“Microsoft” компанийн цэвэр ашиг 11 хувиар буюу 5.86 тэрбум ам.доллараар буурсан талаар тус компанийн санхүүгийн тайланд дурджээ. Үнэт цаасны нэгж үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад буурч 0.71 ам.доллартай тэнцээд байна. Тус компанийн орлого дөрвөн улирал дараалан буурч байгаа явдал ихээхэн сонирхол татаж эхэлжээ.
Компанийн үйл ажиллагаа, бүтцэд өөрчлөлт оруулах зорилгоор 243 сая ам.доллар зарцуулсан явдал орлогод муу нөлөө үзүүлсэн хэмээн компанийн төлөөлөгчид үзэж байгаа юм. Мөн татвар төлөлтөөс хамааран үнэт цаасны үнэ буурсныг онцолжээ. Тус компани гар утас үйлдвэрлэлийн “Nokia”-г худалдан авах, 18 мянган хүнээр орон тоог бууруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан аж.
Гэхдээ “Microsoft” компанийн ашиг найман хувиар нэмэгдэж 26.47 тэрбум ам.долларт хүрсэн нь шинэ төхөөрөмжийн борлуулалттай холбоотой юм байна. Улиралд 10.5 сая “Lumia” смартфоныг 2.3 тэрбум ам.доллараар борлуулсан бол “Surface” планшетын борлуулалт 1.1 тэрбум ам доллар болон өсжээ.
Харин “Windows”-ийн борлуулалт 13 хувиар буурсан аж. Энэ жил тус компани “Windows 10” шинэ программ худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа юм.
“Microsoft” компанийн санхүүгийн тайлангаас үүдэн үнэт цаасны үнэ буурч эхэлжээ. “Nasdaq” хаагдах үед тус компанийн нэгж үнэт цаас 47.01 ам.доллар байснаа 45.45. ам.доллар болж буурчээ.
Эх сурвалж: “lenta.ru”