Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд үргэлжилж байна.
Эмэгтэй 63 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо/ энэхүү тэмцээнээс алтан медаль хүртлээ.
Тэрээр медалийн төлөө барилдаанд байнгын өрсөлдөгч, Латвийн бөх А.Григорьеваг илүүрхэн ялж, алтан медалийн төлөө барилдаанд Оросын бөх И.Тражуковаг цэвэр даржээ.
2013 онд энэ тэмцээнд мөнгөн медалийн төлөө барилдаанд А.Григорьевтэй барилдахдаа оноо илүү явсан ч дархан тохох мэхэнд нь орж цэвэр ялагдаж байсан бол ийнхүү хариугаа авлаа.
63 кг-ын медальтнууд
1. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо,
олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга/
2. Инни Тражукова /ОХУ, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Мария Мамащук /Беларусь/
3. Анастасия Григорьева /ДАШТ-ний хүрэл медаль,
европийн аварга/