Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3.1 тэрбум төгрөгийн өртгөөр боссон 50 ортой эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт Сүхбаатар аймагт боллоо.
1942 онд Мандалын хийд хэмээх газарт хоёр гэртэйгээр байгуулагдаж байсан төрөх тасаг өнөөдөр зориулалтын шинэ байртай болж байна. Эмч ажилчдад ажиллах таатай нөхцөл бүрдэж, хамгийн гол нь жирэмсэн эхчүүд болон шинээр мэндлэж буй хүүхдүүдэд таатай орчин бүрдэж байна.
Шинэ эмнэлэгт Эрүүл мэнд, спортын яамнаас 10 гаруй сая төгрөгийн өртөг бүхий зүрхний бичлэгийн аппарат болон эх нярайн тусламж, үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж хуваарилсныг ЭМС-ын дэд сайд Д.Атармаа гардуулав.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Аймгийн ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 20 сая төгрөг, Баруун-Урт сумын ЗДТГазар, ИТХ-аас гал тогооны хэрэгслээр бүрэн хангажээ. Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт жилд 1000-1400 эх амарждаг аж.
Гурван давхар тус эмнэлэг аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгтэй хүзүүвчээр холбогдсон. Нэгдүгээр давхарт амбулатори болон сумдаас ирсэн жирэмсэн эхчүүд байрлана. Хоёрдугаар давхарт жирэмсний эмгэгтэй эхчүүдийн тасаг, гуравдугаар давхарт төрөх болон нярайн тасаг байрлуулахаар зохион байгуулжээ. Мөн пудволын давхартаа зургаан машины гражтайгаас гадна жирэмсэн эхчүүдийн дасгал хөдөлгөөний өрөө, үйлчилгээний заалыг тохижуулсан байна.