Мэргэжлийн сүмогийн Хацү башёд түрүүлж 33 дахь удаагаа Эзэн хааны цомыг хүртсэн 69 дэх их аварга Хакүход шагналыг нь гардуулан өглөө.
Тэрээр шагнал хүртснийхээ дараа өгсөн ярилцлагыг хүргэе.
-Ёкозүна Хакүхо танд баяр хүргэе?
-Баярлалаа.
-15 даваатай нэг ч уналгүй түрүүлж ээлжит нэгэн бэлгээ барилаа?
-Үнэхээр их ядарлаа. Гэхдээ Тайхо аваргын 32 түрүүний амжилтыг давж ачийг нь хариулж чадлаа.
-Өнөөдрийн түрүү өмнөх түрүүнүүдээс арай өөр байна уу?
-13 дахь өдөр түрүүлчихсэн болохоор үзэгчдээсээ уучлал гуймаар байна. 15 өдрийн турш нэг ч өдөр амраагүй. Тийм ч учраас энэ том үр дүнд хүрлээ. Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учраас энэ амжилтанд хүрлээ гэж бодож байна. Тайхо амжилтыг давснаас хойш хоёр өдрийн турш янз бүрийн зүйл бодлоо. Өөр зорилго байхгүй юм чинь зодог тайлдаг юм уу ч гэж бодлоо. Сайхан амраад дараагийнхаа зорилгыг бодох болно оо.
-Сүүлийн барилдааны талаар. Яаж ийгээд 15 давах юмсан гэж бодов уу?
-Дан барьц сунаад барилдаан удааширсан. Том амжилтанд бэлэг баримаар байсан учраас өвдөг шороодмооргүй байлаа. Нэлээд удаж байж 15 давлаа. Хэцүү барилдаан байлаа.
-Энэ башё сэтгэлзүйн хүч чадлыг давхар сорьсон уу?
-Намайг дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Надтай дэвжээнд тулалдсан бөхчүүдэд баяр хүргэмээр байна. Тэнэг хүн гэж хэлүүлж магадгүй. Гэхдээ хүчирхэг эрийн ард ухаантай эмэгтэй байдаг юм шүү. Намайг дэмжиж байсан ухаантай эхнэртээ баярлалаа. Тайхо оякатагийн том амжилтыг тооны хувьд давсан байж магадгүй. Гэхдээ сэтгэлзүйн хувьд бас болоогүй.