Өмнөд Солонгосын технологийн аварга Samsung компанийн электрон төхөөрөмжүүд ихэвчлэн гэр ахуйн зориулалттай байдаг. Гэхдээ тэд үүнээс гадна хэд хэдэн салбарт хөрөнгө зарцуулдаг бөгөөд хүний эрүүл мэндэд ихээхэн анхаардаг билээ.
Үүний ачаар хүмүүс цус харвах магадлал өндөрссөн үед эмчид очиж, хүнд байдалд орохоос сэргийлж болох аж.
Жишээ нь тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд нүдний хөдөлгөөнөөр удирддаг хулгана хөгжүүлж байгаа бол үүнийхээ хажуугаар тархины долгион хэмжиж цус харвалтыг эрт үед нь илрүүлэх төхөөрөмж бүтээж байжээ.
“Эрт үед нь илрүүлэгч ба Алгоритмын багц” гэж нэрлэсэн энэ төхөөрөмжийг толгойдоо зүүх бөгөөд төхөөрөмж тархины долгионыг хэмжиж ухаалаг утас эсвэл таблет төхөөрөмж рүү мэдээллийг илгээх юм.
Үүний ачаар хүмүүс цус харвах магадлал өндөрссөн үед эмчид очиж, хүнд байдалд орохоос сэргийлж болох аж. Төхөөрөмж хүний тархинд цус харвах гэж байгааг мэдэхийн тулд ердөө 60 секунд зарцуулах юм.
Зөвхөн үүгээр зогсохгүй хэрэглэгчийн мэдрэлд ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэх, нойрны дутагдалд орж, хямарч байгаа үгүй гээд олон мэдээллийг хуримтлуулах аж.
Төслийн багийн ахлагч Се-Хүүн Лим “Бид мэргэжилтнүүдээс ийм төхөөрөмж бүтээх боломжтой эсэх талаар асуухад сөрөг хариу өгч байсан. Гэсэн хэдий ч бид оролдоод үзэхийг хүссэн юм. Эхний ээлжид тархины долгионыг хэмжих төхөөрөмж бүтээснээр эмнэлгүүд илүү хурдан тухайн хүний өвчний оношийг олох бөгөөд дараа нь би Зүрхний эрүүл мэндийг ажиглах төхөөрөмж бүтээхээр зорьж байна. Хэдхэн сарын дараа бүх зүйл тодорхой болно” гэжээ.