"Эрдэнэдрийлинг ригс" багийн төвийн тоглогч, Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн.
Түүний хувьд Донгугийн их сургуульд урилгаар суралцаж байхдаа Солонгос дасгалжуулагчийн хараанд өртөж улсынх нь U20 шигшээ багт багтаж дэлхийн аваргад өрсөлдөх боломж гарч ирсэн гэдэг.
Түүгээр ч зогсохгүй сагсан бөмбөгийн эх орон АНУ-ын Бостоны их сургуульд уригдсан талаарх сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.
Үндэсний супер лигийн шилдэг тоглогч, дасгалжуулагч, легионеруудаас авах цуврал ярилцлагын эхний зочин Санчигданы Өрнүүнбилэг.
-С.Өрнүүнбилэгийн хувьд лигийн тоглогчид дундаа өндөрт тооцогдоно. Хүүхэд байхаасаа ийм өндөр байв уу?
-Багадаа өндөр хүүхэд байсан. Сагс тоглоод магадгүй илүү өндөр болсон байх. Гурав, дөрөвдүгээр ангиас л сагс тоглож эхэлсэн.
-Нийтлэг жишгээр гудамжинд модон самбар бүхий шийдэнд сагс тоглож сурав уу. Эсвэл секц дугуйлангаар гараагаа эхлэв үү?
-Хүүхэд нас минь Дорноговь аймагт өнгөрсөн. Сагсан бөмбөгөөр анх “Цолмон” клубд Гэрэлцолмон багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Бөмбөг барих, залахаас авахуулаад бүхнийг заасан анхны багш минь одоо бурхан болчихсон л доо. "Эрдэнэдрийлинг Ригс" багийн дасгалжуулагч Энхбаатар бас багш минь байгаа юм.
-Анхны чансаа сорьсон тэмцээн мэдээж улсын аварга шалгаруулах тэмцээн байсан болов уу?
-Тийм. Анх удаа улсын аваргад оролцохдоо их азтай. 16 настайдаа дээд үеийнхээ ах нартай улсын аваргад анх удаа оролцоод алтан медаль хүртсэн.
-Ингээд л урам авч сагсан бөмбөгт эргэлт буцалтгүй оржээ. Дээд лигт хэрхэн хөл тавив?
-Тэгсэн. 2003 онд Монфрешийн Есүхэй багийн бүрэлдэхүүнд багтаж дээд лигт анх удаа тоглож байлаа. Тэрнээс хойш “Аватар”, “Хас”, “Эрдэнэдрийлинг ригс” гээд лигийн тав дахь багтаа хүчин зүтгэж байна.
-Таныг БНСУ-ын суралцахын хажуугаар сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож байсан гэдгийг сонсож байлаа?
-Тухайн үеийн Солонгос улсын сагсан бөмбөгийн баг одоогийнхтой харьцуулшгүй байлаа. 10 жилийн шигшээ баг нь ирээд манайхныг хожчихдог л байсан. Донгугийн их сургуулийн шигшээ баг Монголын шигшээ багтай тоглолт хийхээр ирсэн. Азтай тохиолдлоор Донгугийн их сургуулийн дасгалжуулагч болон багийн эзний хараанд өртөж урилгаар суралцахаар болсон. Суралцаж байх хугацаандаа сургуулийнхаа шигшээ багт нь тоглох болсон юм.
-Сургуулийнхаа багийн хамт ямар амжилт гаргав?
-Амжилтаас илүүтэй надад дахиад нэг том аз тохиосон. БНСУ-ын “U-20” насны шигшээ багт нь багтаж дэлхийн аваргад оролцохоор бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Харамсалтай нь, бэлтгэлийн үеэр нуруундаа гэмтэл авсны улмаас дэлхийн аваргад өрсөлдөж чадаагүй дээ.
-Харамсалтай л юм. Гэхдээ таны хэлээд байгаа аз тохиосон гэхээс илүүтэй таны өөрийн ур чадвар энэ бүх боломжийг нээсэн юм биш үү. Бостоны их сургуулийн багт хүртэл уригдсан байдаг?
-Сагсан бөмбөг надад үнэхээр их боломж бололцоо олгож азтай тохиол дагуулдаг байсан.
БНСУ-д суралцаж байх үед NBA camp гэж сагсан бөмбөгийн сургалт, бэлтгэл зохион байгуулагддаг байлаа.
Тухайн үед Солонгосчууд залуу сагсчдаа сонгож арав хоногийн цугларалтад гарсан.
Тэр үед NBA-гийн дасгалжуулагчдын багийн бүрэлдэхүүнд Бостоны их сургуулийн дасгалжуулагч нь багтаж ирсэн. Тоглолтын дараагаар дасгалжуулагч нь “Бостоны их сургуулийн багт очих тоглох сонирхол байна уу” гээд урьж байгаагаа хэлсэн.
-Татгалзсан хариу өгч дээ?
-Олон тамирчдаас намайг сонгосон гэхээр мэдээж баяртай л байсан. Гэхдээ нас минь бага байсан болохоор тухайн үед ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй тээнэгэлзсэн л дээ. Тэгээд л Солонгостоо үлдсэн хэрэг. Тухайн үед зөвлөх ч хүн байсангүй.
-Монгол Улсын шигшээ багт анх хэзээ дуудагдаж байв. Аливаа улс орны багийн спорт ялангуяа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн шигшээд дуудагдана гэдэг нэр төрийн хэрэг байдаг?
-Дохагийн Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн бүрэлдэхүүнд хамгийн анх дуудагдсан. Мэдээж тухайн үед гоё санагдаж байлаа. Бэлтгэлдээ хамрагдаж байтал Донгугийн их сургуулийн урилга хүлээн авч Солонгосыг зорихоор болсон. 2010 онд БНСУ-аас ирснээсээ хойш тасралтгүй улсынхаа шигшээд багтаж олон тоглолтод оролцсон доо.
-Инчёны Азийн наадамд Монголын сагсчид түүхэн амжилтыг үзүүлж шилдэг наймд багтсан. Харамсалтай нь С.Өрнүүнбилэгийн хувьд гэмтлийн улмаас тоглож чадаагүй ч багийн бүрэлдэхүүнд багтаж Солонгос улсад очсон. Тоглогч хүний хувьд талбайд гараагүй тэр агшин танд хэцүү л байсан болов уу?
-Багийнхантайгаа тоглохгүй хөндлөнгөөс хараад суух үнэхээр хэцүү санагдсан. Хожсон, хожигдсон аль ч үед нь уйлмаар санагдаад л. Тоглоод талбай дотор нь байсан бол надад ийм мэдрэмж төрөхгүй байсан байх. Гэхдээ багийнхан, дасгалжуулагч маань үнэхээр шилдэг байж чадсан. Монголын сагсан бөмбөгийн хөгжил өөр төвшинд очсоныг Монголын ард түмэндээ төдийгүй тивдээ таниулсан. Залуусаараа бахархсан шүү.
-Талбайд гараад өрсөлдөгч хэдий ч амьдрал дээр мэргэжил нэгт гэвэл хамгийн дотно хүн гэвэл?
-Шигшээгийнхэн маань бүгдээрээ л сайхан найзууд. Тэр дундаа Т.Санчирыг онцолмоор байна. Баг дотроо гэвэл хар багаасаа найзалж өнөөдрийг хүртэл зовлон жаргалаа хуваалцдаг Золжаргалтайгаа илүү дотно доо.
-Н.Золжаргалыг яагаад Цоожоо гэж дуудаг юм бэ юм бэ?
-Багаасаа өхөөрдөж дуудсан нэр нь Зоожоо байхгүй юу. Явсаар байгаад Цоожоо болчихсон.
-С.Өрнүүнбилэгийн хувьд 14 гэсэн номертой тоглодог. Дугаарын хувьд нэг учиг бий л байх?
-Өөрт ээлтэй тоо гэж байдаг даа. 14 надад их ээлтэй. Анх улсын аваргад ороход л энэ дугаарын өмсгөлийг надад өгсөн. Улсын аваргаас алт авсан тэр цагаас хойш энэ дугаараа өмчилсөн дөө.
-Тамирчин хүн ялалт, ялагдлын торгон мөч, дэнсэн дээр оршдог. Бодохоор л харуусал төрөөд болдоггүй тоглолт байгаа юу?
-Байлгүй яахав. Бахархаж явах тоглолт зөндөө л гарч ирэх байх. Харамсаж явдаг тоглолт гэвэл "Аватар" багт байх үеийн лигийн финал. Шагайн гэмтлийн улмаас аваргын төлөөх тоглолтод оролцож чадаагүй. Хожигдоод мөнгөн медаль авахад нулимс өөрийн эрхгүй асгарсан. Миний орон зай үгүйлэгдэж, багтаа тусалж чадалгүй мөнгөн медаль зүүх үнэхээр харамсмаар.
-Гэр бүлээ танилцуулаач. Өнгөрсөн онд аав болсон. Аав болох тэр мэдрэмж ямар байв?
-Манай эхнэр сагсан бөмбөгийн улаан фен. Телевизээр тоглолт бүрийг минь охинтойгоо хамт үздэг. Үргэлж ойлгож, түшиж дэмжиж явдаг эхнэртээ маш их баярлаж явдаг шүү. Аав болох үнэхээр сайхан мэдрэмж. Охин маань одоо найман сар хүрч байгаа. Амьдралын минь утга учир болсон охиндоо Минжин гэж нэр өгсөн.
-“Увс Эрдэнэдрийлинг ригс” баг өнөөдрийн байдлаар найман хожил, таван хожигдолтой хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байгаа. Хоёрдугаар тойргийн тоглолтууд нэлээд ширүүхэн эхэллээ?
-Багууд жигдхэн байна. Эхний тойрогт өдөр болгон тоглож нэлээд ядралд авсан. Харин нэгдүгээр тойргийн сүүлчээр сэргэлт авах боломж гарлаа. Багууд их сайн легионеруудаар хүч нэмэгдүүлсэн. Манай багийн хувьд мэдээж эхний ээлжид плейоффт шалгарах зорилго тавьж байна. Тэгээд цаашдынхаа зорилгыг биелүүлнэ дээ.
-Таны хувьд оноо авалт болон бусад статистик үзүүлэлтээрээ багаа тогтмол тэргүүлж байгаа?
-Би ч юм уу хэн нэгэн заавал онооны лидер байх албатай биш л дээ. Хамгийн гол нь багийн маань ялалт чухал. Сайн тоглолт үзүүлж онооны хувьд багаа тэргүүлж байгаадаа баяртай байгаа. Манайх бусад багийг бодвол харьцангуй багийн тоглолттой. 4-5 тоглогч 20-оос дээш оноо авдаг гэдэг утгаараа бүгд жигд тоглолттой.
-Гурван онооны шидэлтийг тогтмол сайн гүйцэтгэж байгаа?
-Би өмнө нь дөрөв, таван номер дээр тоглодог байсан. Одоо бол дөрвөн номер дээр голлон тоглож байгаа. Яагаад гэвэл төвд тоглодог өндөр нуруутай легионерууд тоглогч нар маш их ирсэн. Тийм болохоор би тав дээр тоглох шаардлагагүй болсон.
Дөрвөн номер дээр тоглохыг тулд шидэлтээ сайжруулж амжилттай болгох ёстой. Дандаа алсын зайнаас гэлтгүй дундаас сайн шидэх, самбар авалт сайн байхыг шаардаж байна. Тийм учраас шидэлтэндээ түлхүү анхаарч байгаа.
-Багуудад тоглож буй легионеруудын эсрэг ямар зүйлийг хийж байна?
-Багийн хувьд хүчний тал дээр дутмаг зүйл байгаа. Үүндээ анхаарна. Өндөр тоглогчдын эсрэг зооны хамгаалалтыг ашиглаж байгаа.
-Энэ жилийн хувьд танай баг шигшээ багийн холбон тоглогч ОУХМ М.Бадрахыг эгнээндээ нэгтгэсэн. Бусдаар бол бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй байх аа?
-Тийм ээ. Манайх багийн хувьд клубийн системээр үйл ажиллагаа явуулдаг. Спрайт хөгжлийн лигт тоглодог залуучуудын багтай. Клубийнхаа залуучуудыг лигт оруулж үндсэн багтаа нэгтгэснээр 13 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтод оролцож байгаа. "Эрдэнэдрийлинг ригс" багийн эзэн болон дасгалжуулагч, багийнхаа хамтран зүтгэгч нарт баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. Та бүхний итгэл найдварыг амжилтаар л хариулахын төлөө үргэлж хичээж явдаг шүү.
-Спортын цаашдын замналд тань өндөр амжилт хүсье. Цаг гаргаж ярилцсанд маш их баярлалаа.
-Та бүхэнд бас баярлалаа.
/Зарим гэрэл зургийг тоглогчийн фэйбүүкээс ашиглав/