Өнгөрсөн оны зургадугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байв. Үндсэн чиглэлийн “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн ангиллын тавдугаарт “МИАТ” төрийн өмчит компани багтсан байв.
Сүүлийн үеийн хэдэн Засгийн газар дамнан ярьж буй нэг асуудал нь манай үндэсний авиа компани “МИАТ”-ийг хувьчлах юм. Хувьчлах шийдвэр нь эрт гарчихсан бөгөөд 51 хувь нь төрийнх, 49 хувь нь хувийнх байна гэж шийдсэн. Харин 49 хувийг хэзээ, хэнд өгөх вэ гэдэг нь Засаг барьж байсан улс төрийн намуудын тохирч чаддаггүй асуудал болсоор бараг 10 жил болжээ. Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хойшлуулжээ.
Төслийг Засгийн газрын хуралдаанд дахин оруулахаар болсон бөгөөд энэ онд хувьчлах жагсаалтад “МИАТ” оржээ. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах тухай 2005 оноос хойш байнга ярьсаар ирсэн юм. Яагаад бүтэн 10 жил дамнаж буй нь ч тодорхой байдаг.
Улс төрийн ямар бүлэглэл “МИАТ”-ийн 49 хувийг авах вэ гэдэг байнга өрсөлдөөнтэй байв. Хувьчлалаар өгөх бүлэглэлээ улстөрчид тохирч чадаагүйгээс хэлэлцүүлгийг хойшлуулсаар буй нь нууц биш. “МИАТ” нэлээд алдагдалтай ажилладаг, өмнөх удирдлагууд нь мөнгө угаасан хэрэгт холбогдоод байсан ч сүүлийн хоёр жилд боломжийн ажилласныг өмнөх сайд нь онцолдог байсан. Гэхдээ шинэ Бойнг авсан, шинэ нислэг нэмсэн, “Үндэсний агаарын тээвэрлэгч” статустай болсон зэргээс өөр гялтайх юм үйлчилгээнд нь байхгүй. Тэгэхээр хувьд шилжүүлбэл өөр өнгө үзэмж харагдах талтай.
Харамсалтай нь хаана, хэзээ, хэнд, яаж хувьчлах вэ гэдэг нь улстөрчдийн дунд, улс төрийн намуудын тохирч чаддаггүй асуудлуудын нэг юм. Хэн авах вэ гэдэг л сонин болохоос биш хэзээ хувьчилбал өөдтэй болох вэ гэдэгт Засгийн газрууд хэзээ ч санаа тавьдаггүй. Хувьчлах хугацаа болсон эсэхэд мэргэжлийн хүмүүс ч тоймтой хариу өгдөггүй юм. Ийн манай улсын агаарын тээврийн ганц компанийн 49 хувийн хувьчлал хэдэн жил дамнан, хэдэн Засгийн газрын нүүрийг үзэв.
“Бритиш Эйрвэйс” гээд Английн том компанийн хувьчлал 40-өөд жил үргэлжилж буй гэдэг. Тэгэхээр стратегийн чухал ач холбогдол бүхий агаарын тээврийг хувьчлахдаа олон талаас нь ярьж шийддэг байх. Манайх ч гэсэн өнгөрсөн жил Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийднэ гээд хойшлуулсан. Энэ мэтчилэн үе үеийн Засгийн газар, УИХ-ын дунд эргэж, буцсан хувьчлалыг хэзээ эцэслэх нь тодорхой бус байна.
Н.Заяа