Уул уурхайн салбарын тэргүүлэгч хэвлэл мэдээллийн байгууллага болох Mongolian Mining Journal сэтгүүлээс уламжлал болгон зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалт 5 дахь жилдээ шилдгүүдээ шалгарууллаа.
Мэргэжлийн шүүгчдийн хараат бус үнэлгээнд үндэслэн шалгаруулдаг уг шалгаруулалтын "Тогтвортой ажиллагааны үзүүлэлт" номинацид Монгол Улсын нүүрсний салбарын томоохон компаниудын нэг болох Саусгоби сэндс ХХК хамгийн өндөр оноог авч шалгарлаа.
Саусгоби сэндс ХХК нь 2013 оны 3 дугаар сард үйл ажиллагаагаа сэргээж олборлолтоо эхлүүлснээс хойш 4.6 сая гаруй тонн нүүрс олборлож, 5.3 сая гаруй тонн нүүрс экспортлоод байна. Олборлолт, экспорт буурсан 2014 онд манай компани 27.7 тэрбум орчим төгрөгийг татвар, төлбөр хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн нь 2013 оны дүнгээс даруй 10 гаруй тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Бид хямралын үед аль болох олон ажлын байруудыг авч үлдэх бодлогыг тэргүүнд тавьж ажиллаж байгаагийн үр дүнд Саусгоби сэндс ХХК өнөөдрийн байдлаар 400 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд Өмнөговь аймгийн баруун бүсийн хамгийн том ажил олгогч хэвээр байна.
Зах зээлийн хүндрэлтэй нөхцөлд Саусгоби сэндс болон Эн Ти Би ХХК-иудын хамтран байгуулсан Ар Ди Си Си компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнд заасан үүргээ биелүүлж Монгол Улсад анх удаа 25 см цементээр бэхжүүлсэн суурь, 24 см цемент бетон хучилттай 109 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43.2 км нүүрс тээврийн замыг барьж дуусгалаа. Энэ зам нь Концессын хууль 2010 онд батлагдсанаас хойш концессын гэрээгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр баригдсан хамгийн анхны авто зам болж, Монгол Улсад хүнд даацын замын шинэ стандартыг бий болголоо
Саусгоби сэндс ХХК-ийн 2014 оны байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилтийг холбогдох төрийн байгууллагууд 98.4% гүйцэтгэсэн гэж дүгнэлээ. Мөн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, орон нутагтай харилцан ойлголцож, амжилттай хамтран ажиллаж байна. Үүний нэг илрэл нь бид 2014 онд 200 гаруй сая төгрөгийг нөлөөллийн сумдын боловсролыг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэлд туслах хүрээнд зарцуулсан.
Сүүлийн жилүүдэд нүүрсний зах зээл дээр үүсээд байгаа хүндрэлүүдийг даван туулж, аль болох олон ажлын байрыг авч үлдэж, компанийнхаа тогтвортой хэвийн үйл ажиллагааг хадгалж ажилласныг үнэлэн “Mining Journal Awards” шалгаруулалтаар 2014 оны Шилдэг Тогтвортой Үйл Ажиллагаатай Компаниар шалгаруулсан нь Саусгоби сэндс компанийн хамт олонд улс орныхоо хөгжилд улам илүү их хувь нэмрээ оруулан ажиллах хүсэл эрмэлзэл, урам зоригийг өгч байна.
Бид цаашид эрдэс баялгийг шинэ ажлын байр, хөгжил дэвшил рүү хөрвүүлэх эрхэм зорилгоо үргэлжлүүлэн биелүүлэн ажиллах болно.