Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын тэмцээн энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Нэгдүгээр сарын 9-31 хүртэл үргэлжлэх тус тэмцээнийг энэ жил Австрали улс зохион байгуулж байгаа.
Азийн аварга болсон баг 2017 онд ОХУ-д болох Олон улсын хөлбөмбөгийн холбооны Холбоодуудын цомын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Нэгдүгээр сарын 20-ны өдөр хэсгийн тоглолтууд өндөрлөсөн бол 22, 23-ны өдрүүдэд шөвгийн наймын тоглолтууд явагдаж хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорлоо.
Тоглолтууд
“А” хэсэг
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Өмнөд Солонгос |
3 |
3 |
0 |
0 |
+3 |
9 |
2 |
Австрали |
3 |
2 |
0 |
1 |
+6 |
6 |
3 |
Оман |
3 |
1 |
0 |
2 |
-4 |
3 |
4 |
Кувейт |
3 |
0 |
0 |
3 |
-5 |
0 |
“В” хэсэг
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
БНХАУ |
3 |
3 |
0 |
0 |
+3 |
9 |
2 |
Узбекистан |
3 |
2 |
0 |
1 |
+2 |
6 |
3 |
Саудын Араб |
3 |
1 |
0 |
2 |
0 |
3 |
4 |
Хойд Солонгос |
3 |
0 |
0 |
3 |
-5 |
0 |
“С” хэсэг
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Иран |
3 |
3 |
0 |
0 |
+4 |
9 |
2 |
АНЭУ |
3 |
2 |
0 |
1 |
+3 |
6 |
3 |
Бахрейн |
3 |
1 |
0 |
2 |
-2 |
3 |
4 |
Катар |
3 |
0 |
0 |
3 |
-5 |
0 |
“D” хэсэг
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Япон |
3 |
3 |
0 |
0 |
+7 |
9 |
2 |
Ирак |
3 |
2 |
0 |
1 |
+2 |
6 |
3 |
Иордан |
3 |
1 |
0 |
2 |
+1 |
3 |
4 |
Палестин |
3 |
0 |
0 |
3 |
-10 |
0 |
ШӨВГИЙН НАЙМ
ӨМНӨД СОЛОНГОС 2:0 УЗБЕКИСТАН
Шөвгийн наймын эхний тоглолт 22-ны өдөр “А” хэсгийн нэгдүгээр байр Өмнөд Солонгос болон “В” хэсгийн хоёрдугаар байр Узбекистаны шигшээ багуудын хооронд болсон юм.
Манай тивийн хүчирхэг хоёр багийн тоглолт Мельбурн хотод явагдсан бөгөөд тэнцүүхэн өрсөлдөгчдийн тоглолт тун сонирхолтой болсон. Үндсэн цагт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн тоглолтын ялагч нэмэлт цагт шийдэгдсэн юм.
Германы Байер Леверкузен клубт тоглодог довтлогч Сон Хын Мин тоглолтын 104 болон 119 дэх минутанд гоол оруулан Өмнөд Солонгосын шигшээ баг хагас шигшээд шалгарсан.
БНХАУ 0:2 АВСТРАЛИ
Мөн энэ өдөр “В” хэсгээс нэгдүгээр байраар гарсан БНХАУ-ын шигшээ баг болон “А” хэсгийн хоёрдугаар байр, талбайн эзэн Австралийн шигшээ багуудын тоглолт Брисбэнд боллоо.
2015 оны Азийн цомын тэмцээнд түрүүлэх зорилготой оролцож байгаа Австралийн шигшээ баг хэдийгээр хэсгийн шатнаас нэгдүгээр байраар шалгарч чадаагүй ч, энэ шатны өрсөлдөгч Хятадын шигшээ багийг үндсэн цагт 2:0 харьцаатай буулган авч хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо.
“Socceroos” буюу Австралийн шигшээ багаас багийн хашир туршлагатай од Тим Кэхилл тоглолтын 48, 65 дахь минутанд гоолдон багаа ялалтанд хүргэсэн юм. Тус тоглолтын 48 дахь минутанд Кэхиллийн хайчилж өшиглөн оруулсан гоол энэ тэмцээний хамгийн шилдэг гоолуудын нэгээр нэрлэгдэж байна.
ИРАН 3:3 /6:7/ ИРАК
Харин 23-ны өдөр үлдсэн хоёр гал гарсан тоглолт болсон юм. Эхлээд Канберра хотод хөрш улсууд болох Иран Иракын шигшээ багуудын тоглолт боллоо. 11 метрийг торгуулийн цохилтоор ялагч шийдэгдсэн уг тоглолт эхнээсээ л халуунхан болж байсан юм.
24 дэх минутанд Ираны шигшээ багийн довтлогч Сердар Азмун гоолдон тооны харьцаа 1:0 болсон хэдий ч эхний үеийн төгсгөлд хамгаалагч Мердар Пулади тоглолтын хоёрдах шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөнөөр Иранчууд тоогоор илүү, хүнээр дутуу эхний үеийг дуусгалаа.
Ингээд хүний давуутай болсон Иракын шигшээ багаас 56 дахь минутанд хагас хамгаалагч Ахмед Ясин тооны харьцааг тэнцүүлсэн боловч үндсэн цагт дахин гоол орсонгүй нэмэлт цаг эхэлсэн юм.
Нэмэлт цагийн 30 минутанд жинхэнэ тулаан болсон. Эхлээд 93 дахь минутанд Иракын шигшээ багаас довтлогч Юнис Махмуд гоолдон тооны харьцааг 2:1 болгосон ч тэдний гоолын баяр удаан үргэлжилсэнгүй.
10 минутын дараа Ираны хамгаалагч Мортез Пуралигани тоглолтыг дахин тэнцүүллээ. Тоглолтын 116 дахь минутанд Иракын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болж уг цохилтыг Исмаил Давуд амжилттай болгосон юм. Ингээд 3:2 харьцаатай тэргүүлэх болсон Иракын шигшээ баг дөрөвхөн минут тэсэхэд л тоглолт тэдний ялалтаар өндөрлөх байлаа.
Гэвч шүгэл дуугарсан хойно л тоглолт дуусна гэдгийг сануулах мэт эцсийн мөчид Ираны шигшээ багийн довтлогч Реза Гучаннеджад тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар чөтгөрийн бүжиг буюу 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэх болоход Ираны багаас Эхсан Хажсафи, Вахид Амир нар цохилтоо алдсанаар торгуулийн цохилт 6-7 харьцаатай Иракын хожлоор өндөрлөсөн.
ЯПОН 1:1 /4:5/АНЭУ
2015 оны Азийн Цомын тэмцээний хамгийн сенсаацтай тоглолт Сидней хотод боллоо. Цомыг хамгаалагч Японы шигшээ баг энэ шатанд сулхан өрсөлдөгч Арабын Нэгдсэн Эмират Улсын шигшээ багтай учраа таараад байсан юм. Шинжи Кагава, Кэйсукэ Хонда тэргүүтэй Хөх Самурайнууд энэ тоглолтын фаворит байсан боловч Арабууд энэ өдөр одтой байлаа.
Тоглолтын 7 дахь минутанд АНЭУ-ын шигшээ багаас довтлогч Али Мабхут гоолдон тооны харьцаа 1:0 болсон юм. Үлдсэн хугацаанд АНЭУ хамгаалж Хөх Самурайнууд довтлоод л байсан.
Эцэст нь үндсэн цаг дуусахаас 9 минутын өмнө хагас хамгаалагч Гаку Сибасаки тэнцээний бөмбөгийг оруулсан юм. Ингээд үндсэн цаг болон нэмэлт цагт тэнцээгээр өндөрлөсөн тоглолт 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэгдэхээр боллоо.
Чухал хариуцлагатай үед Японы шигшээ багаас багийн лидерүүд болох Хонда, Кагава нар цохилтоо алдан 5:4 харьцаатай Япончуудын хожигдлоор тоглолт өндөрлөсөн.
ХАГАС ШИГШЭЭ
26/01/15 Өмнөд Солонгос *17:00 Ирак
27/01/15 Австрали *17:00 АНЭУ
*Улаанбаатарын цагаар
Цэнгэлдэхүүд
2015 оны Азийн цомын тэмцээн Австрали улсын 5 хотын 5 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болон нээлтийн тоглолт Мельбурн хотод байрлах 30,050 хүний суудалтай “Melbourne Rectangular Stadium”-д болсон бол тэмцээний хаалт болон шигшээ тоглолт Сидней хотын 84,000 хүний багтаамжтай “Stadium Australia”-д энэ сарын 31-нд болно.
Тасалбарын тухайд
Суудлын зэрэглэл, тоглолтоосоо хамаарч тасалбарын үнэ харилцан адилгүй худалдаалагдаж байгаа юм байна. Ерөнхийдөө хэсгийн шатны тоглолтуудын тасалбар 15 ам.доллараас эхэлж байгаа.
Шөвгийн найм болон хагас шигшээ тоглолтуудын ердийн суудлын үнэ нь 49 ам.доллар. Харин эдгээр тоглолтуудын нэгдүгээр зэрэглэлийн тасалбарууд 99 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.
Хаалтын үйл ажиллагаа болон шигшээ тоглолтын ердийн суудал 79 ам.долларын үнэтэй байгаа бол 1-р зэрэглэлийн тасалбар 149 ам.долларын үнэтэй байна. Зохион байгуулагчдын зүгээс Азийн цомын тэмцээнд зориулж 500,000 тасалбар худалдаанд гаргаад байгаа.