“Нэгдүгээр сарын 25-ны хувьсгал”-ын дөрвөн жилийн ойн өдөр Египетэд болсон эмх замбараагүй байдлын улмаас тус улсын хэд хэдэн хотуудад нийтдээ 18 хүн амиа алдаж, тавь гаруй хүн шархаджээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд хугацаат цэргийн хоёр албан хаагч байсан бөгөөд тэд цагдаагийн явуулын хэсэгт болсон зэвсэгт халдлагын золиос болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хамгийн түрэмгий мөргөлдөөн ням гаригт, Эль Матари хотод болсон байна. Энэ мөргөлдөөний үеэр 12 хүн амиа алджээ. Египетийн сайд нарын танхимын дэргэдэх шуурхай штабын тэргүүн Али Харидигийн мэдэгдснээр алан хядах бүлэглэлүүд зэвсэггүй хүмүүсийн өөдөөс галт зэвсэг хэрэглэсэн, цахилгаан үүсгүүрийн дэд станцууд, цагдаагийн хэсгүүд халдлагын бай болсон гэнэ.
Цагдаагийн ажилтнууд өдрийн турш тус улсад хориотой байдаг “Ах дүү мусульманчууд” бүлэглэлийн гишүүд болох, эмх замбараагүй байдал үүсгэсэн 500 гаруй хүнийг баривчилж, 10 дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгосон байна.