Их Британийн хатан хаан II Елизабет төрсөн өдөр, 100 жилийн ой болон бусад ой, хуримын ой зэрэг тэмдэглэлт өдрүүдтэй холбоотой баярын цахилгаан мэндчилгээ боловсруулахад зориулан тусгай туслах хөлслөн авчээ. The Daily Mail сонины мэдээлснээр энэхүү шинэ албан тушаал “ойн асуудлаарх туслах” хэмээн нэрлэгдэх гэнэ.
Хатан хааны туслахын үндсэн үүрэг нь хатан хааны баярын мэндчилгээ зохих хүмүүсдээ хүрсэн эсэхийг хянах явдал гэнэ. Энэ өвөрмөц ажлыг хийх хүний анхлан тогтоосон цалин нь жилд 20 мянган фунт стерлинг байх юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн үед Хатан хааны ордноос илгээж байгаа баярын ил захидал, цахилгаан утасны тоо эрс өссөн гэнэ. 1952 онд Хатан хааны нэрийн өмнөөс 3000 гаруй баярын мэндчилгээ илгээгддэг байсан бол 2011 онд төрсөн өдөртэй холбоотой 10 мянга гаруй баярын мэндчилгээ, хуримын ойтой холбоотой 30000 гаруй мэндчилгээ илгээгддэг болжээ. Тэр дундаа 100 насны ойтой холбоотойгоор Хатан хааны нэрийн өмнөөс илгээгддэг баярын мэндчилгээ илүү их байдаг гэнэ.
2013 онд Британийн хатан хааны ордон 100 насны ойтой холбоотой 6360 мэндчилгээ илгээсэн бол 2014 онд 7517 болж өсчээ. Хатан хааны баярын мэндчилгээг тусгай дугтуйнд хийж, энгийн шуудангаар хүргүүлдэг юм байна. Их Британийн Үндэсний стаститкийн албаны мэдээлснээр Их Британид болон хамтын нөхөрлөлийн орнуудад 100 болон түүнээс дээш настай 13780 хүн амьдардаг бол 2000 онд зуугаас дээш настай ахмадын тоо 6860 байсан гэнэ. Мөн эрдэмтдийн тооцоолсноор Британид төрж буй гурван хүн тутмын нэг нь 100 хүртэл насладаг юм байна.