Эртний Таиландад цагаан заан бэлэглэхийг зохистой бэлэг гэж үздэггүй байжээ. Учир нь тэднийг тэжээх гэж их хүч чармайлт гарна, харин тэд ажиллахдаа муу. Өнөөдөр харин “цагаан заан” гэж цар хүрээгээрээ гайхагдах ч ямар ч ашиг тусгүй объектуудыг хэлдэг болсон. Хот бүрд л ийм объектууд байдаг байх. Хамгийн өндөр үнээр баригдсан ч ашиг тусаа өгөхгүй байгаа объектуудыг түүвэрлэснийг сонирхуулъя.
Оросын гүүр
Никита Хрущев нэгэнтээ Владивостокийг "Орос Сан-Франциско" гэж нэрлэж байжээ. Зүгээр л хоосон ярьж суухгүйн тулд Америкийн “Алтан хаалга”-тай адилхан гүүр барихаар шийдсэн гэдэг. 2007 онд Владивостокд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн форум болохоор төлөвлөгдөхөд энд дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн урт, Русский арал болон Владивостокийг холбосон гүүр барихаар шийджээ.
Энэ гүүрэнд тэрбум доллар зарцуулж, барилгын ажил 2012 онд дуусжээ. Сан-Францискогийн гүүр хоёр том хотыг холбодог бол Владивостокийн гүүр ердөө 5000 хүн амьдардаг аралтай холбогдсон. Төслийн дагуу өдөр бүр гүүрээр 50'000 автомашин зорчино гэж тооцоолжээ. Хоёр өдөр үргэлжилсэн форумын үеэр энэ гүүр зочдод ашиг тусаа өгсөн байж мэдэх л юм, гэхдээ одоо бол жуулчдын нүдийг л хужирлах төдий.
Детройтын газар дээгүүрх метро
Детройтод 1,8 сая хүн амьдардаг байхад энэ хот АНУ-ын дөрөв дэх том хотод тооцогдож, тэнгэр баганадсан өндөр барилгууд, ажил хэргийн төв гэдгээрээ гайхагддаг байлаа. Харин яагаад ч юм АНУ-ын автомашины нийслэлд хотын тээвэр гэж байсангүй, дагуул хотуудаас хотын төв ороход их л хүндрэлтэй байжээ. Өнгөрсөн зууны наяад онд хотын төвийг ажил хэргийн дүүргүүд, түүх соёлын дурсгалт газруудтай холбохын тулд газар дээгүүрх метро барих шийдвэр гарчээ.
Шугамын урт нь 5 км, гэхдээ үүнд нэг томоохон дутагдал байжээ. Метроны зам тойрог хэлбэртэй, тиймээс хотын захын оршин суугчид хотын төв орж чадахгүй л байв. Аяллын үнэ 3 доллар, энэ нь тун ч өндөр үнэтэйд тооцогдож байлаа. Төсөлд тусгаснаар өдөр бүр 68'000 зорчигчийг тээвэрлэнэ гэж тооцоолсон ч үнэндээ өдөрт 6'000 хүн л үйлчлүүлж байжээ. Зарим хүмүүс тээврийн энэ шинэ төрлийг “хаашаа ч хүргэдэггүй хэвтээ лифт” гэж нэрлэдэг байв. Өнөөдөр энэ хот дампуурчихсан, хотод ердөө л 700'000 хүн л амьдарч байгаа гэнэ.
Рюген зочид буудал. Хойд Солонгос
1987 онд Хойд Солонгосын нийслэл Пхеньянд дэлхийн хамгийн өндөр зочид буудал болгоно гэсэн зорилготойгоор 105 давхар, тэнгэр баганадсан барилгын ажил эхэлжээ. БНАСАУ-ыг зорьж ямар ч жуулчин аялдаггүй байтал 3000 өрөөтэй дэлхийн хамгийн өндөр зочид буудал барихаар шийдсэн нь энэ. Мэдээж энэ хэмжээний барилга барихад ихээхэн хөрөнгө гарах нь ойлгомжтой.
“Огт хэрэггүй” буудалд 750 сая ам.доллар зарцуулсан нь тус улсын ДНБ-ийн 2%-ийг эзэлж байжээ. 1992 онд ЗХУ задран унасны дараа Хойд Солонгос энэ төслөө зогсоохоос аргагүй болов. Египетийн Egyptian telecommunications компани барилгыг дуусгах санал тавих хүртэл орхигдсон барилга тэр л хэвээрээ байлаа. Харин энэ компанийн ачаар барилгын нүүрэн хэсэгт шил суурилуулж. Гэхдээ зочид буудал хэзээ зочдоо хүлээж авах нь тодорхойгүй, учир нь дотоод засал нь одоо хүртэл бэлэн болоогүй л байгаа юм.
Мирабель олон улсын нисэх буудал
Өнгөрсөн зууны жараад оны сүүлээр Канадын соёлын төв Монреаль дэлхийн соёлын төв болох боломж олдов. 1967 онд энэ хотод Expo 67 дэлхийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, зуны олимп зохион байгуулах эрхийг 1976 онд авчээ. Нисэх буудал барьснаар Монреалийг зөвхөн АНУ төдийгүй Европын орнуудтай ойртуулах байв. Тухайн үед зорчигч тээврийн онгоцнууд Атлантын тэнгисийг хөндлөн гарахын тулд нэмэлт түлшээр цэнэглэхээр газардах ёстой байлаа. Ингээд л Дорваль нисэх буудал асар их онгоцыг хүлээн авах хүчин чадалгүй тул, Монреалиас 55 км-ийн зайд 500 квадрат километр талбайтай нэмэлт нисэх буудал барихаар болжээ.
1975 онд Мирабель нисэх буудлыг нээх үед Дорваль нисэх буудлыг дотоодын нислэг хүлээн авдаг харин Мирабелийг зөвхөн олон улсын чиглэлийн онгоцнуудад үйлчлэхээр болгожээ. Цаг хугацаа улиран өнгөрч, онгоцнууд техникийн хувьд сайжран, илүү хол зайг туулах боломжтой болсон тул зорчигчдын тав тухыг хангах үүднээс Европын жуулчид Европын өөр нэг буудал дээр цагийг өнгөрөөхгүйн тулд өөр нисэх буудлуудыг сонгох болжээ. 1997 оноос эхлэн Дорваль дахин олон улсын нислэг хүлээн авдаг болж, харин асар том Мирабель нисэх буудал аажмаар ачаа тээврийн нислэг л хүлээн авдаг болсон гэнэ.
Афин, олимпийн дэд бүтэц
1997 онд Афин 2004 оны Олимпийг зохион байгуулах эрх авсан юм. Олимпийн хороо спортын дэд бүтцийн чанар, Атлантад 1996 онд болсон спортын дэд бүтцийн барилгад томоохон корпорацуудын хөрөнгийг татан оруулсан гэдэгт дургүйцэж байсан тул олон нийтийн байгууллагын хөрөнгөөр ихийг барих гэсэн нөхцөлийг Грект тавьжээ. Олимп зохион байгуулагдах үеэр Грекийн спортын дэд бүтцийг бүх хүн өндрөөр үнэлж байсан ч Олимпийн дараа энэ бүтээн байгуулалтыг хэрхэн ашиглах талаар хэн ч бодсонгүй.
Гол цэнгэлдэх хүрээлэнг тоглолт болон бусад арга хэмжээ зохион байгуулахад зориулан орон нутгийн хөл бөмбөгийн клубд өгч, харин бусад объектууд, жишээлэхэд волейболын тэмцээн явуулах тэнгисийн эрэг дээрх тансаг цэнгэлдэх хүрээлэн, бейсболын цэнгэлдэх хүрээлэн гэсэн гайхамшигтай барилгууд хэнд ч хэрэггүй болон үлджээ. Грек энэ Олимпийг явуулахын тулд ДНБ-ийнхээ 5%-тай тэнцэх хөрөнгө гаргажээ. Эндээс харахад үүнээс хэдхэн жилийн дараа эдийн засгийн хямралд орсон нь гайхаад байх зүйлгүй мэт.
Ламберт-Сент-Луис нисэх буудлын зурвас
Ерээд оны дундуур Сент-Луис дотоодын нислэг хүлээж авдаг, он цагийн явцад дадлага туршлагатай болсон гэдгээрээ хамгийн ачаалалтай нисэх буудлуудын наймдугаарт бичигддэг байжээ. Нисэх буудлын талбай хангалтгүй, нислэгийн зурвасууд нь нягт байрласан нь стандартад нийцэхгүй, цаг уурын таагүй нөхцөлүүдийг үед осол гарч мэдэхээр байв. Ингээд шинэ нисэх буудал барих шийдвэр гаргажээ. Сент-Луис нисэх буудал Миссисипи голын эрэг дээр байрладаг, харин нөгөө эрэг дээр нь нэмэлт терминал барих хангалттай газар байдаг.
Гэхдээ энэ бол Иллинойсын нутаг дэвсгэр, Миссуригийн захиргаа ч өөрсдийнх нь нисэх буудал өөр мужийн нутаг дэвсгэрт байхыг хүссэнгүй. Тиймээс 20'000 ажилчин амьдарч байсан Брижтон дүүргийг золиослохоор шийджээ. Барилгын төлөвлөгөөний дагуу 2'000 барилга, дөрвөн сургууль, зургаан сүмийг нураах ёстой байлаа. 1998 онд эсэргүүцлийн ажиллагаатай зэрэгцэн төлөвлөгөө хэрэгжиж эхлэв. 2006 онд төсөл бүрэн хэрэгжихэд нислэгийн тоо 80%-аар буурч, нэмэлт зурвасын хэрэгцээ ч буурлаа. Ямар ч ашиггүй барилгын ажлын золиос нь сүйтгэгдсэн Брижтон дүүрэг болж, дээр нь 1,1 тэрбум ам.долларын зардал гарчээ. Өнөөдөр энэ зурвасыг нэн яаралтай үед ашигладаг бөгөөд бүхий л рейсийн ердөө 5-хан хувь нь л энэ зурвасаар үйлчлүүлдэг юм байна.
Монреалын Олимпийн цэнгэлдэх хүрээлэн
1976 оны Олимп амжилттай болсон ч Монреаль яг л Афин шиг эдийн засгийн ашиггүй байдалд орж байлаа. Спортын объектуудын барилгын ажлаас гадна 1972 онд Мюнхений эмгэнэлт явдал гарсан учраас аюулгүй байдлыг хангахын тулд асар их хөрөнгө гаргажээ. Гэхдээ Афинаас ялгаатай нь Монреаль Олимп дууссаны дараа спортын дэд бүтцийг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөө гаргасан байв. Гол объект нь Олимпийн цэнгэлдэх хүрээлэн байлаа. Дээврийг нь гүйцэд барьж амжаагүй тул энэ хэлбэрээс нь болоод “том О” гэсэн хоч өгсөн байв.
Наадам дууссаны дараа энэ хүрээлэн олон улсын үзэсгэлэн худалдаа явагдах газар болох ёстой байжээ. Гэвч дээврийн ажил нь үргэлж л бүтэлгүйтэж, салхинд хийсэж, цасанд дарагдах зэргээр “нэг л бүтэлтэй” болж өгөөгүй тул олон улсын Ехро зохион байгуулагчид өөр газар хайж эхэлжээ. 2005 онд Expo Вашингтонд зохион байгуулагддаг болов. 2006 онд өр тавин байж сүүлийн 1,6 тэрбум ам.долларыг цэнгэлдэх хүрээлэнгийн барилгад зарцуулснаар энэ цэнгэлдэх хүрээлэн дэлхийн хамгийн өндөр үнэтэй хүрээлэнд тооцогдох болжээ. Харин одоо энэ цэнгэлдэх хүрээлэнг оршин суугчид “том өр” гэж нэрлэдэг гэнэ.
Парламентын ордон
1984 онд Румын дарангуйлагч Николай Чаушеску улс орон нь эрүүл мэнд, боловсрол, хүнсний хангамжийн салбарт ядуу тарчиг байгааг үл харгалзан Европт хамгийн томд тооцогдох Засгийн газрын аварга том ордон барихаар шийджээ. 1989 онд Чаушеску цаазлагдаж, харин аварга барилга үлджээ. Шинэ засгийн газар байрны ердөө гуравны нэгийг нь ашигладаг ч энэ барилгыг зориулалтаар нь ашиглахаар шийдсэн гэдэг. Энэ бол татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн хамгийн утгагүй барилгуудын нэг юм.
Мянганы барилга (О2 Арена)
Ерээд онд хүн бүр л гуравдах мянганыг түгшин хүлээж, үүнийг дэлхийн төгсгөлтэй холбон тайлбарлаж байлаа. Британийн засгийн газар мянган солигдох энэ үйл явдалд зориулан 1,2 тэрбум долларын өртөгтэй асар том байгууламж барих шийдвэр гаргажээ. Темзагийн дээгүүр сүндэрлэж, үзэсгэлэн зохион байгуулагдаж, жилд 12 сая хүнийг татна гэж тооцож байв. Гэвч үнэн хэрэгтээ энэ барилгад янз бүрийн ивээн тэтгэгчдийн сурталчилгаа л ихэвчлэн байрлаж, тэр үеэс хойш ердөө зургаан сая хүн л зочилсон гэдэг. Энэ байгууламжийг цаашид яах талаар хэн ч бодсонгүй. Хэдэн жилийн туршид барилга хоосон орхигджээ. Харин О2 үүрэн холбооны компани авснаар одоо энд концерт зохион байгуулагддаг юм байна.
Өмнөд Хятадын шинэ худалдааны төв
2005 онд Дунгуан хотод дэлхийн хамгийн том худалдааны төвийн барилга эхэлжээ. Энд 2000 дэлгүүр, зоогийн газар, тоглоом, зугаа цэнгэлийн төвүүд, Венецийн суваг болон алдарт дааман хаалганы хуулбарыг байрлуулахаар төлөвлөж байжээ. Гэвч тэр үеэс хойш хэдэн арван ч дэлгүүр нээгдсэнгүй. Харин хамгийн алдартай хэсэг нь Макдональдс болжээ.