- Орхон аймгаас мэдээлж байна-
2014 оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн нохой муурын үржлийг мэс заслын аргаар хязгаарлах боломж төслийн үр дүнд өнөөгийн байдлаар 1800 орчим золбин нохойг устгалд оруулж, 7 багийн хэмжээнд нохой устгал бүртгэлжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.
Нохой муурын өсөж олширч байгаа байдлыг хязгаарлахын тулд эр, эм нохой муурыг хөнгөлөх аргыг боловсруулж жижиг амьтны эмнэлгийн практикт туршилтаар баталгаажуулан, хяналт тавьж, үнэлгээ өгч үйлдвэрлэлд инноваци болгон нэвтрүүлэхэд төслийн гол зорилго оршиж байна.
Улсын хэмжээнд анхлан хэрэгжиж байгаа төслийн үйл явцтай Мал эмнэлгийн сургуулийн удирдлагууд танилцлаа. Нохой муурын үржлийг саатуулахад энэхүү мэс заслын арга нь хамгийн оновчтой үр дүнтэй арга гэдгийг профессорын багийнхан хэлсэн.
Түүнчлэн төслийн үр дүнд дан ганц Орхон аймаг Баян-Өндөр сум золбин нохой муурынхаа тоо толгойг цөөрүүлж зохист хэмжээнд авчрахаас гадна мал эмнэлгийн шинжлэх ухааны салбарт ололттой судалгаа шинжилгээний ажлууд гарч байгааг энд онцолсон юм.
Мөн Булган аймгийн мал эмнэлгийн эмч нар сум орон нутагтаа энэхүү төслийг хэрэгжүүлэх боломж бий эсэх, төслийн үйл явцтай танилцаж туршлага судлахаар хүрэлцэн ирсэн байна.
Нохойноос хүн, малд халддаг шимэгч хорхойн өвчин, нохойн шүлс салс, амьсгалаар дамжин галзуу өвчин зэрэг олон төрлийн халдварт өвчин дамжин халдварладаг учраас иргэдэд энэ талын ойлголт мэдээллийг өгч энэ төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхэд золбин нохой устгал нь чухал ач холбогдолтой ажээ.
Эм нохойн өндгөвчийг авахад 50 орчим мянган төгрөг зарцуулагддаг бол, эр нохойд 14-18 мянган төгрөг зарцуулагддаг бөгөөд төслийн нийт зардал 153 сая төгрөг юм байна. Төсөл 2015 оны зургаадугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 10 мянга орчим золбин нохойг устгана гэж төлөвлөжээ.