Эмэгтэй үндэсний супер лигийн өчигдрийн тоглолт дараалан 3 хожил байгуулаад байсан МУИС Ирвэсүүд болон өнгөрсөн улирлын Спрайт лигийн аварга Баянгол Фалконс багуудын хооронд боллоо.
Фалконс багийн хувьд уг тоглолт II тойргийн эхний тоглолт байсан бол Ирвэсүүд сүүлийн тоглолтондоо ШУТИС Шаркс багийг хожоод байсан.
Дээрх хоёр багийн тулааны эхний 3 үе тун өрсөлдөөнтэй өнгөрсөн юм. Гэхдээ шийдвэрлэх үед дөрвөн ОУХМастеруудаас багаа бүрдүүлсэн Баянгол Фалконс 71-51-ээр 20 онооны зөрүүтэй өрсөлдөгчөө буулган авлаа.
Ингэснээр тэд улирлын дөрөв дэх хожлоо байгуулан, эмэгтэй үндэсний супер лигийг тэргүүлж эхэллээ.
Фалконсчуудаас энэ өдөр төвийн тоглогч А.Мөнхсувд 18 оноо 12 самбараар багаа тэргүүлсэн. Түүнчлэн тус багаас ОУХМ Д.Ганзул 15 оноо, Б.Солонго 14 оноо М.Чимэддолгор 10 оноо 5 оновчтой дамжуулалтыг тус тус гүйцэтгэв.
Харин улирлын гурав дахь хожигдлоо хүлээсэн Ирвэсүүдээс Б.Болор-эрдэнэ 14 оноо 11 самбар Ш.Өнөрмаа 13 оноо 5 самбар авсан байна.