Донбасст байлдааны ажиллагаа идэвхжсэн, энх тайван тогтоох гэрээ тасалдсан зэрэг нь ойрын ирээдүйд Оросын эдийн засгийг удаан хугацааны хямралтай тулгарахад хүргэж болзошгүй. Салан тусгаарлагчид давшиж, Мариуполь хот руу буудсан зэргийн ард ОХУ нуугдаж байна хэмээн барууныхан дахин ярьж эхэлсэн юм.
Энэ хотыг салан тусгаарлагчид эзлэн авснаар Крымыг Оросын үндсэн хэсэгтэй холбох хуурай замын хонгил үүснэ хэмээн олон ажиглагчид үздэг учир Мариуполийг эзлэх оролдлого Оросын эрх ашигт нийцсэн байж боломгүй үйлдэл хэмээн нотолж байна.
Нотолсон нотлоогүй АНУ болон Европын холбоо ийм тохиолдолд шинэ хориг арга хэмжээ авах нь зайлшгүй. Өнөөдөр хэрэгжиж буй хориг арга хэмжээ голдуу өндөр албан тушаалтнууд, төрийн мэдлийн томоохон компаниудын эсрэг чиглэж ирсэн бөгөөд эдийн засгийн суурь зарчимд нөлөөлөөгүй юм. Хэрэв нэмж хориг арга хэмжээ авахдаа хүрвэл Оросын эдийн засагт ноцтой хохирол учруулна хэмээн “Утро” сайт онцоллоо. Юуны өмнө олон улсын төлбөр тооцооны “SWIFT” системээс ОХУ-ыг салгах нь ойлгомжтой. Мөн газрын тос, шатдаг хий экспортлохыг хориглох магадлалтай. Хэрэв ингэх тохиолдолд ОХУ шууд 19-р зуунд эргэж очих нь гарцаагүй хэмээн тус сайт үзэж байна.
Үйл явдал ийм байдлаар өрнөх эсэх нь одоогийн байдлаар тодорхой бус ч гэлээ засаг захиргаанаас хүнд байдалд бэлтгэх хэрэгтэй гэдгийг ил тод ард түмэндээ хэлэх боллоо. “Өнөөгийн нөхцөл байдал олон хүнд шок мэт харагдахгүй байгаа нь нөхцөл байдлыг буруу ойлгосон хэрэг. Ажилгүйдэл бий болох учир шинэ нөхцөл байдалд тэднийг бэлтгэх шаардлагатай” хэмээн Давост болсон уулзалтын үеэр ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов мэдэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл ОХУ-ын Засгийн газарт хүнд байдлаас гарах төлөвлөгөө байхгүй гэдгийг тэрээр харууллаа хэмээн сайт үзэж байна.
Өөр хүндхэн цохилт нь Барак Обамагийн Энэтхэгт хийж буй айлчлал болжээ. Төрийн тэргүүний хувьд хоёр дахь удаагаа тус улсад айлчилсан явдал онцгой зүйл бөгөөд янз бүрийн салбарт харилцаагаа сайжруулах чиглэлд ажиллах нь гарцаагүй хэмээн олон мэргэжилтнүүд үзэж байна. Тэдгээрт цэрэг-техник, цөмийн эрчим хүчний салбар багтсан явдал Оросын эрх ашигт хүндхэн цохилт болсныг “Өглөө” сайт мөн л онцоллоо.
Нэг үгээр хэлэхэд Орос маш хүнд нөхцөлд байгаа нь харагдаж, ихээхэн эрсдэлтэй тулгарчээ. Өнөөдрийн байдлаар ирээдүйгээ тодорхойлох түүхэн зам дээр зогссон нь нэгэнт ойлгомжтой боллоо гэдгийг сайт анхааруулав.
Эх сурвалж: utro.ru