Морин уралдааны аварга, зохиолч, продюссер бүсгүй тансаг брэндийн нүүр царайгаар тодорлоо
2015 оны 1 дүгээр сарын 19-нд Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын Цаг, үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр Montblanc брэнд өөрийн албан ёсны элч төлөөлөгчөөр Charlotte Casiraghi-г сонгосноо зарлалаа. Тэрбээр Montblanc брэндийн сурталчилгааны компанит ажлуудад оролцон тансаг зэрэглэлийн цаг, гоёл чимэглэл, бичгийн хэрэгслийн бүтээгдэхүүнүүдийг дэлхийд илэрхийлэх нүүр царайгаар ийнхүү тодорч байгаа аж.
Charlotte Casiraghi нь үзэсгэлэн төгс, өөрийн гэсэн хэв маягтай бүсгүй бөгөөд Парист сэтгэл судлалаар төгссөний зэрэгцээ дэлхийн сэтгүүл зүйн тэргүүлэх салбарт хүч сорьсон ур чадвараараа гайхагдсан сэтгүүлч юм. Мөн түүнчлэн нийгмийн сайн сайхны төлөө идэвхтэй хандив өргөгч гэдгээрээ олон нийтийн дунд нэр хүндтэй аж. Монакко болон бусад газруудын буяны байгууллагуудад тогтмол хандив өгдөг байна. Харин түүний насан туршийн сонирхол нь морин уралдаан бөгөөд олон улсын хэмжээний морин үсрэлтийн тэмцээнд оролцсон хэвээр байна. Загварыг тодорхойлогч эмэгтэй, тамирчин, залуу бизнес эрхлэгч гэх мэт өөрийн олон үүргийг тэнцвэртэйгээр амжилттай эрхэлж яваа нэгэн билээ.
Montblanc-ийн Ерөнхийлөгч Jérôme Lambert: “Бид Montblanc-ийн гэр бүлд Charlotte Casiraghi-г нэгтгэхдээ баяртай байна. Түүний гоо үзэсгэлэн, сэтгэл татах увидас, бусдыг дагуулах чадвар нь түүний гайхалтай хүнлэг байдал, спорт, бизнес, буяны үйлсийн талбарт хийж бүтээсэнтэй нь эн зэрэгцэнэ. Тэр орчин цагийн Bohème эмэгтэйн бүхий л шинж чанаруудыг өөртөө агуулсан: бие даасан, туршлагатай, бадрангуй, авьяаслаг, хийж буй бүх зүйлдээ төгс төгөлдөр, амжилт рүү тэмүүлсэн тууштай оролдлоготой, шинийг санаачлагч, анхдагч байж чаддаг” хэмээн онцолсон байна.
Брэндийн албан ёсны төлөөлөгч Charlotte Casiraghi хэлэхдээ “Montblanc бол Европын шилдэг гар урлал, загвар, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнээрээ бусдаас онцгойрч чадсан тансаг зэрэглэлийн брэнд юм. Өөрийн өв уламжлал, хэв загварыг шингээсэн онцгой бүтээгдэхүүнүүд нь үнэхээр тухайн цаг хугацаандаа тохирсон мөртлөө хэзээ ч хуучиршгүй загвартай байж чаддаг төдийгүй Брэнд нь урлаг болон соёлын ололт амжилтыг үргэлж дэмжиж ирсэн болохоор Би Montblanc-тай хамтран ажиллах болсондоо баяртай байна“ гэж уг үзэсгэлэнгийн үеэр мэдэгдсэн байна.
Нэр хүнд, амжилтын илэрхийлэл Montblanc брэндийн тансаг коллекцуудаас сонирхохыг хүсвэл Сентрал Тауэр 2-р давхарт байрлах Montblanc салбарыг зориорой. Tel: 11-320062