Нийслэлийн газар өмчлөлийн цахим бүртгэл өнөөдөр 12 цагаас эхэллээ. Нийт 13831 нэгж талбарт иргэдийг сонгон шалгаруулах бөгөөд бүртгэл 15 хоногийн хугацаатай явагдаж, хоёрдугаар сарын 9-ний 12 цагт хаагдана.
Газар өмчлөх хүсэлтээ http://ulaanbaatar.mn/landmap.html хаягаар орж илгээнэ үү.
Энэ удаад шинээр
- Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой,
- Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам,
- Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг,
- Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд,
Өмнөх 5 байршлаас
- Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам,
- Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг,
- Багахангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна
Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга Б.Бат-Өлзий:
"Өнгөрсөн жил хийгдсэн газар өмчлөлийн ажилд маш олон алдаа дутагдал гарсан. Иргэдээс авсан саналын дагуу энэ удаагийн газар өмчлөлийн цахим бүртгэлийн системд сайжруулалт хийж, ойлгомжтой болгох тал дээр маш их ажилласан" гээд дараах хэсгүүдэд тайлбар хийлээ.
Цахим бүртгэлийн:
“Нэвтрэх хэсэг” гэдэгт та өмнө нь бүртгүүлж, газар өмчлөх бүртгэлд оролцож, сонгогдоогүй бол тухайн үед утсанд тань ирсэн кодоороо нэвтрэн орох боломжтой.
“Бүртгүүлэх” хэсэгт анх удаа энэ системд бүртгүүлэх гэж байгаа хүн орно.
“Нууц үг сэргээх” хэсэгт хэрвээ та нууц үгээ мартсан, утсанд ирсэн мессэж нь байхгүй тохиолдолд зааврын дагуу нууц үгээ сэргээнэ.
Нэвтэрч орсны дараа “Танилцуулга” байгаа ба үүнээс хэрхэн бүртгүүлэх заавраа харах боломжтой.
“Өргөдөл илгээх хэсэг” , “Тусламж”, “Асуулт хариулт” гэсэн хэсгүүдээс мөн шаардлагатай мэдээллээ хүлээн авч болно.
Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын дэргэдэх 1800-1285 утсанд хандаж нэмэлт мэдээллээ хүлээн авч болно.
Э.Бат-Үүл: Энэ 52 байршилд цахилгаан татаж, зам барина
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Газар өмчлөлийн цахим бүртгэлийг нээн үг хэлэхдээ "Одоогийн байдлаар 13523 иргэнд газар өмчлүүлээд, гэрчилгээг нь олгоод, баталгаажуулсан байгаа. Зарим иргэд биднийг ямар үнэ цэнэтэй газар өмчлүүлж байгааг ойлгохгүй байна.
Иргэдэд өмчлүүлж байгаа байршил руу цахилгааны шугам татна. Мөн энэ хавраас хувийн хэвшлийн оролцоотойгоор зам барих бөгөөд энэ байршлуудад дэд бүтцийг барихаар төлөвлөж байна" гэлээ.