Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаар дамжуулан үзүүлж буй үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллаж байгаа ч үйлчилгээг хэвийн явуулахад шаардлагатай зардлыг төсөвт тусгаагүй. Үйлчилгээний үнэ, тарифыг хэрхэн тогтоох зохицуулалт байхгүй байна.
Иймээс холбогдох зардлыг тооцож, үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэхэд гарч буй үнэт цаасны, цахим мэдээллийн сан ашигласны, интернэтийн түрээсийн, хэвлэгч машины хорны, эд ангийн элэгдлийн зардлуудыг улсын төсөвт тухай бүрт суулгаж, үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлага тулгарчээ.
Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, ТҮЦ машинаар хүргэж байгаа үйлчилгээний хөлсийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу тогтоож байхыг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Мөн ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг холбогдох хуулийн дагуу хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж, ашиглалт, үйлчилгээтэй холбоотой гарах зардал болон орлогыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайдад, ТҮЦ машинаар зөвхөн хууль тогтоомжид заасан буюу нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо харилцаа, эрчим хүч болон бусад байгууллагын үйлчилгээг хүргэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Төрийн үйлчилгээг орон даяар жигд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор 2014 оны тавдугаар сард нийт 108 ТҮЦ машин байршуулж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаас 21 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд 485 мянган иргэн үйлчлүүлээд байна. Сүүлийн нэг жилийн тооцоогоор ТҮЦ машинаар үйлчлүүлсэн иргэд 4.8 тэрбум төгрөг, нэг иргэн 1 цаг 40 минут хэмнэжээ.