-“Дакар ралли – 2015”-д оролцсон тамирчид эх орондоо ирлээ-
Дэлхий нийтийг шуугиулсан “Дакар ралли-2015”-д амжилттай оролцон, Өмнөд Америкт Монгол Улсынхаа тугийг мандуулсан залуус өнөөдөр эх орондоо ирлээ.
Автомашин, мотоциклийн спортын олимп гэгддэг энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон залуучууд Монголын авто, мото спортын түүхийн хуудаснаа олон шинэ амжилтын эзэд болсон билээ.
Мотоциклийн багийнхан өнөө өглөө 7:30 цагт, харин автомашины төрлөөр оролцсон залуус 10:25 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Бүтэн 13 өдрийн турш амжилттай уралдаж барианд орсон залуус олон хүнийг нойргүй хонуулсан. Монгол хүний тэнэгэр сайхан сэтгэлийг гарган гаднын тамирчдад тусалсан, үнэгэн малгайгаар гангарч олны анхаарлыг татсан гээд энэ жилийн уралдаан үнэхээр ярих зүйл ихтэй болсон.

Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг харуулсан тамирчдыг аав ээж, ах дүү нар нь мөнгөн аягатай сүүтэй угтсан. “Олон ч өдөр нойргүй хонож, сэтгэл түгшиж байлаа” хэмээн ээжүүд нь баярын нулимстай үнсэж байв.

Тамирчид маань ч хэр барагтай барианд ороод байдаггүй Дакарын хүндхэн замыг багийн амжилтаар туулсандаа сэтгэл хангалуун байгаа нь илт. Нүүр дүүрэн инээмсэглэн байв.
Ингээд автомашины төрөлд оролцсон Олон улсын хэмжээний мастер Н.Лхамаатай цөөн хором ярилцсанаа хүргэе. 431 дугаартай ОУХМ Н.Лхамаагийн унаж, ОУХМ Б.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын чиглүүлсэн машин амжилтаараа 62 дугаар байрт орсон юм.
-Юуны өмнө баяр хүргэе. Дакар раллид анх удаагаа барианд орлоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Бид зургуулаа явсан. Гурван машин явснаас нэг нь барианд орлоо. Д.Жаргалсайхан, Ө.Бямбацогт нарын чиглүүлэгчээр явсан машинууд Монголынхоо машиныг барианд оруулах зорилготойгоор урагш түлхэж байсан. Төрийнхөө сүлдтэй, дуулалтай, монгол бичигтэй машинаар анх удаа найз Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нартайгаа багаараа барианд орсондоо маш их баяртай байна.
-Өмнө нь хоёр удаа мотоциклийн төрөлд хүч үзэж байсан. Энэ удаад автомашины төрөлд орлоо. Ялгаатай тал нь юу байв?
-Дакар ралли автомашинаар бол хэцүү юм байна. 137 машин гараанаас гарснаас 50 хувь нь л барианд орсон. Машины төрлөөр ангилалдаа тавдугаар байрт, нийлбэр дүнгээрээ 62 дугаарт орсон.
-Энэ удаагийн раллигийн хамгийн хүнд этап аль байв?
-Ер нь хоёр дахь өдөр маш хэцүү байсан. Манай машины таван бул хугараад, мостгүй явж байсан. Тэр fishfish гэдэг элсэнд зам сүлжиж яваад урд шилээ бараг хагалчихсан. Манай хоёр чиглүүлэгч машиныхаа урд гүйж замаа урьдчилан харж байсан. Бид хоёр дахь өдөр 03 цагийн үед барианд орсон. Энэ үе дээр хасагдаагүйдээ маш их баяртай байсан. Тэмцээнээ дуусгаж чадсан.
-Toyota Land Cruiser 200 маркийн машинаар оролцсон. Дакар раллид хэр зохицдог юм шиг санагдав?
-Toyota-гийн машин бол найдвартай. Тэхдээ манай машин бол үндсэн жин нь 3.5 тонн. Толгойд уралдаж байсан машинуудаас 1.5 тонноор хүнд. Энэ хүнд машиныг барианд оруулж чадлаа.
-Ирэх жилийн Дакарт оролцох уу?
-Өмнө нь хоёр удаа мотоциклын төрлөөр оролцоод барианд орж чадаагүй. Энэ жил барианд орчихлоо. Уралдах эсэхээ спонсоруудтайгаа ярилцаж байгаад шийднэ дээ.
2015 оны Дакар уралдаанд 420 техник хэрэгсэл гараанаас гарсан ч нийт 216 нь барианд орсон билээ.
Чиглүүлэгч Б.Сүрэндорж уралдааны талаар,
-Анх удаа оролцлоо. Төсөөлж байснаа маш хэцүү тэмцээн байлаа. Тийм хэцүү гэж бодож байгаагүй. Их л хэцүү замаар явдаг юм билээ. Машинаа сайн бэлдэж, бүх зүйлийг нь тултал бэлтгэсэн учраас сайн байлаа. Барианд орсондоо баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
2016 оны Дакар Ралли уралдаанд Монгол Улсаа төлөөлөн илүү олон тамирчид оролцож, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.