Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Грекийн парламентын сонгуульд сөрөг хүчний нам “Сириза” ялалт байгуулсан нь Европын орнуудын эдийн засагт хүндрэл учруулах эрсдэлтэйг анхааруулав.
Грекийн сонгуулийн үр дүн Европын холбооны эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлнэ. Тиймээс Их Британийн эдийн засгийг тогтвортой байлгах төлөвлөгөөг мөрдөх шаардлагатай гэсэн байна.
Сөрөг хүчний Сириза намын тэргүүн Алексис Ципрас Грекийн эрс хэмнэлтийн бодлогыг зогсоож, тус улсын өрийн нэг хэсгийг хүчингүй болгохын төлөө ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Ингэснээр тус улс дахь улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх юм.
Грекийн парламентын сонгуулийн дүн валютын зах зээлд нөлөөлөв. Тодруулбал өнөө өглөө доллартай харьцах еврогийн ханш сүүлийн 11 жилийн хамгийн доод түвшиндээ хүртэл унасан хэмээн Reuters агентлаг дамжууллаа.
Эх сурвалж: ВВС