Прокурорын тал “Торгоны зам” сайтыг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь явуулж байсан хэргээр буруутгагдаж байгаа Росс Улбрихтын эсрэг дахин ноцтой баримт дэлгэжээ. Гэхдээ тэд энэ удаад зүгээр нэг бичиг цаас биш жинхэнэ гэрчийг авч ирсэн байв.
УЛБРИХТЫН ӨЧИЛ
Тэрээр Улбирхттэй нэгэн цагт дотнын андууд явсан бөгөөд программ хангамжийн тухай зааж зөвлөдөг нэгэн байсан аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлын үеэр eBay сайтын программ хангамжийн инженер Ричард Бетс гэгч ирж гэрчийн мэдүүлэг өгчээ. Тэрээр Улбирхттэй нэгэн цагт дотнын андууд явсан бөгөөд программ хангамжийн тухай зааж зөвлөдөг нэгэн байсан аж.
Тодруулбал 2010 болон 2011 онуудад тэрээр Улбрихтын “Маш нууц” гэж тодорхойлсон ажилд нь тусалж кодлолын тухай заадаг байсан юм. Харин нэг л өдөр Бетс түүнийг “Маш нууц” гээд байгаа ажлынхаа талаар тайлбарлахгүй бол дахиж туслахгүй гэжээ.
Ингэж анх “Торгоны зам” сайтыг үүсгэн байгуулагч Росс Улбрихт, Бетсийн гэрийн компьютер дээр өнөөдөр дэлхийн хамгийн том хар тамхины цахим худалдааны сайт болтлоо хөгжсөн “Торгоны зам”-ыг үзүүлсэн аж.
Ингээд нэг их удалгүй 2011 оны арван нэгдүгээр сард Улбрихт “Торгоны зам” сайтаа зарж, дахиж оролцохоо больсон гэж Бетст хэлжээ. Гэхдээ прокурорын тал тухайн жилийн арван хоёрдугаар сард Улбрихт өөрийн компьютер дээрээсээ сайтын үйл ажиллагааг голчлон удирдаж байсан гэх нотлох баримтыг харуулсан юм.
Тэгэхэд л би анх ногоон өнгийн тэмээ бүхий лого, хар тамхины зургуудыг харсан юм.
Бетсийн мэдүүлснээр “Улбрихт 2011 оны эхээр надад “Хүмүүс хар тамхи худалдан авч болдог нууц сайт” бүтээж байгаа гэж хэлсэн. Тэгээд эрсдэлээс сэргийлж манай хөршийн Wi-Fi-ийг ашиглан бид хоёр түүний сайт руу орлоо. Тэгэхэд л би анх ногоон өнгийн тэмээ бүхий лого, хар тамхины зургуудыг харсан юм. Би үнэндээ ийм зүйл байж болно ч гэж төсөөлөөгүй” гэжээ.
Улбрихтын компьютер дээрээс авсан нотлох баримтуудыг харгалзахгүй байлаа ч гэсэн Бетсийн өгсөн мэдүүлэг түүнийг шоронд хүргэхэд хангалттай байж болох юм.
Харин өмгөөлөх талынхан анхнаасаа мэдэгдэж байсны дагуу Улбрихтыг “Эдийн засгийн туршилт” хийж байсан гэж зүтгэсээр байна.
Түүнчлэн сүүлд сайтын үйл ажиллагааг явуулж байсан хүмүүс “Хар тамхины цахим эзэнт гүрэн” босгочхоод эцэст нь Улбрихтыг золиосонд гаргаж байна гэжээ.
Улбрихтын найз охин “Жулиа” гэдэг гуравдагч этгээд энэ хэрэгт орооцолджээ.
Гэхдээ Бетсийн мэдүүлгээс харахад Улбрихт анхнаасаа л хар тамхи борлуулахыг хүсэж байсан төдийгүй нэлээд урт хугацаанд сайтын үйл ажиллагааг явуулж байсан аж.
Харин өмгөөлөгчид нь түүнийг “хэдхэн сар л” сайтын үйл ажиллагааг явуулсан гэж мэдэгджээ. Дээрээс нь Бетс Улбрихтыг “Торгоны зам” гэдэг сайт ажиллуулж байгааг мэдсэн ганц хүн биш юм байна.
Улбрихтын найз охин “Жулиа” гэдэг гуравдагч этгээд энэ хэрэгт орооцолджээ. Бетс нэгэнтээ өөр хүнд найзынхаа нууцыг задлах гэж оролдож байсан бөгөөд эцэст нь найз охинд нь хэлэхээр шийдсэн аж.
Гэхдээ гэрчийн мэдүүлснээр тухайн үед Жулиа ч тэр Бетс ч тэр хоёул согтуу байжээ.
НӨХӨРЛӨЛ
Бетс, Улбрихт нарын нөхөрлөл аль их сургуульд байхаас эхэлсэн гэдэг. Тэд Даллас дахь Техасын их сургуульд хамт суралцаж байсан бөгөөд хаврын амралтаараа хамтдаа аялалд явж байжээ.
Харин 2010 онд Бетс Остинд нүүж ирснээр дахин Улбрихттэй холбогдсон аж.
Тэд тааралдсанаасаа хойш хэдэн долоо хоногийг хамт өнгөрүүлсэн бөгөөд сүүлдээ байнга уулздаг болов. Яг энэ үед л Улбрихт Бетсээс “PHP” болон системийн админ гэж юу болох талаар тасралтгүй шалгааж эхэлжээ.
Ихэвчлэн тэд Google чат ашиглан харилцдаг байсан бөгөөд Бетс “Яагаад энэ тухай асууж” байгааг нь тодруулахад “Маш нууц” гэхээс өөр зүйл хэлдэггүй байсан гэнэ.
Гэхдээ удалгүй Бетс түүний яг юу хийгээд байгааг мэдэж авсан билээ. Юу хийж байгааг нь мэдсэн хэдий ч Бетс 2011 оны гуравдугаар сард Улбрихтэд тусалсаар байжээ. Тэд дараа нь Биткойноор ашиг олох бизнес хийхээр хүртэл төлөвлөсөн байна.
ЮМ БҮХЭН ТӨГСДӨГ
Ингээд 2011 оны дундуур Бетсийн мэдүүлснээр Улбрихт өөрт нь “Торгоны зам”-ын админ болох санал тавьсан аж.
Түүнчлэн Бетс өөрөө “Торгоны зам”-ыг ашиглан “Melee” гэсэн нэрийн дор хар тамхи худалдан авч байжээ. Үүгээр зогсохгүй Улбрихт түүнд гэртээ ургуулсан “Хий юм харуулах үйлчилгээтэй мөөг” өгч байсан гэнэ.
Учир нь Улбрихт сайтынхаа үйл ажиллагааг анх эхлүүлэхдээ гэртээ тарьсан мансууруулах үйлчилгээтэй мөөгөө ашиглаж байжээ. Ингээд 2011 оны дундуур Бетсийн мэдүүлснээр Улбрихт өөрт нь “Торгоны зам”-ын админ болох санал тавьсан аж.
Харин тухайн үед Бетс өөр ажилд орчихсон байсан бөгөөд админ болохоос татгалзжээ. Гэхдээ тэд биткойн ашиглан “мөнгө угааж, ашгийг нь 60/40 хувиар” авахаар тохиролцоод байсан юм.
Энэ бүхний эцэст прокурорын тал Бетсээс “Энэ бүх туслалцааныхаа хариуд та Улбрихтээс хэр их мөнгө авсан бэ?” гэхэд тэрээр “Юу ч аваагүй ээ, бидний харилцаа нөхөрлөл дээр тогтож байсан” гэжээ.
Цаг хугацаа өнгөрөх бүрт Улбрихт Бетсийг өөрийг нь илчлэх байх гэж улам их сэжиглэх болсон гэж Бетс тайлбарласан юм. Прокурорын тал тэдний 2011 оны зургадугаар сарын харилцан яриаг шүүгчид танилцуулжээ:
Улбрихт: Хөгшөөн, чи миний нууцыг хадгалах хэрэгтэй шүү.
Бетс: Би хэнд ч хэлээгүй ээ, угаасаа хэлэх ч үгүй.
Улбрихт: Би чамд итгэж болно гэж мэдсэн юм аа.
Цаг хугацаа өнгөрсөөр нэг мэдэхэд өвөл болжээ. 2011 оны арван нэгдүгээр сар. Улбрихт бүр сэтгэлээр уначихсан хүн нэг өдөр Бетсийн гэрт нь ирсэн аж.
Тэрээр “Миний Facebook дээр нэг хүн “Эрх баригчид чиний ажиллуулж байгаа хар тамхи зардаг сайтыг ч их сонирхох байх даа” гээд биччихсэн байсан. Би постыг нь устгаад тэр хүнийг найзаасаа хасчихлаа. Одоо яах вэ” гэжээ.
Харин тэр үед Бетс Улбрихтэд нөхрийн ёсоор “Торгоны зам сайтаа ажиллуулахаа зогсоо. Үүний төлөө шоронд орвол утгагүй биз дээ” гэсэн аж.
Гэтэл Улбрихт “Би аль хэдийнэ сайтаа зарчихсан. Одоо унтраах боломжгүй” гэж хариулжээ.
ТЭР ХУДАЛЧ УУ?
Бетс “Би өөрийнхөө хийсэн хэргийн улмаас шоронд олон жилийг өнгөрүүлнэ гэдгээ мэдэж байсан”
Бетсийн мэдүүлгийн дараа прокурорын тал Улбрихтын компьютерын 2011 оны арван хоёрдугаар сарын харилцан яриаг дэлгэв. Улбрихт “Variety Jones” гэх хэрэглэгчтэй харилцаж байсан бөгөөд тэдний яриаг дор сийрүүллээ. /Энэ өдрөөс хойш Улбрихт “Аймшигт дээрэмчин Робертс” гэх нэрийг ашиглажээ/
Variety Jones: Бодит амьдрал дээр чамайг ийм сайт ажиллуулдгийг мэдэх хүн байгаа юу?
Улбрихт: Хоёр байгаа. Гэхдээ тэд намайг сарын өмнө сайтаа зарчихсан гээд итгэчихсэн. Нэгэнтэй нь бол дахиж ярилцахгүй байж болно. Харин нөгөөг нь зүгээр л мартчихад хангалттай.
Variety Jones: Мөрөө баллах хэрэгтэй. Наад хоёр чинь чамд ирээдүйд гай болж мэднэ.
2013 оны аравдугаар сар. Улбрихтыг Холбооны мөрдөх товчоо баривчилсан төдийгүй Бетсийн гэрт ч иржээ. Тухайн үед Бетс мөрдөх товчооны ажилтнуудад өөрийгөө “Торгоны зам”-тай ямар ч холбоогүй гэж мэлзсэн хэдий ч Улбрихтыг баривчлагдсан гэдгийг дуулаад мэдүүлгээ өөрчилсөн аж.
Ерөнхийдөө бол тэрээр шоронд хоригдох ялаас мултрахын тулд Улбрихтын эсрэг мэдүүлэг өгч байгаа юм. Энэ тухай Улбрихтын өмгөөлөгч шүүгчид хандан үүнийг нь анхаарч үзэхийг хүсэхэд Бетс “Би өөрийнхөө хийсэн хэргийн улмаас шоронд олон жилийг өнгөрүүлнэ гэдгээ мэдэж байсан” гэжээ.
Харин өмгөөлөгч Дретелийн “Чи энд найзынхаа дэргэд зогсохын оронд наанаа зогсож найзынхаа эсрэг мэдүүлэг өгөхийг илүүд үзээ юу?” гэсэн асуултад Бетс хариулсангүйгээр энэ өдрийн шүүх хурал өндөрлөв.