Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар Монголын олимпийн медальтнуудын холбооны төлөөлөлтэй уулзав.
Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Ардын багш Чимидбазарын Дамдиншарав, Москвагийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалай, Барселоны Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, тус холбооны нарийн бичгийн дарга Н.Баярсайхан нар хүрэлцэн ирсэн юм.
Монголын олимпийн медальтнуудын холбооны төлөөлөгчид Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч, Олимп, дэлхийн медальтнуудын хамтарсан уулзалт, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах хүсэлтээ уламжиллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны наймдугаар сарын 16-ны өдөр 151 дүгээр зарлиг гаргаж Олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгохоор шийдвэр гаргасанд чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлэв.
Тус холбооныхон Монгол Улсад спорт, олимпизмийг хөгжүүлэхэд анхаарч, олимпийн медаль хүртсэн тамирчдыг алдаршуулах, спортын холбоодтой хамтран ажиллаж, гадаад дотоодод зохион байгуулагдаж байгаа спортын томоохон арга хэмжээ, тэмцээн уралдааны ёслол, хүндэтгэлд оролцох зэргээр ажиллаж байгаа юм.