Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр хүрэл медаль хүртлээ.
Тэрээр эхний тойрогт нутаг нэгт С.Батболдтой оноолт таарч ялсан.
Мөнгөн медалийн төлөө барилдаанд Дагестаны бөх Исмаил Мусукаевт 1:11 онооны харьцаагаар ялагдсан. Хүрэл медалийн төлөө барилдаанд Оросын бөх Артём Гебековыг 2:1 онооны харьцаагаар дийлж медаль хүртлээ.
И.Ярыгиний тэмцээнээс эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 2002 онд 58 кг-ын жинд О.Пүрэвбаатар, 130 кг-ын жинд Г.Өсөхбаяр нар мөнгөн медаль авснаас хойш даруй 13 жилийн дараа Э.Бэхбаяр хүрэл медаль авч тасарчихаад байсан медалийн буухиаг үргэлжлүүллээ.