Үндэсний супер лигийн багуудад ирж буй тоглогчдын чансаа жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ.
НБА-гийн 17 удаагийн аварга алдарт Лейкэрс багийн үндсэн холбон тоглогчоор 2005-2006 оны улиралд 82 тоглолтонд бүгдэд нь, 2006-2007 онд 82 тоглолтоос 80 тоглолтонд гарааны үндсэн холбон тоглогчоор Коби Брайнтын хамтаар хүчин зүтгэгч Смүш Паркер Монголд ирлээ.
Тэрбээр талбай дээр дунджаар 38 минут тоглон 11,5 оноог дунджилсан түүнийг Монголд ирж Үндэсний супер лигт тоглоно хэмээхэд олон хүн бараг итгэхгүй байсан гэхэд хилсдэхгүй болов уу.
Тэгвэл өнөөдөр өглөө 07.30 минутанд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Смүш Паркер болон Коби Брайнт нарын хоорондын харилцааны талаар өнгөрсөн жил дэлхий даяар шуугиад амжсан.
Ямар ч байсан НБА-гийн гарааны холбогч Монголд ирлээ.
Тэрбээр Үндэсний супер лигийн Мадимос Шонхорууд багт Азийн шилдэг гурван тоглогчийн нэг ОУХМ Т.Санчирын хамт хүчин зүтгэхээр болжээ.
Маргааш буюу Ням гарагт 15.00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд анхны тоглолтоо Увс Эрдэнэдрийлинг Ригс багийн эсрэг хийнэ.