БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун Солонгосын ардын армийн фронтын баруун секторт хуурай замын цэргийн хэсгүүдийн хээрийн сургуулилтыг удирджээ.
Солонгосын цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр хуурай замын цэргийн нэгтгэлүүд өөрөө явагч артиллерийн төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр өвлийн нөхцөлд гол гатлах тактик, техникийг боловсруулсан байна. Сургуулилтын үеэр хөвөгч, зөөврийн хөдөлгөөнт гүүрнүүдийг ашиглажээ.
Хойд Солонгосын тэргүүн “Солонгосын хөдөлмөрийн намын цэргийн стратегийг хэрэгжүүлэх үйлд” чухал ач холбогдолтой хэмээн цэргийн сургуулилтыг үнэлээд, энэ сургуулилтын давуу болон дутагдалтай талуудыг онцолсон байна. “Армийн анги нэгтгэлүүд уул, голыг нэг амьсгаагаар давж чаддаг” байхын тулд цаг уурын аливаа нөхцөлд цэргийн бэлтгэлийг эрчимтэй хийх ёстой гэж Ким Жон Ун мэдэгдсэн байна.
Мөн “БНАСАУ руу дайрах гэнэтийн дайралтын үед түрэмгийлэгчдийг хайр найргүй устгах, ингэснээрээ АНУ-тай сөргөлдөх явдалд ээлжит ялалтаа байгуулах”-ын тулд цэргийн сургуулилтыг илүү эрчимтэй хийхийг тэрбээр үүрэгджээ. АНУ болон Өмнөад Солонгос Key Resolve, Foal Eagle гэсэн хамтарсан цэргийн сургуулилтуудыг гуравдугаар сарын эхээр хийхээр төлөвлөсөн тухай мэдээлэл гарсны дараа Хойд Солонгос ийнхүү өвлийн сургуулилт хийхээр болсон гэнэ.
Учир нь Хойд Солонгос хоёр орны хамтарсан сургуулилт хийж хүчээ гайхуулснаар Солонгосын хойгийн бүс нутаг дахь нөхцөл байдал дайны ирмэг дээр тулж очиж магадгүй гэж үзэж байгаа юм байна. БНАСАУ-д цэргийн сургуулилт явуулах болсон өөр нэгэн шалтгаан нь “Бүгд найрамдах улсын дээд удирдлагын давуу талыг доромжилсон сэтгэлзүйн дайн” хилийн бүсээр явагдаж байгаатай холбоотой гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг дамжуулжээ.
Үүнээс өмнө Пхеньян өдөөн хатгасан утга агуулга бүхий зурвастай агаарын бөмбөлгийг БНАСАУ руу хөөргөхөө зогсоохыг Сөүлээс удаа дараа шаардаж байсан юм. Ийм үйлдэл гаргаж байгаа нь Хойд болон Өмнөдийн хоорондын харилцааг сайжруулах тал дээр Өмнөд Солонгосын дэглэм ямар ч хүсэл эрмэлзэлгүй байгааг илтгэж байна хэмээн Пхеньян үзэж байгаагаа илэрхийлжээ.