Дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган өнгөрсөн долоо хоногт Давос хотноо болж өнгөрлөө. Дэлхийн томоохон орнуудын төр засгийн тэргүүнүүд болон үндэстэн дамнасан томоохон компаниудын удирдагчид хуран чуулдаг тул Давосын чуулганд дэлхий нийтээрээ ихээхэн анхаарал хандуулдаг юм.
Жил бүрийн уулзалтаар манай дэлхийд тулгарч буй хамгийн том эрсдэлүүдийг жагсаасан тайлан гаргадаг уламжлалтай. Энэ удаагийн чуулганаас гаргасан Эрсдэлийн тайлангийн нэгдүгээрт усны хямрал гэж онцолжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ асуудал гуравдугаарт жагсч байсан бол энэ жил ийнхүү нэгдүгээрт оржээ.
Үүнд дэлхийн хүн амын өсөлт, хүнсний үйлдвэрлэл зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Улс орнууд усны нийт хэрэглээнийхээ 75-80 хувийг хөдөө аж ахуйн салбарт, ахуйн хэрглээнд 5 хувийг, эрчим хүч болон бусад үйлдвэрлэлд 10-15 хувийг тус тус зарцуулж байгаа аж. Иймд усны нөөцийн аюулгүй байдал нь олон орны хувьд ноцтой асуудал болж хувирчээ.
Дэлхийн эрсдэлийн тайланд дурдсан дараагийн онц ноцтой аюулууд нь зэвсэгт мөргөлдөөн, эбола вирус, алан хядах ажиллагаа зэрэг юм.