Энэ сарын 29-ний өдөр “Дэлхийн энхийн их наадам” ТТБ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энхтайваны зөвлөл” зэрэг Монгол дахь энхтайваны байгууллагууд өөрсдийн нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал “Peace award 2014”-аа гардуулах гэж байна.
Нэр хүндтэй энэ шагнал нь төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан эв нэгдэл, энхийн төлөөх үйл ажиллагаа нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнд очдог. 2011-2013 оны шагналын эзнээр Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дэлхийн энхтайваны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Дагвын Цахилгаан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат хуульч Цэндийн Нямдорж нар тодорсон билээ.
Анхны шагналын шанг татсан Б.Лхагвасүрэн “Энх амгалан байх нь хүний сэтгэлийн том жаргал. Энэ бол аз жаргалын их том бүрэлдэхүүн хэсэг. Дэлхий маань амгалан байж чадахгүй байна. Өдөр бүр буудалцаан болж, хүн үхэж байна. Иймд энхийн тухай ярих ёстой. Энх амгаланг тогтоохын тулд бид урьдчилж хурайлан, дуудах ёстой. Үүний төлөө “Дэлхийн энхийн их наадам” ТББ ажилладаг гэж би боддог” хэмээж байв.
2014 оны энхийн шагналтанд төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн 11 байгууллагаас нэр дэвшүүлсэн бөгөөд тэднээс цорын ганц хүнийг шалгаруулахаар судлаач, эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтнүүд, “Эгэл амьдралын мөр” телевизийн цуврал нэвтрүүлгийн баатраас бүрдсэн комисс ажиллаж байна.
Дөрөвдэх жилдээ зохион байгуулж буй энэхүү шагналын тухай “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын Тэргүүн Г.Ганбат ““Өөрийн ажиллаж байгаа салбартаа эзэн нь болсон, сонгосон мэргэжил, гаргасан шийдвэртээ үнэнч байж, бүхий л цаг хугацааны сорилтонд сөхөрч биш нугалж, давж гарч чадсан бүтээлч хүмүүст энэ шагналыг өгдөг. Бүтээгч хүн, бүтээсэн зүйлдээ эзэн болсон хүнийг алдаршуулъя.
Монгол хүнээр, тэдний хийсэн бүтээснээр нь бахархъя. Эцэст нь бие биенээрээ бахархах, хүндлэх, хамтрах сэтгэл, сэтгэлгээн дор хүчирхэг Монгол Улсаа бий болгоход энэхүү шагналын үнэ цэнэ оршино” хэмээн онцоллоо. Тиймдээ ч уг шагналын бэлэгдэл нь энхтайван, амар амгалан, эв эеийн бэлэг тэмдэг болсон Алангуа эхийн дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн тэвэрсэн дүр бүхий цом ажээ.