Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас санаачлэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг сурталчлан таниулах ажлыг Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Энэхүү төсөл нь энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэнэ. Үүнтэй холбогдуулан бид жижиг дунд үйлдвэрлэлийн /ЖДҮ/-ийн хөгжлийн талаар Казакстан, Монголыг хариуцсан бүсийн дарга Вийфел Холгертой ярилцлаа.
-Манай улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулна уу?
ЕСБХБ-наас Европын холбоотой хамтран Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийн хөгжлийг дэмжих таван жилийн хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөр нь гурван түвшинг хамран хэрэгжих юм. Үүнд, Засгийн газартай хамтран бодлогын шинэчлэл хийх, тус салбарынхныг дэмждэг бизнесийн холбоо, байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Түүнчлэн бизнес эрхлэгчид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж тэдний мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой.
- Яагаад жижиг дунд бизнес эрхлэгчдийг сонгож үйл ажиллагаагаа хүргэх болсон бэ?
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ эрхлэгчид нь өөрсдийн үйл ажиллагаандаа бидний зөвлөх үйлчилгээг нэвтрүүлснээр ямар бодитой үр дүнд хүрэхийг хэзээ ч тооцоолоогүй байдаг. Бидний судалснаар үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ эрхлэгчдийн 85 хувь нь өөрсдийн бизнес дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх тал дээр зөвлөх үйлчилгээ авсанаар илүү том боломж бийг анзаарч харах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн ямар ч улс орон дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжсэнээр хөгжлийн шат ахидаг жишиг бий.
- Зөвлөх үйлчилгээ үзүүлсний дараах нөхцөл байдал, үр дүнг хэрхэн харж байна вэ?
Өмнө нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлсний дараах үр дүнгээс харахад нийт ЖДҮ-ийн 78 хувь нь ашиг орлогоо нэмэгдүүлсэн, тухайн байгууллага дунджаар дөрвөн хүнийг шинээр ажилд авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн статистик бий. Түүнчлэн экспорт нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгсөн компани нийт борлуулалтынхаа 18 хувийг экспортолсон байдаг. Аливаа улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэл эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлтийг хөдөлгөгч хүч нь байдаг. “Ноу-хау” арга туршлагыг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр инноваци, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний шинэчлэл болон удирдлагад өөрчлөлт хийхэд бид хувь нэмрээ оруулж чадна гэж үзэж байна.
-Монгол Улсын ЖДҮ-ийн цаашдын хөгжлийг ямар байна гэж юу гэж төсөөлж байна вэ?
Энэ оны хувьд улс орон даяар эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна. Гэсэн ч бидний хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа 60 жижиг дунд үйлдвэрлэлүүдийн хөгжлийг өөдрөгөөр харж байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд тооцоо, судалгаа, маркетинг, санхүү, борлуулалтын талаасаа учир дутагдалтай ажиллаж байгаа нь ажиглагддаг. Энэ салбарт зөвлөх баг илүү анхаарал тавьж үр дүн гаргахаар ажиллана.
-Хамтарч ажиллахаар сонгогдсон компаниуд ямар чиглэлээр үйл ажиллаагаа явуулдаг вэ?
Бидний төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа компаниуд салбар бүрээс байгаа. Үүн дотроо эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, эмэгтэй удирдлагатай бизнесийн байгууллага, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү оруулсан. Түүнчлэн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ-д анхаарлаа хандуулж байна.