Facebook компани үзүүлэлт багатай утаснуудад зориулан 2G сүлжээнд ажиллахад тохиромжтой аппликейшн гаргажээ. Энэ сарын 20-ны өдөр Google Play дээр тавигдсан хэдий ч дөнгөж 50 мянга хүрэхгүй тоогоор татагдсан энэ аппликейшнээ компани албан ёсоор танилцуулаагүй юм.
Facebook хялбаршуулсан хувилбараа чимээгүйхэн гаргажээ
Facebook Lite гэх энэ аппликейшнийг одоогоор зөвхөн Бангладеш, Балба, Нигери, Өмнөд Африк, Судан, Шри Ланка, Вьетнам болон Зимбабве улсуудын хэрэглэгчид татаж болно.
Ердөө 252KB хэмжээтэй бөгөөд хурд хүч багатай Андроид утсан дээр илүү хурдан унших аж. Ерөнхийдөө Facebook Messenger-ийн төрөл бүрийн Sticker, Group гээд олон сонголтгүй энэ аппликейшн 2009-2010 оны хооронд хэрэглэгдэж байсан Facebook-ийн хялбаршуулсан хувилбар юм.
Дэлхийд эдийн засгаараа гуравдугаарт бичигдэх болсон БНЭУ-ын хувьд өнгөрсөн жилээс ухаалаг утас хэрэглэгчдийн тоо огцом нэмэгджээ. Үүний нэг шалтгаан нь Хятадын хөдөлгөөнт төхөөрөмж бүтээгчид энэ зах зээл дээр хурдацтайгаар хямд үнэтэй утас гаргаж байгаа явдал.
Харин интернетийн үйлчилгээ хангалттай авч чаддаггүй Африкийн орнуудаас эхлүүлэн Internet.org төслийг хэрэгжүүлж байгаа Facebook ийнхүү хялбаршуулсан хувилбараа чимээгүйхэн гаргажээ.
Технологийн аварга Google, Facebook зэрэг компаниуд интернетэд холбогдоогүй дэлхийн хүн амыг “сүлжээнд” холбохоор уралдаж байна. Гэхдээ энэ бол өрсөлдөөн биш өргөтгөл юм.