Хүнд даацын автомашинаар шороон замын тээвэрлэлт хийхийг төрийн эрх бүхий байгууллагаас бүрмөсөн зогсоох арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг нүүрсний тээвэр эрхлэгч аж аж ахуйн нэгжүүд шаардлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын замаар эдийн засгийн үр ашигтай тээвэрлэх талаар зохион байгуулсан уулзалтын үеэр уг шаардлага, хүсэлтийг гаргажээ.
Энэхүү уулзалтанд “Эрдэнэс Монгол” ХХК-аас санаачлан “Монгол тээвэр нэгдэл”-тэй хамтран Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар болон тухайн бүс нутагт нүүрсний тээвэр эрхлэгч 50 гаруй аж ахуйн нэгж оролцож санал солилцон зөвлөлджээ.
Энэ үеэр тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс эрх бүхий байгууллага болон авто зам эзэмшигчээс хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Тухайлбал, “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай хүнд даацын тусгай зориулалтын автозамын тарифыг бууруулж, даацын талаар тодорхой арга хэмжээ авах, шударга өрсөлдөөнийг бий болгохыг хүсэв.
Мөн замын байгууламжийг боловсронгуй болгох, түргэн шуурхай чирэгдэлгүй ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөх гэсэн хүсэлтийг тавьжээ.
Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишгийг тогтоох юм. Мөн байгаль орчны бохирдлыг багасган, шударга өрсөлдөөн бий болж тээвэрлэгчдийн үйл ажиллагаандаа зөвхөн хүнд даацын тусгай зориулалтын замыг ашиглах боломж нөхцөл бий болно гэж онцлож байна.