МАН сөрөг хүчин байхад Д.Хаянхярваа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийж дүнгээ Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах байсан ч тухайн үед эрх баригч АН-ын гишүүд шалгалтын дүнд гарын үсэг зураагүйгээс хойшлуулж байв. Энэ шалгалтын дүнг Эдийн засгийн байнгын хорооны маргаашийн хуралдаанд танилцуулахаар болжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа гишүүн “Энэ ажлын хэсгийг улс төрийн зорилгоор байгуулаагүй, эцсийн дүгнэлт гартал хэвлэлд ямар нэг мэдээлэл өгөхийг хориглож байсан” гэж онцлоод зарим нэг баримтыг дэлгэж байв.
Шалгалтын дүн нь төрийн өмчит компаниуд ямар дүр төрхтэй ажиллаж байгаагийн бодит жишээ болсон, өөрөөр хэлбэл, зарим хүний ашиг орлогоо нэмэгдүүлэх талбар болсныг Д.Хаянхярваа гишүүн дурдаж байв. Түүнээс хойш шалгалтын талаар мэдээлээгүй бөгөөд энэ удаад байнгын хороогоор хэлэлцсэн ч МАН Засагт хамтарсан тул бодит дүгнэлтийг ил гаргах эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ.
М.Цэцэг