Шинэчлэлт:
Бүтэн цаг унтарсны эцэст Facebook, Instagram үйлчилгээнүүд эргээд хэвийн ажиллагаандаа орлоо.
Нийгмийн сүлжээний хамгийн том сайт болох Facebook тодорхойгүй шалтгаанаар ажиллахгүй байна. Монголын цагаар 14 цаг 15 минутын үед хэвийн ажиллаж байсан сайт руу лав л Улаанбаатараас орж болохгүй байгаа юм.
Гар утсаар, суурин компьютерээр гээд аль төхөөрөмж дээр орохгүй байгаа бөгөөд сайтын нүүр хуудасны оронд “Ямар нэг алдаа гарлаа. Бид даруй засах болно” гэжээ. Түүнчлэн downdetector.com гэх сайт дээр хэвийн үед 15-40 хүн Facebook ажиллахгүй байна гэж мэдүүлдэг бол 14 цаг 34 минутын байдлаар ийм мэдүүлгийн тоо 8979 хүрээд байгаа юм.
Зөвхөн Facebook гэлтгүй өнгөрсөн онд компанийн өмч болсон Instagram ч мөн адил яг одоо ажиллахгүй байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр дэлхий даяар энэ хоёр нийгмийн сүлжээний сайт унтарчээ.
Хамгийн анх Facebook ажиллахгүй байна гэх мэдээлэл монголын цагаар 14 цаг 10 минутад гарсан бөгөөд нэмэлт мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
Нэмэлт:
Гэхдээ компанийн өмч болох WhatsApp хэвийн ажиллаж байна.
Өнгөрсөн оны есдүгээр сайт Facebook сарын дотор хоёр ч удаа ингэж унтарч байсан бөгөөд хамгийн сүүлийнх нь 15 минут үргэлжилж байсан аж. Гэхдээ тэр үед Монголын цагаар үүрийн 4 цагийн үед унтарсан учир төдийлөн анзаараагүй өнгөрсөн юм.