Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг Англи-Нидерландын хамтарсан “Shell” болон Канадын “Suncor” зэрэг компаниуд өнгөрсөн долоо хоногт ээлж дараалан эдийн засгийн шалтгаанаар хэдэн зуун ажлын байрыг цомхотгох мэдэгдэл гаргаад байна.
Шингэн алтны ханш суларснаас үүдэж газрын тосны үйлдвэрлэлийн сүлжээнд шууд нөлөөлж улмаар хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж эхэллээ. Тус нөлөө нь эрэл хайгуул-үйлдвэрлэлийн шатнаас үйлчилгээ технологийн шатанд хүртэл илэрч байгаа. Өнгөрсөн оны эхээр баррель нь 115 ам.доллар байсан газрын тосны ханш одоо 50 ам.доллар хүрэхгүй байна.
“Evercore IS” банкны нэгдүгээр сарын судалгаанд тусгаснаар газрын тосны ханшийн огцом уналт тус салбарт хүнд цохилт болно гэжээ. Учир нь оны эцэс хүртэл ханш өсөх хандлага байхгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Иймд газрын тосны салбарын компаниудад энэ жил хэцүүхэн болж өнгөрөх төлөвтэй байгаа тул эртнээс бүсээ чангалан бэлдэж эхэллээ.
Өнгөрсөн зургадугаар сараас газрын тосны ханш унаж эхлэхээс өмнө тус салбарын томоохон компаниуд /Exonmobil8 Shell, BP, Total, Chevron…/ хайгуул-үйлдвэрлэлийн салбартаа оруулах санхүүжилтээ танах тухай мэдэгдсэн. Харин энэхүү таналт нь зарласан хэмжээнээс илүү байх төлөвтэй байна. “Evercore IS” банкны газрын тосны 300 гаруй компанийн мэдээлэл дээр тулгуурласан судалгаанаас харахад тус компаниуд хайгуул-үйлдвэрлэлийн салбартаа оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ 10-15 хувиар татах бодлоготой байгаа аж.