Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын тэмцээн энэ жил 16 дах удаагаа зохион байгуулагдаж байна. 1 сарын 9-ээс 31-ийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнийг энэ жил Австрали улс зохион байгуулж байгаа бөгөөд Азийн аварга болсон баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Холбоодуудын цомын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Нэгдүгээрийн сарын 20-ны өдөр хэсгийн тоглолтууд өндөрлөсөн бол 22, 23-ны өдрүүдэд шөвгийн наймын тоглолтууд явагдаж хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорсон юм. Харин 26, 27-ны өдрүүдэд хагас шигшээ тоглолтууд явагдаж шигшээд тоглох хоёр багийн нэрс тодорлоо.
ТОГЛОЛТУУД
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Өмнөд Солонгос |
3 |
3 |
0 |
0 |
+3 |
9 |
2 |
Австрали |
3 |
2 |
0 |
1 |
+6 |
6 |
3 |
Оман |
3 |
1 |
0 |
2 |
-4 |
3 |
4 |
Кувейт |
3 |
0 |
0 |
3 |
-5 |
0 |
“В” хэсэг
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
БНХАУ |
3 |
3 |
0 |
0 |
+3 |
9 |
2 |
Узбекистан |
3 |
2 |
0 |
1 |
+2 |
6 |
3 |
Саудын Араб |
3 |
1 |
0 |
2 |
0 |
3 |
4 |
Хойд Солонгос |
3 |
0 |
0 |
3 |
-5 |
0 |
“С” хэсэг
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Иран |
3 |
3 |
0 |
0 |
+4 |
9 |
2 |
АНЭУ |
3 |
2 |
0 |
1 |
+3 |
6 |
3 |
Бахрейн |
3 |
1 |
0 |
2 |
-2 |
3 |
4 |
Катар |
3 |
0 |
0 |
3 |
-5 |
0 |
“D” хэсэг
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Япон |
3 |
3 |
0 |
0 |
+7 |
9 |
2 |
Ирак |
3 |
2 |
0 |
1 |
+2 |
6 |
3 |
Иордан |
3 |
1 |
0 |
2 |
+1 |
3 |
4 |
Палестин |
3 |
0 |
0 |
3 |
-10 |
0 |
ШӨВГИЙН НАЙМ
ӨМНӨД СОЛОНГОС 2:0 УЗБЕКИСТАН
Шөвгийн наймын эхний тоглолт 22-ны өдөр “А” хэсгийн нэгдүгээр байр Өмнөд Солонгос болон “В” хэсгийн хоёрдугаар байр Узбекистаны шигшээ багуудын хооронд болсон юм.
Манай тивийн хүчирхэг хоёр багийн тоглолт Мельбурн хотод явагдсан бөгөөд тэнцүүхэн өрсөлдөгчдийн тоглолт тун сонирхолтой болсон. Үндсэн цагт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн тоглолтын ялагч нэмэлт цагт шийдэгдсэн юм.
Германы Байер Леверкузен клубд тоглодог довтлогч Сон Хын Мин тоглолтын 104 болон 119 дэх минутад гоол оруулан Өмнөд Солонгосын шигшээ баг хагас шигшээд шалгарсан.
БНХАУ 0:2 АВСТРАЛИ
Мөн энэ өдөр “В” хэсгээс нэгдүгээр байраар гарсан БНХАУ-ын шигшээ баг болон “А” хэсгийн хоёрдугаар байр, талбайн эзэн Австралийн шигшээ багуудын тоглолт Брисбэнд боллоо.
2015 оны Азийн цомын тэмцээнд түрүүлэх зорилготой оролцож байгаа Австралийн шигшээ баг хэдийгээр хэсгийн шатнаас нэгдүгээр байраар шалгарч чадаагүй ч, энэ шатны өрсөлдөгч Хятадын шигшээ багийг үндсэн цагт 2:0 харьцаатай буулган авч хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо.
“Socceroos” буюу Австралийн шигшээ багаас багийн хашир туршлагатай од Тим Кэхилл тоглолтын 48, 65 дахь минутад гоолдон багаа ялалтад хүргэсэн юм. Тус тоглолтын 48 дахь минутад Кэхиллийн хайчилж өшиглөн оруулсан гоол энэ тэмцээний хамгийн шилдэг гоолуудын нэгээр нэрлэгдэж байна.
ИРАН 3:3 /6:7/ ИРАК
Харин 23-ны өдөр үлдсэн хоёр гал гарсан тоглолт болсон юм. Эхлээд Канберра хотод хөрш улсууд болох Иран Иракийн шигшээ багуудын тоглолт боллоо. 11 метрийг торгуулийн цохилтоор ялагч шийдэгдсэн уг тоглолт эхнээсээ л халуунхан болж байсан юм.
24 дэх минутад Ираны шигшээ багийн довтлогч Сердар Азмун гоолдон тооны харьцаа 1:0 болсон хэдий ч эхний үеийн төгсгөлд хамгаалагч Мердар Пулади тоглолтын хоёрдох шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөнөөр Иранчууд тоогоор илүү, хүнээр дутуу эхний үеийг дуусгалаа.
Ингээд хүний давуутай болсон Иракийн шигшээ багаас 56 дахь минутад хагас хамгаалагч Ахмед Ясин тооны харьцааг тэнцүүлсэн боловч үндсэн цагт дахин гоол орсонгүй нэмэлт цаг эхэлсэн юм. Нэмэлт цагийн 30 минутанд жинхэнэ тулаан болсон. Эхлээд 93 дахь минутад Иракийн шигшээ багаас довтлогч Юнис Махмуд гоолдон тооны харьцааг 2:1 болгосон ч тэдний гоолын баяр удаан үргэлжилсэнгүй.
10 минутын дараа Ираны хамгаалагч Мортез Пуралигани тоглолтыг дахин тэнцүүллээ. Тоглолтын 116 дах минутад Иракийн шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болж уг цохилтыг Исмаил Давуд амжилттай болгосон юм.
Ингээд 3:2 харьцаатай тэргүүлэх болсон Иракийн шигшээ баг дөрөвхөн минут тэсэхэд л тоглолт тэдний ялалтаар өндөрлөх байлаа. Гэвч шүгэл дуугарсан хойно л тоглолт дуусна гэдгийг сануулах мэт эцсийн мөчид Ираны шигшээ багийн довтлогч Реза Гучаннеджад тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Улмаар чөтгөрийн бүжиг буюу 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэх болоход Ираны багаас Эхсан Хажсафи, Вахид Амир нар цохилтоо алдсанаар торгуулийн цохилт 6-7 харьцаатай Иракийн хожлоор өндөрлөсөн.
ЯПОН 1:1 /4:5/АНЭУ
2015 оны Азийн Цомын тэмцээний хамгийн сенсаацтай тоглолт Сидней хотод боллоо. Цомыг хамгаалагч Японы шигшээ баг энэ шатанд сулхан өрсөлдөгч Арабын Нэгдсэн Эмират Улсын шигшээ багтай учраа таараад байсан юм.
Шинжи Кагава, Кэйсукэ Хонда тэргүүтэй Хөх Самурайнууд энэ тоглолтын фаворит байсан боловч Арабууд энэ өдөр одтой байлаа. Тоглолтын 7 дахь минутад АНЭУ-ын шигшээ багаас довтлогч Али Мабхут гоолдон тооны харьцаа 1:0 болсон юм.
Үлдсэн хугацаанд АНЭУ хамгаалж Хөх Самурайнууд довтлоод л байсан. Эцэст нь үндсэн цаг дуусахаас 9 минутын өмнө хагас хамгаалагч Гаку Сибасаки тэмцээний бөмбөгийг оруулсан юм. Ингээд үндсэн цаг болон нэмэлт цагт тэнцээгээр өндөрлөсөн тоглолт 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэгдэхээр боллоо.
Чухал хариуцлагатай үед Японы шигшээ багаас багийн лидерүүд болох Хонда, Кагава нар цохилтоо алдан 5:4 харьцаатай Япончуудын хожигдлоор тоглолт өндөрлөсөн.
ХАГАС ШИГШЭЭ
ӨМНӨД СОЛОНГОС 2:0 ИРАК
Хагас шигшээ эхний тоглолт Сидней хотын хотод боллоо. Сүүлийн 6 тоглолтод дараалан хожигдоогүй, мөн нэг ч гоол хаалгандаа алдаагүй байгаа Өмнөд Солонгосын шигшээ баг 2007 оны Азийн Цомын аварга Иракийн шигшээ багтай энэ шатанд учраа таараад байсан юм.
Тоглолтын эхнээс л аюултай довтолгоонууд хийж байсан Солонгосын шигшээ баг 20 дахь минутад зорилгодоо хүрч довтлогч Ли Жонхёп эхний гоолыг оруулсан бөгөөд эхний үе Азийн Барнуудын тэргүүлсээр өндөрлөсөн юм.
Тоглолтын сүүлийн хагас ч Солонгосчуудын давамгайлал дор явагдсан. Хоёрдугаар үе эхлээд 5 минут өнгөрч байхад багийн төвийн хамгаалагч Ким Ён Гвон гоолдон тооны харьцааг 2:0 болгосон юм.
Үлдсэн хугацаанд дахин гоол оролгүй хоёр багийн тоглолт 2:0 харьцаатай Өмнөд Солонгосын шигшээ багийн ялалтаар өндөрлөж Азийн Барнууд 1988 оноос хойш 28 жилийн дараа анх удаагаа Азийн Цомын тэмцээний шигшээд шалгарлаа. Харин хожигдол хүлээсэн Иракийн шигшээ баг 30-ны өдөр хүрэл медалийн төлөө тоглохоор болсон.
АВСТРАЛИ 2:0 АНЭУ
4 жилийн өмнө Австралийн шигшээ баг Азийн Цомын тэмцээний шигшээ тоглолтод шалгарч байсан боловч тухайн үед Японы шигшээ багт 1:0 харьцаатай хожигдон мөнгөн медаль зүүж байлаа.
Харин энэ жил Азийн Цомын тэмцээнийг зохион байгуулж байгаа Австраличууд 4 жилийн өмнөх гашуудлаа тайлахад тун ойрхон байна. Энэ удаагийн цомын тэмцээнд “А” хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан талбайн эзэд шөвгийн наймд БНХАУ-ын шигшээ багийг 2:0 харьцаатай буулган авч хагас шигшээд АНЭУ-ын шигшээ багтай тоглохоор болоод байсан юм.
Ньюкасл хотод явагдсан хоёр багийн тоглолтод талбайн эзэд илүүрхлээ. Тоглолт эхлээд дөнгөж 3 минут өнгөрч байхад Австралийн шигшээ багийн төвийн хамгаалагч Трент Сейнсбери тооны харьцааг нээсэн бол 14 дэх минутад мөн л хамгаалагч Жейсон Дэвидсон гоолдон тооны харьцааг 2:0 болгосон юм.
Энэ тоглолтод дахин гоол ороогүй бөгөөд талбайн эзэд нэг хэсгээс гарч ирсэн Өмнөд Солонгосын шигшээ багтай Азийн Цомын тэмцээний аваргын төлөө тоглохоор боллоо. Харин хожигдол хүлээсэн АНЭУ-ын шигшээ баг 30-ны өдөр Иракийн шигшээ багтай хүрэл медалийн төлөө тоглохоор болсон.
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТОГЛОЛТ
30/01/15 ИРАК 17:00* АНЭУ
ШИГШЭЭ ТОГЛОЛТ
31/01/15 ӨМНӨД СОЛОНГОС 17:00* АВСТРАЛИ /*Улаанбаатарын цагаар/
ЦЭНГЭЛДЭХҮҮД
2015 оны Азийн цомын тэмцээн Австрали улсын 5 хотын 5 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болон нээлтийн тоглолт Мельбурн хотод байрлах 30,050 хүний суудалтай “Melbourne Rectangular Stadium”-д болсон бол тэмцээний хаалт болон шигшээ тоглолт Сидней хотын 84,000 хүний багтаамжтай “Stadium Australia”-д энэ сарын 31-ний өдөр болно.
ТАСАЛБАРЫН ТУХАЙД
Суудлын зэрэглэл, тоглолтоосоо хамаарч тасалбар үнэ харилцан адилгүй худалдаалагдаж байгаа юм байна. Ерөнхийдөө хэсгийн шатны тоглолтуудын тасалбар $15-оос эхэлж байгаа бол шөвгийн найм болон хагас шигшээ тоглолтуудын ердийн суудлын үнэ нь $49. Харин эдгээр тоглолтуудын 1-р зэрэглэлийн тасалбарууд $99 үнэтэй худалдаалагдаж байна.
Хаалтын үйл ажиллагаа болон шигшээ тоглолтын ердийн суудал $79-ын үнэтэй байгаа бол 1-р зэрэглэлийн тасалбар $149-ын үнэтэй байна. Зохион байгуулагчдын зүгээс Азийн цомын тэмцээнд зориулж 500,000 тасалбар худалдаанд гаргажээ.