэй АНУ-ын Балтимор руу явж, том завь худалдан авч “Пилар” хэмээн нэрлээд хөлөг онгоцоороо Куб руу явж, загас агнадаг боллоо. Гэвч арванхоёрдугаар сарын долооны өдөр Япон АНУ руу дайрч, Сувдан эрэг рүү довтолж, америкчууд дайн зарласнаар Номхон далай дайн бүс болон хувирлаа. Хэмингуэйн хамгийн дуртай сэдвүүдийнх нь нэг нь дайн байсан тул Дэлхийн хоёрдугаар дайн эхэлмэгц сэтгүүлчийн ажлаа сэргээн, Лондонд сурвалжлагч болов. Үүнээс өмнө буюу 1941-1943 онд Куб дэх нацистын тагнуулуудын эсрэг сөрөг тагнуул хийжээ. 1944 онд Хэмингуэй Герман болон эзлэгдсэн Францын дээрээс бөмбөгдөх цэргийн нислэг, тагнуулын ажилд оролцов. Мөн 200 орчим хүнээс бүрдсэн Францын партизаны отрядыг толгойлон парис, Бельги, Эльзасыг чөлөөлөх дайнд оролцож байлаа.
НОБЕЛИЙН ШАГНАЛ БОЛОН АМЬДРАЛЫН СҮҮЛЧИЙН ЖИЛҮҮД
1949 онд зохиолч Кубд ирж, утга зохиолын ажлаа үргэлжлүүлэв. Чухамхүү энд л үед “Өвгөн тэнгис хоёр” туужаа бичсэн юм. 1953 онд “Өвгөн тэнгис хоёр” туужаараа Пулитцерийн шагнал гардав. Энэ бүтээл нь жилийн дараа Нобелийн шагнал авахад нь ч мөн нөлөөлсөн юм. 1956 оноос эхлэн хориод оны Парисын тухай “Үргэлж чамтай хамт байдаг баяр” намтар зохиолоо эхлүүлсэн ч энэ ном нь зохиолчийг бие барсны дараа л хэвлэгдсэн юм. Төрөлхийн аялагч, адал явдал хайгч Эрнест аялсаар л байлаа, яг л ингэж аялж явахдаа 1953 онд Африкт онгоцны осолд оров.
Энэ ослоос амьд мэнд үлдсэн ч даралт ихсэх, чихрийн шижин гээд олон өвчнөөр өвдөж, гүн хямралд орлоо. Түүнийг хаа сайгүй Холбооны мөрдөх товчооны ажилтнууд мөрдөж, утсыг нь чагнаж, банкны дансыг нь шалгаж байгаа мэт санагдах болов. Гудманд зөрж өнгөрсөн хүнийг ч тагнуул гэж сэрдэнэ. Хүмүүс түүнийг солиорч гэж боджээ. Сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж, цахилгаан эмчилгээний арга хэрэглэсний улмаас Хэмингуэй ой санамжаа алдах болов. Түүнийг солиорсон гэдэгт бүгд л итгэнэ. Үнэн хэрэгтээ 1980-аад оны эхээр Хэмингуэйн архивын хэргийг нээхэд үнэхээр Америкийн тагнуулын алба зохиолчийг нүд цавчилгүй ажиж, мөрдөн шалгаж, дагаж байсан гэдэг нь батлагдсан байна.
Эрнест Хэмингуэй эмнэлгээс гарлаа. 1961 оны оны долдугаар сарын хоёрны өдөр. Кетчум хот дахь түүний байр. Сэтгэцийн эмнэлгээс гараад хэдхэн хонож байсан Хэмингуэй чухамхүү энэ байрандаа өөрийгөө буудан егүүтгэжээ, ямар ч зурвас үлдээлгүй.
Тавин жилийн дараа... Мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу түүнийг бие барснаас тавин жилийн дараа Холбооны мөрдөх товчоо Эрнест Хэмингуэйн талаар тодруулга хийв. Тийм ээ, мөрдөж байсан, тагнаж байсан, дагаж ч байсан. Сэтгэцийн эмнэлэгт байхад нь ч утсыг нь чагнадаг байж.
Хэрэв Та “Дээжис” дижитал сэтгүүлийг татаж амжаагүй анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL
Facebook: https://www.facebook.com/DeejisDM
Twitter: https://twitter.com/DeejisDM