“Apple” компани 2014 оны сүүлийн улиралд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажиллажээ.
Тус компанийн шинжээчдийн мэдээлснээр 18 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бөгөөд энэ нь зах зээлд iPhone 6 утсыг гаргасантай холбоотой гэж үзсэн байна.
“Apple” гуравхан сарын дотор (2014 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл) 74,6 сая ширхэг iPhone утас худалдаалжээ.
Хятад улсад iPhone 6 утас хамгийн өндөр эрэлттэй байгаа ба 2013 оны тухайн үетэй харьцуулахад 2014 онд борлуулалт 70 хувиар өссөн байна.
“Standard and Poor's”-ийн мэдээлснээр 2012 оны санхүүгийн хоёрдугаар улиралд “ExxonMobil” газрын тосны компани 15,9 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бол “Apple” энэ амжилтыг ийнхүү давсан байна.
Хэдийгээр гар утасны борлуулалт өндөр байгаа ч тус компанийн iPad-ний борлуулалт 18 хувиар буурчээ.