“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-VI” өнгөрсөн баасан гарагт бүтэн өдрийн турш болж өнгөрсөн юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт сэргээгдэх эрчим хүчний (нар, салхи, ус, газрын гүний дулаан) бүхий л төрлөөр төсөл хэрэгжүүлж буй хувийн хэвшлийнхэн болон Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцлоо.
Эгийн голын усан цахилгаан станц төслийн багийнхан ч бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байв. Ингээд төслийн захирал Д.Одхүүтай ярилцсанаа хүргэе.
Бид түүх соёлын үнэт өвөө авран хамгаалсан төсөл гэдгээрээ бахархаж байна.
-Бид усан цахилгаан станцын талаар 20 гаруй жил ярилаа гэж та хэллээ. Яагаад өнөөдрийг хүртэл том чадлын усан цахилгаан станцууд баригдахгүй байгаа юм бэ?
-Эгийн гол дээр усан цахилгаан станц барьж болох юм гэдэг дүгнэлтэд хүрсэн анхны судалгааг 1965-1970 оны хооронд ЗХУ-ын Усны хүрээлэнгийнхэн хийсэн байдаг. Монгол Улсын засгийн газраас энэ төслийг эхлүүлэх шийдвэрийг 1991 онд гаргасан юм. АХБ-ны 3.8 сая ам.долларын зээл болон 1.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийг оролцуулан нийт 5,2 сая доллараар эхний ТЭЗҮ-ээ 1992-95 онуудад хийжээ. 1995 онд ТЭЗҮ боловсруулах ажил дууссанаар 220 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг хоёр үе шаттай барихаар тусгасан юм байна. Далан нь 4 тэрбум орчим куб метр устай байна гэж тооцоолсон юм билээ. Төслийг хэрэгжүүлэх оролдлогыг 2 удаа хийсний сүүлийнх нь 2006 онд Монгол Улс-БНХАУ-ын Засгийн газар хоорондын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг энэ төсөлд зарцуулахаар тусган, Хятадын нэр бүхий компаниуд төслийг гардан хэрэгжүүлэх тендерт ялсан ч төслийг эргүүлэн татсанаар төсөл хэрэгжилгүй зогссон.
-Яагаад тэр вэ?
-Шалтгаан нь их энгийн. Түүх соёлын ховор дурсгалт зүйлс усан доор живж үгүй болох нь гэдэг үндэслэлээр татсан. Төслийг хэрэгжүүлэхээр 2013 оны Засгийн газрын тогтоол гарч, Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр гарсан. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд бид 20 гаруй жилийн өмнөх ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулж батлууллаа. Шинэ ТЭЗҮ-д энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой, санхүүгийн хувьд чадамжтай, үр ашигтай төсөл гэсэн дүгнэлт гарсан. Мөн бид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэлээ.
Монголын бараг бүх археологичид оролцсон томоохон баг ажиллаж, манай түүх соёлын 310 гаруй дурсгалыг судлан, авран хамгаалахаас 230 орчмыг нь нүүлгэн шилжүүлж, авран хамгаалсан. Үлдсэн дурсгалуудыг энэ жил авран хамгаалж дуусгана. Тэгэхээр бид түүх соёлын үнэт өвөө авран хамгаалсан төсөл гэдгээрээ бахархаж байна. Өмнөх ТЭЗҮ-д загасны судалгаа огт хийгээгүй хирнээ загасанд сөрөг нөлөөгүй гэж дүгнэсэн байсан. Иймд загас өнгөрүүлэх төхөөрөмж суурилуулах ажил бүрэн орхигдсон гэхэд болно. Харин манай төсөл манай орны хамгийн том загас болох тул загасны 70 орчим хувь нь амьдардаг Эг-Үүрийн голын загасны судалгааг иж бүрэн хийлгэж байна. Олон улсын судалгааны баг ажиллаад нэг жил болсон ч энэ судалгаа цаашид 5 хүртэл жилээр үргэлжилнэ.
-Загас өнгөрүүлэх төхөөрөмж гэж ямар эд байдаг юм бэ?
-Гурван мега ваттын турбинаар үүсгэсэн урсгалаар эхлээд загас цугларах нөхцөлийг бүрдүүлж хуримтлуулна. Дараа нь ачих байгууламжид загасаа ачаад, усан сан руу шилжүүлэх юм. Усан цахилгаан станцуудад хэрэглэж байгаа хамгийн сонгодог аргыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Энд онцолж хэлэхэд дэлхий даяар усан цахилгаан станц маш их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгочихлоо. Учир нь хүний бүхий л үйл ажиллагаа байгаль орчинд ямар нэг байдлаар нөлөөлдөг. Харин усан цахилгаан станц байгальд хамгийн нөхөрсөг эрчим хүчний эх үүсвэр. Бид 20 жилийн өмнөөс усан цахилгаан станцтай болох талаар ярьж эхэлсэн нь бас л хожуудсан хэрэг. Барихгүй бол болохгүй нь гэдэг нь тодорхой. Усан цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэхээс гадна цэвэр усны нөөц үүсгэдгээрээ онцлог бас стратегийн ач холбогдолтой.
Эгийн голын усан цахилгаан станцын усан сангийн усны нөөц нь 5.6 тэрбум куб метр. Ийм их хэмжээний цэвэр ус хадгалагдан, тогтмол сэлгэгдэж байна гэсэн үг юм.
-Өөр ямар онцлогтой вэ?
-Сүүлийн үед Байгаль нуурын усны түвшин багассан гэж сэтгэл зовнин ярих болсон. Хэдхэн хоногийн өмнө Эрхүү мужид онцгой байдал тогтоолоо. Хэрвээ бид Оросуудтай хамтарч эсвэл тэд бидний усан цахилгаан станц барих төслийг эрт дэмжсэн бол өнөөдөр Сэлэнгэ мөрөн, Орхон, Эгийн гол дээр усан цахилгаан станц байсан бол Байгаль нуурыг одоо аврах боломжтой болох байлаа. Цаг агаарын хуурайшилтаас үүдэн нуурын усны түвшин буурчихсан. Гэтэл одоо Монголд Байгаль нуурын усанд нэмэрлэх, нөлөөлөхөөр тохируулах хэмжээний усан сан /цахилгаан станц/ байхгүй байна. Усан цахилгаан станцын гүйцэтгэдэг үүрэг онцгой. Бороо орохгүй, хуурай үед усан цахилгаан станцууд нөөцөлсөн усаа жигд урсгаснаар Байгаль нуур, Сэлэнгэ мөрний усны түвшинг тогтмол хэвийн байлгахад чухал үүрэгтэй. Үүгээрээ УЦС, түүний дотор Эгийн голын УЦС Байгаль нуурт тустай, ээлтэй.
Бид усан цахилгаан станц барина гэхэд дуртай биш байсан хойд хөрш маань одоо үүнийг ойлгох цаг ирлээ. Барьчихсан байсан бол өнөөдөр ийм байдалд орохгүй байсан гэж зарим эрдэмтэд нь ярьж байгаа. Байгаль нуур бол дэлхийн биет соёлын өвд бүртгэгдсэн, дэлхийн хамгийн цэнгэг устай, монгол нэртэй нуур шүү дээ. Нуурын нөхцөл байдал сайжрах болтугай. Байгаль нуурыг хамгаалах, усыг нь тогтвортой байлгахад Эгийн болон Шүрэнгийн усан цахилгаан станцууд цааш цаашдаа ихээхэн нэмэр, дэм болно.
Муу сайн хэлэгдээд байгаа Өрийн менежментийн тухай хуулийг гишүүд баталчхаасай гэж бодож байна.
-Танай төслийн явц ямар байгаа вэ?
-ТЭЗҮ-ээ бэлэн болгосон. Урьдчилсан шатны ажил болох бэхжилттэй зам, гүүр, цахилгаан дамжуулах шугам, дэд станцуудын зураг төсөл дууссан. Байгаль орчны болон нөлөөллийн үнэлгээнүүд, төлөвлөгөө батлагдчихсан. Цаасны ажил 99 хувьтай байна. Гэрээнүүдээс бусад нь бэлэн.
-Төслийн өртөг хэд вэ? Санхүүжилтийг ямар хэлбэрээр шийдэх вэ?
-Энэ асуудлаар холбогдох хүмүүстэй зөвшилцөж байна. Францын зөвлөх компанийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ-гээр 827.6 сая ам.доллар гэж тооцоолж байна. Энэ тоо бодит байдал дээр тодорхой хэмжээгээр ихсэж эсвэл багасаж болно. Санхүүжилтийн хувилбаруудыг судалж байна.
-Улсын төсвөөс хөрөнгө оруулах уу?
-Ийм төслийг улсын төсвөөс санхүүжүүлдэггүй. Бэлтгэл шатанд хийх ажилд зориулж тодорхой хэмжээний хөрөнгийг Чингис бондоос Хөгжлийн банкны зээл хэлбэрээр өгсөн. Улсын санхүү сайнгүй байгаа энэ үед надад ямар чиглэл өгч байна гэхээр хувийн хөрөнгө оруулалт (equidity share) татахад анхаар гэсэн. Иймд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хувийн компаниудыг судалж байна. Концессийн гэх мэт санхүүжилтийн бусад хэлбэрүүдийг ч судлах чиглэл авсан. Миний бодлоор Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг үр ашигтай болгохоор зогсохгүй үндэсний аюулгүй байдлын талаас ч ач холбогдолтой төсөл. Иймд хэдий санхүүжилт хүнд байгаа ч Монгол Улсын төрийн эзэмшилд байх нь зөв. Төвийн эрчим хүчний системийн алдагдал болон үргүй зардлыг бууруулах төслийг санхүүжүүлэх хувийн байгууллага олон олдохгүй. Үүрэг нь ч тэр, ачаалал нь ч тэр засгийн л юм байгаа юм.
Муу сайн хэлэгдээд байгаа Өрийн менежментийн тухай хуулийг гишүүд баталчхаасай гэж бодож байна. Хөрөнгө оруулалтыг өрийн хязгаарт хамааруулалгүй, баталгаагаа гаргаад эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийг босгох ёстой. Эрчим хүч манай улсад их хүнд болчхоод байна. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дордуулах биш, сэргээх төсөл болохоор аль болох явуулах хэрэгтэй.
-Төсөл хэрэгжсэнээр ямар хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх юм бэ?
-Жилд дунджаар 606 сая квт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Суурилагдах хүчин чадал нь 315 мегаватт, усан сангийн талбай нь 154.3 км, цэвэр усны нөөц нь 5.7 тэрбум куб метр, далангийн өндөр нь 103 метр, дээд тэнхлэгийн урт 740 метр, дээд талдаа 8, суурин дээрээ 90-95 метрийн өргөн далантай байна.
-Хэдий хугацааны дараа ажиллаж эхлэх вэ?
-Энэ онд эхэлж чадвал 4-5 жилийн дараа гэсэн төлөвлөгөө байна. Энэ хугацаанд барилгын ажлаа хийнэ. Усан сангийн дүүргэлт эхэлнэ. Талбай руугаа саадгүй хүрэх дэд бүтцийн ажлыг энэ онд эхлүүлнэ. Олон асуудал одоо хэлэлцээний үе шатандаа байна.
-Баярлалаа.