Хойд Солонгосыг удирдагчид нь дэлхийн диваажин, харин эндээс золоор мултарч чадсан иргэд нь там гэж нэрлэдэг. Хаалттай, хатуу дэглэмтэй гэдгээрээ алдартай энэ улс Ким Жон Уны амь насанд халдаж байгаа тухай гардаг “Ярилцлага” инээдмийн кино гарснаас хойш хүмүүсийн анхаарлыг илүү татах болсон.
Тэнд чухам юу болдог вэ, нүдээр харсан хүмүүс л үүнийг баттай хэлж чадна. Ямартай ч Хойд Солонгосын удирдагчид өөрсдөө нууцалдаг 10 баримтыг хүргэе. Хойд Солонгосоос дүрвэсэн хүмүүс аймшигтай зүйлс олныг ярьдаг ч зарим нь хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь бий. Гэхдээ энд цуглуулсан 10 баримт батлагаатай эх сурвалжтай гэх юм билээ.
Хөдөлмөрийн хорих лагерь
Хойд Солонгост одоогийн байдлаар 16 асар том хөдөлмөрийн лагерь ажиллаж байна. Цахилгаан гүйдэл гүйлгэсэн, өргөст тортой хашааны цаана 200 мянга орчим хоригдол бий гэсэн таамаглал байдаг. Энэ хорих лагерьт дүрвэх гэж оролдсон хүмүүс, урвагчид, БНАСАУ-ын Засгийн газарт таалагдаагүй экс улстөрчид хоригддог гэнэ.
Үе залгамжилсан шийтгэл
Хойд Солонгосын хууль “гурван үе”-ийн туршид шийтгэхээр заасан байдаг. Хэн нэгэн нь гэмт хэрэг үйлдвэл үүнийхээ төлөө зөвхөн хэрэг үйлдсэн хүн төдийгүй хүүхдүүд, ач зээ нар нь ч хариуцлага хүлээж, зохих шийтгэл хүлээнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хүүхэд, ач зээ нь ч хорих лагерьт хоригдох ялтай болдог гэнэ. Хойд Солонгост эх орноо орхих гэсэн оролдлого хамгийн аймшигтай хүнд гэмт хэрэгт тооцогддог. Харин өөр орны хүмүүс хэрхэн амьдардгийг сонирхохоор шийдсэн хүн шууд л цаазын ял сонсоно.
Даатгалын луйвар
Хойд Солонгосын эдийн засаг уналтын байдалд байгаа. Энэ улсын эдийн засаг гадаадын зах зээлтэй бараг л харилцдаггүй, тиймдээ ч экспорт гээд байх зүйл байхгүй. Одоогийн байдлаар Хойд Солонгосын хүн ам 25 саяар тоологдож, дундаж ДНБ нь 500 $ /харьцуулахад 2012 оны байдлаар манай улсын нэг хүнд ногдох ДНБ 3,627 $[5] байсан/. Энэ улс иргэдээ тэжээх гэж бүхий л чадлаараа хичээж, зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн гэмт хэрэг хүртэл үйлдэж байгаа юм.
2009 онд БНАСАУ-ын Засгийн газрыг даатгалтай холбоотой их хэмжээний луйвар хийсэн гэж буруутгаж байлаа. Хойд Солонгосын засгийн газар өмч хөрөнгө, тоног төхөөрөмжийн даатгалыг асах ихээр хураасан ч энэ их хөрөнгө юу ч үлдээгүй гэдэг нь ил болж байжээ. 2005 онд дэлхийн томоохон даатгалын компаниуд тэр дундаа Лондон дахь Lloyd’s компани Хойд Солонгосыг шүүхэд өгч байв.
Зэвсгийн наймаа
Даатгалтай холбоотой луйвраас гадна Африк, Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудад зэвсэг, цөмийн технологуудыг хууль бусаар наймаалсан гэж НҮБ Хойд Солонгосыг бурурутгаж байв. 2012 онд НҮБ Сири рүү явж байсан Хойд Солонгосын ачааг саатуулсан бөгөөд энэ ачаанд баллистик пуужинд хэрэглэхэд зориулагдсан 450 баллон графит байжээ. 2009 онд Иран, Конго улс руу илгээгдэж байсан нийлүүлэлтийг мөн саатуулахад нэгэнд нь пуужингийн бүрэлдэхүүнүүд 35 тонн, нөгөөхөд нь Зөвлөлтийн үеийн танкууд байсан гэнэ.
НҮБ Хойд Солонгост пуужингийн технологи нийлүүлэх, худалдахыг хориглон, хориг арга хэмжээ авсан ч БНАСАУ-ын Засгийн газар энэ хориг арга хэмжээг хууль бус гээд юу хүссэнээ хийнэ хэмээн мэдэгдэж байв. Энэ хууль бус наймаанаас олсон орлогын ихэнх нь ард түмний хоол хүнсэнд биш харин Ким Жон Уны халаасанд ордог гэнэ лээ.
Цахилгаан эрчим хүчний хомсдол
Хойд Солонгосын нийслэл Пхеньян хот элитүүдэд зориулсан хаалттай хот гэхэд болно. Хотын хилээр зэвсэгт хамгаалагчид эргүүл хийж, хүн амын доод давхаргынхныг хот руу орохоос сэрэмжилдэг. Пхеньяны ихэнх оршин суугчид хангалуун амьдралтай. Гэлээ ч дээд зиндааны гурван сая хүний хувьд ч өдөрт нэгээс хоёр цаг л цахилгаан хэрэглэдэг. Заримдаа, ялангуяа өвлийн улиралд цахилгаан эрчим хүчийг өдөржин салгадаг гэнэ. Пхеньнян хотоос цааш газруудад цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй газрууд ч бий. Энэ нь ч сансраас авсан шөнийн гэрэл зурган дээр тодхон харагдана. Хятад болон Өмнөд Солонгост олон гэрэл харагдах бол Хойд Солонгос том хар толбо шиг л харагдана.
Гурван шалгуурын систем
1957 онд Ким Ир Сен Хойд Солонгосыг бүхий л хүчээрээ хянах гэж оролдох үедээ хүн амынхаа “найдвартай байдлыг” шалгах мөрдөн шалгалт эхлүүлжээ. Улмаар энэ шалгалтын дүнд иргэдээ “дайснууд”, “хэлбэлзэгч”, “үндэс” гэсэн гурван ангилалд хуваасан байна.
Хойд Солонгосын дүрвэгсэд хил дээр
Энэхүү ангилал нь хувь хүн дээр биш харин гэр бүлийн түүх дээр тулгуурласан бадаг гэнэ. Засгийн газарт талтай гэр бүлүүд “үндэс” гэсэн ангилалд хамаарч, тэдэнд амьдрах таатай боломжийг олгодог байжээ. Тэдгээр нь мэдээж улс төрч, засгийн газартай нягт холбоотой хүмүүс байдаг гэнэ.
“Хэлбэлзэгч” буюу дундаж ангиллын хүмүүсийг засгийн газраас дэмждэггүй, гэхдээ шахаж хавчдаггүй. Аз таарвал тэд “үндэс” болж болдог.
Христийн шашин шүтдэг, газар өмчилдөг байсан зэрэг эх орныхоо эсрэг аймшигтай гэмт хэрэг хийж байсан хүмүүсийн удмынхан “дайснууд” гэсэн ангид хамаардаг. Ким Ир Сений үзэж байснаар чухамхүү тэд улс оронд нь аюул заналхийлдэг гэнэ. Эдгээр хүмүүс боловсрол эзэмшиж чаддаггүй, Пхеньяны ойролцоо ч амьдарч чаддаггүй, тун ядуу тарчиг амьдардаг гэнэ.
Хүний ялгадсаар хийсэн бордоо
Хойд Солонгос бол хүйтэн өвөлтэй, зун богино болдог газар. Тус улсын нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь уулын хяр дээр байрласан байдаг тул үржил шимтэй газар тун ховор. Хойд Солонгос бордоо авахын тулд үргэлж гаднын тусламжийн гар хардаг байжээ. 1990 он хүртэл БНАСАУ-д ЗХУ бордоогоор тусалж байсан бол 2008 он хүртэл жилд 500 000 тонн бордоог Өмнөд Солонгос тусламж болгон илгээдэг байжээ. Харин импортын бордоо орж ирэхээ болимогц Хойд Солонгосын фермерүүд шинэ арга хайхаас өөр замгүй болж, хүний ялгадас ашиглах болжээ. Тэр бүү хэл жилд 2000 тонн ялгадас тушаах ёстой гэсэн улсын хөтөлбөр хүртэл батлагдаж байсан гэнэ. Түүнчлэн хүний ялгадсан бордоог зардаг дэлгүүрүүд хүртэл ажилладаг гэнэ лээ.
Өмнөд Солонгосын иргэншил
Хойд Солонгосын олон иргэн хөрш орнууд руугаа зугтдаг. Хятадын албан ёсны бодлого нь дүрвэгсдийг эргүүлэн хил давуулах явдал. Харин эх оронд нь тэднийг цаазалж, эсвэл олон арван жилээр хөдөлмөр засан хүмүүжүүлэх лагерьт хоригддог гэнэ.
Хятадаас ялгаатай нь Өмнөд Солонгос бараг л өршөөлийн бодлого баримталдаг. Хойд Солонгосын дүрвэгчдэд бараг бүгдэд нь /гэмт хэрэгтнүүдээс бусад/ иргэншил олгож, мэргэжлийн бэлтгэлд хамруулж, шаардлагатай нэгэнд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Дүрвэгсдэд сард 800 ам.долларын тэтгэмж олгодог бол тэдэнд ажлын байр гарган өгсөн ажил олгогчдод 1800 ам.долларын урамшуулал олгодог гэнэ. Харин хойд солонгосчууд иргэншлээ батлах баримт бичигтэй байх ёстой. Хэдийгээр бичиг баримт байхгүй ч Өмнөд Солонгосын Засгийн газар нүдээ аниад л өнгөрөөдөг, ер нь ч дүрвэгсэд бичиг баримттай явна гэж хэзээ ч байдаггүй гэнэ.
1953 оноос эхлэн Өмнөд Солонгост Хойд Солонгосын 24500 дүрвэгч бүртгэгджээ. Харин 200 000 орчим дүрвэгч Хятадын уул, хөдөө орон нутгаар хууль бусаар нуугдан амьдардаг гэж үздэг юм байна. Хойд Солонгосоос дүрвэсэн олон хүн урт удаан хугацаанд явах замын туршид өлсгөлөнгөөс болж хорвоог орхидог гэнэ.
Каннибализм
1994-1998 оны хооронд Хойд Солонгост их үер болж, хөдөө аж ахуйн газрын ихэнх хэсэг нь ашиглах боломжгүй болжээ. ЗХУ-ын өмнө асар их өртэй байсан тул хүнсний бүтээгдэхүүний импорт зогсож, улмаар хот тосгодоороо өлсгөлөнгөөр үхэж байв. Энэ үед хүн амын 10 гаруй хувь буюу 3,5 сая хүн өлсгөлөнгөөр хорвоог орхисон гэдэг. “Арми нэн тэргүүнд” гэсэн уриагаар бүхий л хүнсний нөөцийг цэргийнхэнд зарцуулдаг байжээ. Идэх юм юу ч үгүй болсон хойд солонгосчууд гэрийн тэжээмэл амьтдаа идэж, дараа нь царцаа, модны холтсоор дараа нь бүр хүүхдүүдээ идэж байсан гэдэг.
Чухамхүү тэр үед “Хаанаас гаралтай гэдгийг нь мэдэхгүй бол мах бүү худалдаж ав” гэсэн алдартай хэллэг гарсан гэдэг. Дүрвэгсдийн ярьснаар тухайн үед хүмүүс галт тэрэгний буудлаар явж, орон гэргүй хүүхдүүдийг хайж олон, унтуулан гэртээ авчраад алж иддэг байжээ. Ямартай ч хүний мах иддэг байсан нэг хүний тухай албан баримт байдаг.
Шорон, тамлалт
БНАСАУ-ын хөдөлмөр-засан хүмүүжүүлэх лагериас оргон, амьд гарч, тэнд юу болдог байсан талаар ярьсан хүн тун цөөн. Шин Дон Хек бол Хойд Солонгосын хамгийн харгис хөдөлмөрийн лагерьт тооцогддог, хамгийн аймшигтай улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог “Лагер 14”-аас оргосон хүн. Түүний түүхийг өгүүлэх “ Лагерь 14-өөс оргосон нь” гэдэг ном бий.
Шин хорих лагерьт төржээ, учир нь түүний нагац ах армиас оргож, Өмнөд Солонгос руу дүрвэсэн гэнэ. Тэрбээр 14 настай байхдаа ээж, ахынхаа хамтаар зугатахыг оролджээ. Тэднийг барьж аван, газар доорхи шоронд хорьж, хэрцгийгээр тамладаг байсан гэнэ. Шин Дон Хекийн өгүүлснээр түүнийг таазнаас хөлнөөс нь дүүжлэн, ээжийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг тулгадаг байжээ. Гэвч тэрбээр ийн эсрэг мэдүүлэг өгөөгүй тул гарнаас нь дүүжлэн, халуун галаар төөнөдөг байсан гэнэ.
Бас бус зүйл...
2011 оны 12 дугаар сард Ким Чен Ирийг сүүлчийн замд нь үдэх ёслолын дараа тус улсад муу уйлсан хүмүүсийг шүүдэг нөхөрлөлийн шүүх бий болжээ. БНАСАУ-ын Төрийн хэвлэл мэдээллүүдийн мэдээлснээр шүүгчид хүмүүсийг шалган, буруутай хүмүүсийг хөдөлмөрийн лагерьт хагас жил хүртэлх хугацаагаар хорьдог байсан гэнэ.