Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 86кг, 97кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж манай долоон бөх өрсөлдлөө.
86 кг-ын жинд О.Үйтүмэн /”Аврагч” спорт хороо/ Оросын бөх Ахмед Магомедовыг ялж дараа нь нутгийн бөхийг дийлж, хагас шигшээ барилдаанд Беларусийн бөх Александр Гуштынийг 5:0 онооны харьцаагаар ялсан. Алтан медалийн төлөө Оросын бөх А.Уришевтэй гар зөрүүлж 4:11 онооны харьцаагаар дийлджээ.
97 кг-ын жинд Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Беларусийн бөх Ибрагим Саидовт ялагдаж дагах барилдаанд Оросын бөхийг ялж хүрэл медалийн төлөө Оросын бөх Юрий Белоновскийтэй өрсөлдөж 3:3 онооны харьцаагаар ялагджээ.
Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Оросын бөх Сослан Эльтаровыг ялж дараа нь мөн л Оросын бөх А.Хугаевт барилдаж ялагдсан. Дагах барилдаанд Оросын бөхийг хожиж хүрэл медалийн төлөө Н.Золбоотой барилдаж 4:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.
Хоёр орны хооронд визгүй зорчдог болсон учир манай бөхчүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. УАШТ-ний медальтнуудын дийлэнх нь оролцож, эрэгтэй 28, эмэгтэй 16 нийт 44 бөх оролцож хоёр бөх алтан медаль авч эрэгтэй бөхчүүд 13 жилийн дараа гурван медальд хүрч нийтдээ 10 медальтай, амжилт арвин байлаа.