“Исламын улс” бүлэглэл японы хоёр иргэнийг барьцаалан, 200 сая ам.доллар шаардаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Японы Засгийн газар алан хядагчдад 200 сая ам.доллар төлөхөөс татгалзсан бөгөөд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ босогчдод буулт хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Алан хядагчид энэ сарын 24-нд барьцаанд байсан хоёр хүний нэг нь буюу Харуна Юкаваг цаазалсан бичлэгийг цахим ертөнцөд байршуулжээ.
“Исламын улс” бүлэглэл хоёр дахь Япон иргэн Кэнзи Готогийн амийг Иорданийн амиа золиослогч эмэгтэй Сажида ар-Ришауигаар солих шаардлага тавьж байна.
Сажида ар-Ришауи 2005 онд нөхрийн хамт Иордан улсын нийслэл Амман хотод алан хядах ажиллагаа зохион байгуулж, 60 гаруй хүний аминд хүрсэн юм.
Тэрбээр цаазаар авахуулах ял сонссон бөгөөд одоогоор Иорданы шоронд хоригдож байгаа аж.
Японы эрх баригчид хоёр дахь япон сэтгүүлч ч амьд эсэхэд нь эргэлзэж байгаа юм. Тэд цаазалсан бичлэг хуурамч эсэхийг шалгаж байгаа аж.
Эх сурвалж РИА Новости