АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гурав хоногийн айлчлал хийхээр Энэтхэгт өчигдөр /01.25/ хүрэлцэн очлоо. Нью Дели хотын нисэх онгоцны буудлаас түүнийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди угтан авсан байна.
Барак Обама өнөөдөр болох Энэтхэгийн Үндсэн хуулийн өдөрт зориулсан баярын парадад хүндэт зочны хувиар оролцох юм. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч хийж байхдаа Энэтхэг улсад хоёр дахь удаагаа айлчилж буй анхны Ерөнхийлөгч болж байна.
Сүүлийн таван жилд Вашингтон, Нью Дели хоёрын хоорондын харилцаа муудсан. Тэгвэл Энэтхэгийн Ерөнхий сайд Марендра Моди Засгийн эрхэнд гарсны дараа хоёр улсын харилцаанд өөрчлөлт орсон юм.
Обамагийн энэ удаагийн айлчлалын үеэр эдийн засаг, батлан хамгаалах, цөмийн эрчим хүч, цаг уурын өөрчлөлт гэх зэрэг салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэх аж.
Ерөнхийлөгч Барак Обама айлчлалын хүрээнд мягмар гарагт эхнэрийн хамт дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Таж-Махал руу явахаар төлөвлөж байсан ч энэхүү арга хэмжээг цуцалсан юм. Учир нь тэрбээр энэ сарын 23-нд Саудын Арабын хаан Абдалла ибн Абдель Азиз Аль Сауд таалал төгссөнтэй холбогдуулан тус улс руу явж, эмгэнэл илэрхийлэх аж.
Эх сурвалж: ВВС