Технологийн аварга Apple компани 31 жилийн өмнө анхны Macintosh-ыг танилцуулж байжээ. 1984 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Стив Жобс суурин компьютерийн хөгжилд том хувь нэмрээ оруулсан төдийгүй өнөөдөр ч Mac компьютерууд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.
Apple-ийн анхны Macintosh 1984 онд 2495 ам. долларын үнэтэйгээр худалдаанд гарч байв.
Macintosh 512K 1984 оны есдүгээр сард худалдаанд гарчээ. Анхны загвараас дөрөв дахин хүчтэй байсан энэ загвар “Тарган Mac” гэдэг хочтой.
Apple компани 1986 оны нэгдүгээр сард 2599 ам. долларын үнэтэй Macintosh Plus-аа танилцуулжээ. SCSI оролт буюу принтер, хатуу диск зэрэг нэмэлт төхөөрөмж залгах боломжтой байсан энэ загварыг компани хамгийн олон жил үйлдвэрлэсэн юм.
Apple IIGS мөн л 1986 онд худалдаанд гарчээ. Хэдийгээр яг Mac биш ч гэсэн эхний 50,000 ширхэг дээр нь Стив Возниак өөрийн гарын үсгээ зурсан юм.
1987 онд Apple өөрсдийн анхны өнгөт дэлгэцтэй Macintosh II загвараа танилцуулав. Түүнчлэн энэ компьютер хоёр флопи дискний уншигчтай байжээ.
Apple-ийн анхны зай хураагуураар ажилладаг, зөөврийн Macintosh Portable гэх загвар 1989 оны есдүгээр сард худалдаанд гарчээ. 7 килограмм жинтэй энэ компьютер 6500 ам. долларын үнэтэй байв.
Сүрхий хүнд загвар нь зөөврийн компьютерын зах зээл байгааг ойлгуулж, компани 1991 онд PowerBook 100, 140, 170 загваруудаа танилцууллаа. Эдгээр компьютерууд хамаагүй хөнгөн байсан төдийгүй эхний жилдээ л компанидаа нэг тэрбум ам. долларын орлого авч ирэв.
Macintosh-ийн 20 жилийн ойд зориулан цөөн тоогоор үйлдвэрлэсэн энэ компьютер 7499 ам. долларын үнэтэй байжээ.
Зурагт компьютерын хосолмол загвар болох Macintosh TV анхны хар өнгөтэй Mac байв.
1998 онд компани олон өнгөний сонголт бүхий iMac G3-аа худалдаанд гаргажээ. Стив Жобс компанийн удирдлагыг буцааж авснаас хойш хэрэглэгчдийн гарт очсон анхны бүтээгдэхүүн энэ байв.
2001 онд худалдаанд гарсан PowerBook G4 хэрэглэгчдийн таашаалд нийцжээ. Орчин үеийн загвар, цэнэгээ удаан барьдаг /4-5,5 цаг / гээд олон давуу талтай байсан юм.
2002 онд компани iMac G4 гэдэг компьютер танилцуулжээ. Харин хэрэглэгчид үүнийг нь “биЧийдэн” гэж хочилсон юм.
Mac Mini. Хамгийн анхны дэлгэц, хулгана, гаргүйгээр худалдаанд гарсан Macintosh. 2005 онд худалдаанд гарсан энэ төхөөрөмжөөр компани Windows хэрэглэгчдийг “урвуулах” зорилго өвөртөлжээ.
Apple-ийн анхны MacBook 2006 онд худалдаанд гарав. Хар болон цагаан өнгөний сонголттой энэ загвар бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан Macintosh болжээ.
2008 онд худалдаанд гарсан MacBook Air-ийн “Дугтуйнд багтана” гэдэг уриа хэрэглэгчдэд ихээхэн таалагджээ. Гэхдээ л тийм ч сайн зарагдаагүй юм. Харин 2010 онд гаргасан дараагийн загвар нь том амжилтад хүрчээ.
2012 онд компани “Үзэсгэлэн гоо, үлэмж нимгэн” iMac-аа танилцуулав.
Цоо шинэ Intel чипний ачаар 2013 онд худалдаанд гарсан MacBook Pro өмнөх загваруудаасаа 90 хувиар хурдан болжээ.
Харин одоо яригдаж байгаа үндсэн сэдэв бол компани 12 инчийн өргөнтэй MacBook Air танилцуулах гэж байгаа явдал. Apple энэ жилдээ багтаж танилцуулах бөгөөд зарим цуу ярианаас үзэхэд энэ загвар USB Type-C гэх холбоос ашиглах учир өөр оролт хэрэггүй аж.