Аргентинд прокурор Альберто Нисманы нууцлаг үхэлтэй холбоотой дуулиан гарсны дараа Үндэсний тагнуулын албыг татан буулгахаар болжээ. Энэ тухай Нисман амьд ахуйдаа ихэд буруутгаж байсан Ерөнхийлөгч Кристина Киршнер мэдэгдсэн байна.
Цэргийн дэглэмийн үед байгуулагдаж байсан тагнуулын албаны оронд Холбооны тагнуулын агентлаг байгуулна гэж Киршнер мэдэгдсэн бөгөөд Үндэсний телевизийн эфирийн үеэр мэдэгдэл хийхдээ зохих хуулийн төслийг парламентад өргөн барьсан тухай онцолсон байна.
Энд дуулгахад прокурор Нисманыг нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө толгойндоо галт зэвсгээс үүдэлтэй шархтайгаар өрөөндөө цоожлогдсон, амиа алдсан байхыг олсон юм. Дараа өдөр нь тэрбээр Ерөнхийлөгч болон Аргентины гадаад хэргийн сайдын эсрэг буруутгаж байгаа мэдэгдлийнхээ баталгааг Үндэсний конгресст танилцуулах ёстой байсан.
1994 онд Буэнос-Айресд Еврейн соёлын төвд гарсан дэлбэрэлтийн улмаас 85 хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгахад Ерөнхийлөгч болон гадаад хэргийн сайд саад болсон хэмээн Ниман үзэж байсан юм. Тэрбээр эдгээр улс төрчдийг ийн буруутгаснаар тэдний нөлөө оролцсон эсэхийг шалган, тагнуулын албаны ажилтнуудаас авсан утасны ярианы бичлэгийг тодруулахаар зэхэж байжээ.