Магадгүй танд бичвэр уншихад зориулсан нэмэлт дэлгэц хэрэгтэй юм биш биз. Тэгвэл Dasung компани зөвхөн бичвэр уншихдаа ашиглаж болох 13 инчийн бэхэн дэлгэц бүхий монитор бүтээжээ.
Paperlike гэх энэхүү дэлгэц нь ганцхан USB холболт байхад л хангалттай ажиллах юм
CES 2015 үзэсгэлэн дээр тэдний танилцуулсан Paperlike гэх энэхүү дэлгэц нь ганцхан USB холболт байхад л хангалттай ажиллах юм. Учир нь асар бага эрчим хүчээр ажиллах энэ дэлгэц нэг л холболтоор дүрс гаргаж, эрчим хүчээ авч чадах аж.
Гэхдээ ганцхан залгуураар ажилладаг монитор зах зээл дээр хэд хэд бий. Тэр ч бүү хэл зарим нь өнгөт дэлгэцтэй аж. Эдгээр дэлгэцүүд Paperlike-тай харьцуулахад үнийн хувьд ч хямд.
Харин 975 ам. долларын үнэтэй PaperLike гэх энэ монитор яагаад онцлох бүтээгдэхүүн гэхээр дэлгэцийн нягтрал юм. 1600-г харьцах нь 1200 пиксел нягтрал бүхий энэ дэлгэцтэй яг ижил USB залгуураар ажилладаг дэлгэцүүд дунд хамгийн өндөр нягтралтай нь 1366-г харьцах нь 768 пиксел аж.
Тиймээс өндөр нягтралын ачаар Paperlike дэлгэц яг л Kindle-тэй адил текстийг илүү сайн харуулах юм. Сонирхуулахад бэхэн дэлгэцийн технологийг ашигласан энэ монитор төдийлөн цэнэг үрдэггүй. Цэнэг зарцуулах цорын ганц тохиолдол нь хэрэглэгч дэлгэц дээрх зүйлийг шинэчлэх үед л байдаг аж.
Өнөөдөр бэхэн дэлгэцийн технологийн хөгжил хараахан хангалттай төвшинд хүрээгүй байгаа учир Paperlike дэлгэц энгийн LCD-тэй адил хурдтай шинэчлэгдэж чаддаггүй. Тиймээс та тоглоом тоглох, бичлэг үзэх гэх мэтийг хийхийг хүсэхгүй л болов уу.
Эцэст нь хэлэхэд технологи хөгжиж байгаа нь сайшаалтай ч хангалттай үзүүлэлт бүхий таблет авах мөнгөөр ийм хязгаарлагдмал боломжтой нэмэлт дэлгэц авах хүн үгүй биз.